antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2013 5 comments

“НАЗУ Констракшн” захиалагч нараа доромжилж байна.

нийтлэсэн Admin

0991b8f751f4ed25originalАрдын намын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр орон гэртэй болсон, ахны үрийн зулайгаа паартай байшинд үнэрлэсэн гээд амьдралдаа сэтгэл дүүрэн явдаг залуу хосууд олон байсантай маргах аргагүй. Гэхдээ энэ зээлд хамрагдах гэж хуруу хуйхалж байж олсон хэдэн төгрөгөө “Барын амнаас гараад арслангийн аманд…” гэгчээр “НАЗУ Констракшн”-д өгөөд байр ч үгүй мөнгө ч үгүй бүтэн хоёр жилийн турш бухын доодохыг харсан үнэг шиг турж үхдэг дээрээ болсон залуус нэлээд олон байна. Тэдний өгсөн мэдээллийн дагуу үнэндээ үндэсний барилгын компаниудын нэр хүндийг унагаж байгаа “НАЗУ Констракшн”-д “гомдож” хэдэн үг сийрүүлж сууна. Үнэндээ хэн нэгнийг муулах гэсэнгүй. Ерөөсөө л төрийн мөнгийг иргэдээр зээлдүүлж өөрийнхөө данс руу хурааж авчихаад дараа нь хүний үнэргүй зан гаргах барилгийн компаниудаас, “НАЗУ Констракшн”-аас болгоомжилхийг анхааруулъя.

Уг нь “НАЗУ Констракшн” Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны захиалгаар 60 айлын сууцыг метр квадратыг нь 550 ам.доллараар барьж өгөхөөр ажил авсан юм билээ. Тэгэнгүүтээ муухай Монгол хүний зан гаргахгүй байж яаж чадахав гээд 28 айлын байр нэмж төлөвлөөд зах зээлийн ханшаар зарж, ашиг унагахаар төлөвлөж л дээ. Тэгээд ашгийн буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны авах байрнаас даруй хоёр дахин илүү үнэтэйгээр Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжиж байртай болхол гэсэн залуусын итгэл сэтгэл рүү хутгалдаад эхэлсэн хэрэг. Ингэхийн тулд Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны дөрөвдүгээр сарын 08-ны 2011/06/06 тоот гэрээ байгуулжээ. Орон сууц санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр “НАЗУ Констракшн”-аас байр авах айлууд квадрат тутмыг нь 1.200.000-1.400.000 төгрөгөөр тохирч гэрээлжээ. Ингээд худалдан авагчын байрны метр квадрат тутмаас хамаарч 16,000,000-30,000,000 төгрөгийн хооронд урьдчилгаа төлбөрөө бэлнээр “НАЗУ Констракшн”-л тушаажээ. Ингэж захиалагч бүрээс захиалга авахдаа “НАЗУ Констракшн”-ийнхан 2011 оны аравдугаар саырн 1-ний өдөр будаг нь ханхалсан шинэ байранд оруулна гэж хошгируулжээ. Гэвч тэр цагаас хойш бүтэн хоёр жилийн турш Орон сууц санхүүжилтийн корпорацитай гэрээтэй төрийн албан хаагчид сар бүр зээлийн гэрээний дагуух авсан зээлээ хүүгийн хамт төлсөөр л.Гэтэл юу болсон гээч! Орон сууц санхүүжилтийн корпорациас авсан зээлээ бүгдийг нь барьж өргөчихөөд, хоёр жил байраа хүлээгээд зээлээ, хүүтэйгээ төлсөөр байгаа 28 захиалагчдадаа “НАЗУ Констракшн” нь албан тоотоор мэдэгдэл, хүсэлт гэгчийг илгээн утас, майл цохин “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас болж манайх дампуурлаа. Гурвалсан гэрээнд дурдагдсанаар манай үүрэг болон тогтоогдсон орон сууц ашиглалтад орох хүртэлх төлөх зээлийн хүүг манайх төлж дийлэхгүй нь. Тиймээс орон сууцныхаа үнийг нэмж шархаа нөхнө. Үгүй бол та нарын байрыг гуравдагч этгээдэд борлуулж байгаад 20 хувийг нь суутган эргүүлж өгна. Үндсэн мөнгө, зээлийн хүүгээ өөрсдөө төл. Эсвэл гэрээг цуцална…” хэмээн шантаажилж, одоо цагийн залуусын хэллэгээр бол жинхэнэ новширдог байна шүү. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн хугцааны 40 сая төгрөгийн зээлийн хүүгээ өөрсдөө төл гэсэн үг л дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Барилгийн компаниудийн ашиг олдог арга нь уу? Эсвэл “НАЗУ Констракшн”-ы луйвар хийдэг заль уу?

969278_326024330862182_2129219649_n184442_326267257504556_1008841674_n947075_326269237504358_1855016703_n419014_326025004195448_119857139_n

Анх гэрээ хийхэд долоохоос наагуур байж хамаг мөнгө хүүлээд авсан нөгөө их сайхан зантай хүмүүс одоо ямар болсон гээч. Барьж байсан барилгаа лацдаад, гар утсаа авдаг хүн ганц ч байхгүй болсон. Ганган хээнцэр оффисoo зарчихсан хаана байгаа нь мэдэгдэхгүй болжээ. Нөгөө тушаасан мөнгө ч байхгүй, будаг нь ханхалсан байрандаа ч ороогүй гэрээлэгчид Орон сууц санхүүжилтийн корпорацийн нэг муу зээлийн гэрээтэй л үлджээ. Аргаа бараад дутуу баригдсан барилга дээрээ очтол харуул гэх залуу нь “НАЗУ Констракшн”-ийг Засгийн газрынхантай шүүх цагдаа болсон сураг дуулгаж байна. Яагад ч л байсан хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахаас өмнө паартай байшиндаа орох тэмцэл хийхээс аргагүй нь гэж нэгдсэн захиалагчид сураг ажиг гаргаснаараа “НАЗУ Констракшн”-ы Удирдлагуудтай уулзахаар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд “Хөнгөн бетон” ХХК-ийн оффист очтол захирал байсан Б.Наранзул нь жирэмсний амралттай гээд сураггүй арилжээ. Түмний мөнгийг түнтийтэл аваад, төрж амаржихаар алга болсон түүний ээж нь гэх Эрдэнэчимэг гэдэг авгайд захиалагчид учир зүйгээ ярьжээ. Хариуд нь, нэг албан бичиг үйлдэж өгөх ухааны юм яриад
алга болох хоорондуур “Манай хашаанд машин ордоггүй…” гэх мэтээр захиалагчдыг хөөх маягийн юм болсон хижээл насны эр заримыг нь “Авлигачин, бялдуучин, долдойчин…” гээд залууханыг нь заамдаж авч хүртэл танхайрдаг байна шүү. Ийн дураараа дургиж, дээрэлхэж доромжилж байгаа нөхөр бол “НАЗУ Констракшн” болон “Хөнгөн бетон” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Баярхүү (дүрс бичлэгийн оруулав) гэх. Ер нь тэгээд авлига авдаг хүн 50-хам метр квадрат байр НАЗУ-гаас хүлээгээп хоёр жил орох оронгүй оочих аягагүй айлын халаасны өрөө тэнэж амьдрах уу? Зохиолч хүн өөрийнхөө амьдралыг зохиолдоо бичдэг гэдэгчлэн НАЗУ-гийнхан өөрсдөө л харин авлига, долдойгоор явж Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны захиалгат байрыг барих эрх олж авчихаад ямар шатандаа тохироо, хэлцэл нь нурсан бүү мэд, өшөөгөө авах гэж энэ 28 захиалагчыг залхаан цээрлүүлээд байгаа юм биш үү?

Яадаг ч байсан энэ намартаа л байшин саваа салгаж авна гэсэн захиалагчид хүүхдийн баярын маргааш л “Мөнгөө тушаасан байран дээрээ очиж орж үзье…” гэтэл “Есөн эрдэнэ’’ гэх гэрээт харуул, хатгаалалтын албаныхан “Та нарын өмч биш ээ. “НАЗУ Констракшн”-ы өмч. Та нарын өмч болохыг баталсан шүүхийн шийдвэр, баримт авчирсан цагт бид эндээс хөдөлж болох юм…” хэмээн тавлажээ. “НАЗУ Констракшн”-ы дээр төр, засаг гэж байна уу таминь ээ? Яасан эрх дархтай нөхөд эрээ цээргүй иргэдийг доромжилж байгааг шийдэж өгнө үү
шинэчлэлийн Засгийн газар? Эс тэгвэл “Шууд ардчилал”, “Шинэчлэл” чинь иргэдээ гудамжинд гаргах явдал байсан уу хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж, өлсөх хүртлээ тэмцэнэ гэж 28 захиалагч нэхэл хатуутай ярьж байна.

( Үргэлжлэл бий )

Эх сурвалж: Freezone.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 01, 2013 12:49:36 pm )

    Ардын нам бус АН нам санаачилсан байхаа

  • DUI Lawyer (February 19, 2014 10:12:52 am )

    Very good post. I’m going through some of these issues as well..

  • herbalife (February 19, 2014 11:00:44 am )

    I really enjoy studying on this site, it has wonderful content . “When a man’s willing and eager, the gods join in.” by Aeschylus.

  • huba suba (November 27, 2016 3:23:16 am )

    7PQ0uK Very good article. I am going through some of these issues as well..

  • holistic health (November 27, 2016 7:02:07 pm )

    Howdy! This post could not be written much better! Going through this article reminds me of my previous roommate! He continually kept preaching about this. I will send this post to him. Pretty sure he’s going to have a great read. Thank you for sharing!

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car