Монголын спортын түүхийн арвин намтарт шинэ хуудас нээж, олимпийн анхны аварга гэх эрхэм хүндэтгэлийн эзэн болсон жүдоч Н.Түвшинбаяр хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн хэвтээ барилдааны улсын аварга болсон билээ. Өнгөрөгч мягмар гаригт Спортын төв ордны “Б” зааланд болсон хэвтээ барилдааны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний +90 кг-ын жинд зодоглосон тэрбээр өрсөлдөгчдөө төвөггүй ялснаар түрүүлсэн юм.
Тэмцээн эхэлсний дараахан бэлтгэлийн цүнхээ үүрсээр зааланд орж ирсэн олимпийн аварга үсний засалтаа өөрчилсөн нь нүдэнд тусж байлаа. Үсээ босгож, “тектоник” маягийн засалт сонгосон нь залуу аваргад тунчиг зохисон харагдана лээ.
Т.Маша
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2011 2:26:05 pm )
ene tuvshinbayar huntei l lav mendelj chaddaggui zaluu bna lee.unen uruvdmuur.
-
Anonymous (March 30, 2012 10:47:34 pm )
amjilt hvsie ymagt anhdagch bgarai
2 Comments