antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2013 16 comments

“Изинис эйрвэйс”-ийн эвгүй буултууд

нийтлэсэн Admin

eznisМөрөн-Улаанбаатар чиг­лэлийн “СААБ-340” мар­кийн онгоц өнгөрөгч баасан гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах үедээ дэлбэрэх шах­сан байна.

“Изинис эйрвэйс” компанийн тус онгоц газар­дах үед баруун талын дугуй нь хагарч, шатаж эхэлсэн байна. Иймэрхүү гал гарсан тохиолдолд зорчигчдыг яа­рал­тай буулгах ёстой, тийм ч дүрэмтэй. Гэтэл ком­панийн удирдлагуудын зүгээс гал ангийхныг иртэл зорчигчдыг онгоцноос буулгах арга хэмжээ аваагүй бөгөөд Ни­сэхийн гал ангийхныг очиж, галыг унт­раасны дараа зорчигчдоо буулгасан байна. Хэрэв гал ангийхныг хугацаа алдаж ирсэн бол онгоцны дугуйн дээд хэсэгт байрлах бензины сав нь дэлбэрч, онгоц сүйрэх байжээ.

 

Энэ ноцтой ослоос болж Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоц агаарт цаг гаруй саатсан байна.

2006 оны 12 дугаар сард “Ньюком” ХХК-ийн санхүүжилтээр боссон иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйс” компани өдгөө орон нутгийн 14 чиглэлд, олон улсын хоёр чиглэлд нислэг үйлдэж байна. Түүнчлэн “Аэро Монголиа” компанийн нислэгийн эрхийг аваад багагүй хугацаа өнгөрч буй юм. Энэ компани Монголын шилдэг татвар төлөгч, топ аж ахуйн нэгж, шилдэг ханган нийлүүлэгч зэрэг сайн нэрийг олонтаа хүртдэг. Сайны хажуугаар саар мэдээллүүд ч цөөнгүй бий. Тус компанийн онгоцууд ослын буулт хийсэн, мөргөлдсөн гэх зэргээр яаж ийгээд л хэл ам гаргачихаад байдаг. Онгоцонд осол гэмтэл гарах, байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нислэг саатах зэргийн асуудал бишгүй. Харин өч төчнөөн хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж, зорчигчид ч өөрсдийгөө даатгаж яваа учраас авиа компаниуд нислэгийн аюулгүй байдлыг сайтар хангаж байж агаарын тээвэр хийх ёстой. Харин зарим авиа компани энэ шаардлагад хэр нийцэж байна вэ. Хамгийн сүүлийн жишээгээр л гэхэд “Изинис Эйрвэйс” компанийн онгоцны дугуй шатаж, 20 зорчигч бүхий онгоц дэлбэрэх шахсан  дээрх хэргийг дурьдаж болох юм. Тиймээс “Изинис Эйрвэйс” компанитай холбоотой зарим ослын буулт, зөрчлүүдээс нэрлэх гээд үзье.

 

2008 оны долоодугаар сар.

Кувейт улсын Эмир Шейх Саба Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах мөн оны долоодугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсад амралтын журмаар хувийн айлчлал хийхээр ирсэн билээ. Тэрбээр Монголд хувийнхаа онгоцоор, хүү нь бас хувийн жижиг онгоцоороо ирсэн.  Гэтэл “Изинис эйрвэйс” компанийн инженерийн автомашин Эмирийн хүүгийн онгоцыг мөргөж, зүүн далавчных нь залуурын хэсгийг гэмтээсэн аж.  Инженер машиныхаа арааг салгаад гар тоормозоо таталгүй орхисноос ийм хэрэг болсон талаар тухайн үеийн хэвлэлүүдэд бичиж байв. Худалдаж аваад гуравхан сар болсон Эмирийн шейхийн хүүгийн онгоцны гэмтлийг “Изинис эйрвэйс” компанийнхан арилгаж, сэлбэг хэрэгслийг нь нийлүүлж, засварлаж өгөхөөр амлаж байв. Ослыг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, тухайн үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг гарч шалгасан. Аз болоход Кувейтын тал сүйдтэй эвдрэл биш учраас сэлбэгийг нь АНУ-аас авчруулахаар болж, энэ хэрэг ч тэгсхийгээд намжсан.

 

2011 оны тавдугаар сар.

“Изинис эйрвэйс” компанийн “JY9903” онгоц Увс аймгийн Улаангом суманд газардахаар ниссэн ч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд буув. Хүрэх газраа очоогүй нисэх багийнхан онгоцоо газардуулаад зорчигчдоо буулгажээ. Ямар учраас өөр аймагт газардсаныг тухайн үед зорчигчдод тайлбарлаж өгөөгүй байна. Тус онгоц Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг дээгүүр өнгөрч явтал генераторт нь гэмтэл гарч, Хөвсгөл аймагт газардсан гэдгийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Даваа гэдэг хүн хожим сэтгүүлчдэд утсаар тайлбарласан байдаг. 16 зорчигчтой онгоц ослын буулт хийсэн бөгөөд зорчигч бүрт 40 мянган төгрөг өгч олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсэж буй бичлэгийг тухайн үеийн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гар утсандаа бичсэн байдаг юм. Харин энэ тухай тус компанийн Маркетингийн менежер нь “Манайх ослын буулт хийгээгүй. Цаг агаарын байдлаас шалтгаалж нислэг саатсан. Онгоцонд техникийн асуудал гарсан нь үнэн. Зорчигчдод нөхөн олговор гэж тус бүрт нь 40 мянган төгрөг өгч байгаа. Нислэгийн журамд энэ тухай заасан” гэдгийг тайлбарласан юм.

 

2012 оны 12 дугаар сар.

Өмнөговь аймгийн Тавантолгойн нисэх онгоцны буудалд газардсан “Изинис Эйрвэйс” ком­панийн онгоцны дугуй хагарсны улмаас Улаанбаатар руу нисэх байсан зорчигчдыг дөрвөн цаг саатуулав. Улаанбаатараас нөөц дугуйг “Монголиан Эйрлайнз”-ын онгоцоор авчирч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Онгоцны дугуй хагарах тохиолдол газардах үед олонтаа тохиолддог гэдгийг ахмад нисгэгчид, инженерүүд хэлдэг. Тиймээс нөөц дугуйг нислэг үйлддэг онгоцны буудлууд дээр хадгалдаггүйгээс зорчигчдын ая тухыг алдагдуулж, бухимдуулсан хэрэг болжээ.

 

2013 оны дөрөвдүгээр сар.

“Изинис Эйрвэйс” компанийн “Улаанбаатар-Увс-Баян-Өлгий” чиглэлийн онгоц хөөрөөд цаг гаруй болсны дараа тодорхойгүй шалтгаанаар ослын буулт хийв. Энэ чиглэлийн онгоц урд өдөр нь нисэх байсан ч цаг агаар муу гэх шалтгаанаар нисээгүй бөгөөд, дараа өдөр нь хөөрсөн онгоц мөн л цаг орчмын дараа тодорхойгүй шалтгаанаар Улаанбаатарт эргэж газардсан бөгөөд тус компанийн зүгээс тодорхой тайлбар хэлээгүй байна.

Энэ мэтчилэн “Изинис Эйрвэйс” компанитай холбоотой зөрчлүүд байсаар байна. Ихэнх аймгуудад нислэг үйлддэг тус компанийн онгоцуудад техникийн үзлэг шалгалтыг ойр ойрхон хийж байхгүй бол хэдэн мянган метрийн өндөрт нисэж яваа агаарын хөлөгт амь нас, эрүүл мэндээ даатган нисэх зорчигчид цөөрсөөр байх вий дээ.

 

Б.Оюунгэрэл

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • мариука (July 02, 2013 7:30:07 pm )

    нийтэлсан Ариука их ажил хийжээ.

  • мариука (July 02, 2013 7:32:08 pm )

    Ариука ингээд дандаа энд тэндхийн ******** ухаж яваарай амжилт

  • Oyungerel (July 02, 2013 7:44:08 pm )

    Manai setguulch nar ovoo sudalgaa hiij ***r medee tavidag yumuu gej bodohoor bas ugui ee. Nayan nastai chavgantsaas dor setgej bichhiimaa. Ene zurchluudiin ***ltgaan uneheer bugd Eznis – iin archaagui, muugaas bolj garchuu uur huchin zuiliin nuluulul baivuu gedgiig Irgenii Nisehiin Erunhii Gazaraas asuuval yaasiin be. Ter baiguul**** chin erhbish durem, juram togtoodog, hyanadag, zuvshuurul olgodog gazar yum bgaa biz dee. Esvel chi agaariin hulgiig shinjlen ***lgaj dugnelt hiideg erhtei setguulch yum bish biz dee. Setguulchid bugd hudalch, *****, medleggui gej setguulchiin ajliig bi shuumjilvel chi ch bas arvalzaad medehgui bj duugai bai gene dee ****uul.

  • anand (July 02, 2013 7:54:09 pm )

    he he. Ongotsnoos buuyaa geed bhad ni ha****d haalgaa tavihgui buunuuruu ***tii geed bsiin bhdaa. Bas l goe bichjiishuu. Manai setguulch nar sain setguulch zunduu olon. Medlegtei chadvartai. Ene met yumnaadaas bolj l ner hund ni unadag baih

  • Д.ОЮУН (July 02, 2013 8:48:56 pm )

    МУУ ШҮҮ

  • zochin (July 02, 2013 11:05:20 pm )

    uneen une. izinisiin nislegeer oron nutagt nissen.mash evgui xuurxh, buudag. Daxiad edniixeer nismeergui yum bnlee

    • ard (July 03, 2013 9:39:28 am )

      chi teed donsoldoggui ongots olood suuchaarai. xa xa.

  • oogii (July 02, 2013 11:39:59 pm )

    odoo uur avia company ****iig uhaad 1 bichchihe ch tiiim l lag yum bol

  • oogii (July 02, 2013 11:42:11 pm )

    dugui ***taat gal awalzlaa yu zorjigchdoods ni asuugarai ted nar chin buusan ued bur alga tashsan gj bsnshde medelle buh talaas ni sudlaach

  • Anonymous (July 03, 2013 12:11:47 am )

    Eznisiin technikiin zaxiral odoo MIAT-iin nisleg erxlesen zaxiral xiij baigaa sh dee.

  • Anonymous (July 03, 2013 9:00:29 am )

    unen sh dee mash evgui buuj hoordog olon udaaa sonsogdoj baisan osliin buult hiilee gej 60 myangan togrog hurtel niseh taraaj baisan sh dee

    • ard (July 03, 2013 9:36:19 am )

      Uuruu suuj uzcheed ***lchignaj bai. Sonsogdoj bsan gene ee.

  • zochin (July 03, 2013 9:03:07 am )

    odoo ongots ni muudsan baihaa er ni evgui shuu izinisiin ongots deer garahaaraa hamag yum ni tachignaj duugaraad yamar mashind yavaa bish dee argagui erhend l yavah yumdaa deerees ni mash unetei yavna

  • Зочин (July 03, 2013 9:14:13 am )

    Эсрэг намын …. гэдэг шиг. Энэ сэтгүүлч өөр компанийн захиалгаар энэ нийтлэлийг бичсэн юм биш биз!!! Судалгаа хийж нийтэлдэг нь зөв ч, ганц компанийг онилсон нь жаахан шудрага бус болж. Бусад компаниуд нь осол гаргадаггүй, эсвэл гаргасан ослоо байнга мэдэгдэж байдаг юм болов уу?

  • Зочин (July 03, 2013 9:33:45 am )

    Гэхдээ хөөрхий ямар ч байсан Луйврын мөнгөөр байгуулагдаагүй л юм шиг байна лэ.

  • zochin (July 03, 2013 3:51:43 pm )

    setguulchiin sudalgaa geheesee ilvvteegeer orsoldo****in hiij bga zahialgat gutgeleg yum u da gj harlaa. ta nar shudarga l orsoldoh heregte bga yum.bas ayulgui baidlaa ch hangaj sain ajillah heregte.

antalya rent a car