Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар нэгдэж, ерөнхий сайдыг огцруулах шаардлагад шилжсэн есөн гишүүний тэмцэл УИХ руу чиглэх нь тодорхой болов. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг хэлэлцэн, шийдвэрлэх ёстой байлаа. Гэвч тус хорооны 12 гишүүн “Асуудлыг хэлэлцэх үү?” гэдэг дээр санал хураахад 10 хүний саналаар хэлэлцэхгүйгээр шийдсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр энэ явдлыг тайлбарлахдаа “Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл шийддэг. Одоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулчихсан байна. Гэтэл хэлэлцэх үү, үгүй юү гэдэг дээр санал хурааж байгаа нь ямар учиртай юм. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрыг огцруулах шаардлага өгсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцээр оруулж шийднэ. Харин Ерөнхий сайдыг УИХ-ын тухай хуулийн дагуу огцруулж болно. Тус тусдаа асуудал. Ерөнхий сайдыг огцруулахын тулд Засгийн газрыг унагадаг тийм хуулийн заалт, зарчим байхгүй байна” гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон Н.Батбаяр, Ц.Батбаяр, Д.Ганхуяг, З.Энхболд нар амжилт олоогүй ч дараагийн шатны арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн. Д.Ганхуяг гишүүн “Үндсэн хуулийн цэц хууль тайлбарладаг болохоос байнгын хороо биш. Тиймээс асуудлыг хэлэлцэх ёстой. Уг асуудал хэлэлцэх зүйлийн жагсаалтад орсон байгаа биз дээ. Хэлэлцэхгүй байгаа нь өөрөө байнгын хорооны дэгийг зөрчиж байгаа явдал” гэв. Харин Ц.Батбаяр гишүүн “УИХ хууль тогтоодог байгууллага байж өөрөө хууль зөрчиж байхаар яах вэ. Хариуцлагыг хэн хүлээх юм. Тиймээс УИХ-ын алдааг залруулахыг хичээн ажиллана, ямар ямар гаргалгаа хийхийг харж байгаарай” гэсэн юм.
Энэ бүхний эсрэг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх эхэлж, дараагийн Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох тухай хуульд заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг албан ёсоор санал тавибал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж болох хуультай. Гэсэн ч байнгын хороо хэлэлцэх эсэх тухай шийдвэрийг гишүүд хамтаараа гаргах ёстой” гэсэн тайлбарыг хийсэн билээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2011 1:19:34 am )
9 гишүүдийг ард түмэн дэмжих хэрэгтэй. Улс орноо бодох нь битгий хэл зарж байгаа энэ ороо бусгаа үед өөрсдийгөө үл хайхран тэмцэж байгаа эдгээр хүмүүс урд нь бас тэмцэж байсан шүү. Маш их дарамттай тэмцэж байгааг ард бид мэдэж байгаа. Зассгийн газар арай ч дээ. УИХ ч гэсэн .Шаравдорж,Дэмбээрэл нас аль эрт хэвийсэн мөртлөө ердөө засрахгүй шаарууд юмаа.Одоо суудлаа өгөхөд юу нь болохгүй гэж.
-
Anonymous (November 15, 2011 9:05:26 am )
yaridag buh geel bvgdiig n baabar hochilson bsan daa uursdiig chine
2 Comments