Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж өнгөрсөн онд амь насаа алдсан. Энэхүү хэргийн шүүх хурлыг хэд хэдэн удаа хойшлуулж байсны эцэст Баянгол дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд ийнхүү шийдвэр гаргажээ.
Тодруулбал, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд мөн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан байна.
Мөн түүнчлэн “Орд гео” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгний торгуулийн ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
tozzmoo (July 02, 2013 9:01:10 pm )
hoorhii mini dee eleg emterch vaina .eej aabdaa ergej ireerei gej zalvirch vaina.
1 Comment