Хамтрагчаа ууртай байх үед чимээгүй байх нь гэрлэлтээ удаан үргэлжлүүлэх гол арга гэдгийг судалгаагаар тогтоожээ. Эхнэр, нөхөр хоёр маргааныг шийдвэрлэх, зөрчлөөс зайлсхийх аргад суралцах хэрэгтэй. Дунд насны болон ахмад настай хосуудыг оролцуулан судлахад чимээгүй байх эсвэл ярианы сэдвийг өөр тийш нь хандуулах зэрэг стратегийг баримталдаг болох нь илэрчээ. Хамтдаа удаан амьдарсан хосууд хүлээн зөвшөөрөөгүй зүйлээ байнга илэрхийлдэг бөгөөд энэ нь гэр бүл амгалан тайван байхын нэг үндэс гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Эрдэмтэд 13 ба түүнээс дээш хугацаанд хамтдаа амьдарсан хосуудыг судалж, тэдний харилцаанд өрнөж байгаа гол үг хэллэгүүдийг анзаарчээ. Ингэхэд, нэг нэгнийхээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа үзэл бодлыг батлахыг оролдож байжээ. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлыг орхиж, зөв хариултыг олох нь хэн нэгнийг буруушаах, дарамт учруулахаас илүү чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Олон жилийн туршид, эхнэр нөхрийн аль аль нь зөрчлөөс зайлсхийж байх хэрэгтэйг судлаачид зөвлөдөг. Энэ нь магадгүй, хамтдаа удаан амьдрах үндэс гэдгийг сан Францискогийн их сургуулийн судлаач, доктор Сара Холи тэмдэглэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
az (July 04, 2013 11:56:42 am )
Мэдээллээ хїнд амар ойлгогдохоор тодорхой бичиж байвал зїгээр байна.Шууд орчуулсан болоод л тавих юм.Найруулга байхгїй агуулга ,їг сонголт ,жишээ байхгїй.
1 Comment