Өнөө өглөө Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ баг тамирчид АНУ-ыг зорилоо. Тодруулбал, Өсвөрийн шигшээ баг тамирчид энэ сарын 3-8-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн өлгий болсон АНУ-д товлогдсон “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд анх удаагаа оролцохоор Охайо мужийн Клевеленд хотыг зорьж байгаа аж.
Эдгээр тамирчид ерөнхий боловсролын сургуулиудын дунд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар явагдсан “Бид нэг багийнхан төсөл болон үндэсний сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн улсын аваргуудаас шалгарсан тамирчид юм байна.
Энэхүү тэмцээнд дэлхийн 20 улсын 300 гаруй өсвөрийн сагсан бөмбөгч хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд Америкийн алдарт “Clevelend Cavaliers” багийн “Quicken Loans Arena”-д тоглолтууд явагдах юм. Эхний тоглолтоо манай баг тамирчид маргааш Грекийн багийн эсрэг хийх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.