antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 1 comment

Драмын сор болсон гурван бүсгүй уран бүтээлийн нэгдэл байгуулжээ

нийтлэсэн Admin

305618_393040204138902_1099025969_nУДЭТ-ын “Эгч дүүс” гэгддэг жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “G.U.G” нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулжээ.Тодруулбал, уран бүтээлчид өөрсдийн нэрийн эхний үсгээр ийнхүү нэрийдсэн аж.

Тэд анхны уран бүтээлийнхээ зураг авалтыг эхэлсэн бөгөөд энэ нь “Цэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй дэлгэцийн кино гэнэ. 1981 онд болж байсан үйл явдлыг харуулах эл киноны зураг авалт сар гаруйн хугацааны дараа дуусна. Харин киноны нээлт есдүгээр сард болохоор төлөвлөгдөөд байгаа юм байна. Киноны гол дүрд дээрх гурван уран бүтээлчээс гадна ҮДБЭЧ-ийн бүжигчин Бямбаа тоглож байгаа бөгөөд архаг архичин, биеэ үнэлэгч, хүүхэн зардаг хүний дүрийг тус тус бүтээж буй ажээ.

Цаашдаа ч “G.U.G” уран бүтээлийн нэгдэл дэлгэцийн урлагт болон тайзны уран бүтээл хийх зорилготой байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 04, 2013 9:32:15 pm )

    gantsetseg estoi hoorhon uhaalag bvsgvi bn le amidrald n az jargal hvsii

antalya rent a car