antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 29, 2013 12 comments

Таван сонгууль дараалан ялдагдсан нам тардаг юм

нийтлэсэн Admin
527-1372385821middleМАН тав дараалан ялагдлаа
Үйл нь ирсэн МАН улс төрийн томоохон сонгуульд тав дараалан ялагдлаа. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН 50 мянган саналаар илүүрхэж яллаа. Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуульд мөн л ялагдав. Нийслэлийн сонгуульд яалаа бүүр бодлого тодорхойлох, ажил хийх байтугай гадаадад дүрвэн зайлтлаа ялагдав.
Дараа нь орон нутгийн сонгуульд бас Ардчилсан намд нам тавиулав. Саяын сонгууль буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дзвшигч Б.Бат-Эрдэнийн авсан санал дээр, МАХН-ын нэр дзвшигч Н.Удвалын авсан саналыг нэмээд цаана нь 25 мянган сонгогчийн саналаар Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж илт илүүрхэж ялалт байгууллаа.
Ингээд л 2009-2013 оны дөрвөн жилийн хугацаанд хашир МАН тав дараалан үхлийн цохилт хүлээлээ. Тэгээд үхдэггүй ээ, гэгчээр удирдлагууд нь дүгнэлт хийж намаа шинэчлэхийн оронд улам л өш хонзон зангидаад боож үхэх шахах юм.
Соёлтой улс төр хийдэг улс оронд гишүүд нь намдаа хяналт тавьдаг бол тав дараалан ялагдсан улс төрийн нам юун сөрөг хүчин энээ тэрээ болж маяглах, гишүүдийнхзэ өмнөөс уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрон сайн дураараа тарцгаадаг л байхгүй юу.
Улс төрийн таван том сонгууль дараалан ард түмэн итгэл өгөхгүй байхад МАН-ын удирдагчид хариуцлага үүрэх байтугай бүтэц нь хүртэл өөрчлөгдөхгүй бүтэж үхчих гээд л явцгаана. Саяын ялагдалд хэн хариуцлага хүлээх вэ.
Нэр дэвшигчээсээ эхлээд бүүр улс төрийн намын стандартыг зөрчөөд эхэлсэн. Намын дарга нь нэр дэвшиж, намын дарга удирдлагууд нэр дэвшигчид ялагдлын хариуцлагаа үүрдэг. Улс төрийн тоглоомын ийм дүрэм ямар ч улс оронд ижил байдаг.
МАН-ын дарга Ц.Энхтүвшин аваргыг ялж, нэрээ дэвшүүлж чадаагүйгээс бөөн будлиан анх эхэлэн. Одоо ялагдсан хариуцлагыг намын дарга Энхтүвшинд тохож хариуцлага тооцохоос эхлээд бөөн зөрчил үүснэ.
Намын дарга нь өөрөө нэр дэвшиж чадаагүй мөртлөө унасан Б.Бат-Эрдэнийн өмнөөс хариуцлага үүрч ажлаа өгөлтэй биш. Нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ ялагдахад нэр дэвшээгүй Энхтүвшинд юуны буруу байхав дээ.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд ялагдлын хариуцлагыг тооцно гэвэл Б.Бат-Эрдэнэ уурандаа та нарын авлига, хулгай, байж байгаа царайнаас чинь болж би унасан. Би аварга гэдэг цолныхоо хүчээр амжилт гаргасан болохоор намаас чинь санал аваагүй, намаас чинь гарна энээ тэрээ гээд унасан аваргын уур сүрийг үзүүлбэл МАН хэлэх үггүй болно.
Б.Бат-Эрдэнийн ялагдалд ямар ч хариуцлага тооцох боломжгүй болсон. Намын даргын урдуур орж нэр дэвшсэн. Нэрээ татаагүй гээд Бат-Эрдэнэтэй ярих зүйл их бий. Яг үнэндээ бол МАН-ын нэг бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялъя гэсэн бодолгүй.
Зүгээр л МАН-ын даргын албыг Ц.Энхтүвшингээс авах гэсэндээ л аваргын нэрийг дэвшүүлснийг цөөхөн хүн баталж чадна. Анх ялагдуулах тооцоотой аваргыг дэвшүүлсэн боловч аварга дүрдээ итгэн сүүлдээ дийлдэхээ больж, МАН-ын удирдлага хяналтдаа байлгаж чадахаа байсан.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг ганц хөөдсөн нь МАН түүний албан тушаалтнуудын идсэн уусан, хулгайлсан зувчуулсан нь түмний нүдэнд ил боллоо. Аргаа ядахдаа би цэвэр (бусад нь бохир гэлтэй биш) гэж өөрийнхөө гар хурууг үзүүлж ядав.
Тийн учраас МАН ялагдлаа гэж Б.Бат-Эрдэнэд улс төрийн хариуцлага үүрүүлэх ямар ч үндэслэлгүй. МАН-ын дарга Ц.Энхтүвшин нар нэрээ дэвшүүлээгүй болохоор хариуцлага үүрэхгүй.
Тэгхээр МАН цаашдаа ч өөрчлөгдөхгүй ээ гэсэн үг. Гэтэл тавын таван сонгууль дараалан ялагдчихаад байдаг. Таван сонгууль дараалан ялагдсан нам яадаг юм бэ. Ийн нам сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоож тардаг л байхгуй юу.
Унасан бөх ууртай
Унасан бөх ууртай гэж ардын үг байдаг. Улсын их баяр наадамд 10 жил босоо байсан их аварга. Унасан бөхийн зовлон хор шар уурыг үзээгүй. Ер нь юманд дийлдэхийн зовлон гуниг уур унтууг үзээгүй гэсэн үг. Гэвч улс төрийн тоглоомонд орж анх удаа айхтар чанга уналаа. Унасан аварга ууртай байгаа.
Унана гэдэг доромжлол шиг бодогдох. Одоо даагаа нэхмээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахиад зодогломоор. Ардчилсан намын нэр дэвшигчийг дүүрээ хийн хага шидмээр. Гэвч улс төр бөхийн барилдаан хоёр ялгаатай.
Улс төрд унасан бол даагаа нэхүүлдэггүй, барьж аваад сэгсэрч болдоггүй харин хариуцлага тооцдог хатуу хуультай. Дэвшүүлсэн намынх нь Ардчилсан нам шиг ажилласан бол учир ургаж магад байсан. Үнэхээр МАН түүний лидерүүд аваргыг дэмжиж өгөөгүй. Буруу харж ярвайж зөв харж инээж сонгууль өнгөрөөсөн.
Аварга гүтгэлэг доронжлол, хоосон магтаал, хорт бодлого бүгдийг нь үзсэн. Аваргад өөрт нь буруу бий. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Мөнх л давж, дийлж байдаг аварга улс төр гэдэг мэдэхгүй, чадахгүй юм руугаа дэндүү шунасан.
Мэргэн цэцнийг хүч бяраас илүү шүтдэг сэхээлэг ард түмэн яалаа гэж зүгээр нэг бөхийн аваргаар төрийн тэргүүнээ болгох вэ. Гэвч аварга өөрийнхөө шунасан, намын нөхдийнх нь дамшигласан Ерөнхийлөгчийн дүрд дэндүү их итгэсэн. Одоо унасан бөхийн уур гаргаад яахав.
Улс төрд тахимаа өгчихөөд Бөхийн холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд явж байх сайхаан.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zzz (July 01, 2013 9:53:24 am )

    Энэ бичлэг чинь ард түмний тал хувийг доромжилж байна

  • З очин (July 01, 2013 10:39:46 am )

    Ард түмний тал хувь дэмжсэн нам яахаараа тардаг байна,ялагдалдаа күгнэлт хийж дараагийн сонгуульдаа хамтын нэгдэлтэй орох хэрэгтэй байх,саяын сонгууль бол ардын намын рам, аваргын нэр хүнд хоёроороо л санал авсан тэрнээс АН бол янзын луйвар дарамт хоёрыг зэрэг үзүүлсэн шүүдээ үүнийг бүх хүн ойлгоно ийм нөхцөлд ард түмэн ингэж дэмжиж байхад МАН дотроо их ухаалаг шийдэлд хүрэхгүй намын даргын суудал булаацалдвал ард түмний дургүйцэлийг ихэд хүргэх болно шүү

  • зочин (July 01, 2013 10:48:33 am )

    зовлонтой юмаа, ингэнж бичиж байж таа******л авдаг юм уу хаа****** юм. ямар ч ойр зуурын юмаар луйвар хийж ялсан ялалтаа дүгнэдэг юм бэ дээ. Дандаа луйвар дээрэм хийж ялдаг шүү дээ АН-хан. Бөх шиг бяр чадлаараа ялж байсан түүх байхгүй, АН-ын өөрсдийнхөө булхайг мэддэггүй бүгд тэнэгүүд гэж иргэдээ боддог болохоороо өөрсдөө л тэнэг байгаа юм даа. Энэ бичиж нийтлүүлж байгаа сэдвийг нь ээ үнэн ядуу өс хонзон санасан чааваас даа….

    • hahaha (July 01, 2013 2:06:34 pm )

      ueiin ued MAH hucheer luivraar yaldag bsn tsag odoo tuuh boljdee ard tumen talaas iluu % n bodit uneng oilogdog bolj uvug deedsiig mine undserheg uzel garaglaa gj olon zuun myangaar n helsduulj buudan horooj orsuudiin unench nohoi bolj yavsan MAXH odoonii MAH ene mayagaaraa baival odoonii medeelel technology undur hugjij bga ene ued bur l huchgui bolno yagaad ve gevel saya songuuliar MAH buyu bat-erdend ugsun humuus diilenh n huduunii humuus bsn tedend uls tur haraad tungaagaad bodood suuj baih zav bdgui ****oorl saihan buh gdg utgaar n u****j bgamldaa ****uul udahgui ter huduu bga humuus yum tungaadag bolood irheer MAH alga bolondoo ****uul

  • Anonymous (July 01, 2013 12:20:38 pm )

    AN nam 5 bish tuunees ch olon udaa ylagdaj l bsan taraagui l bgaa bizde *0-n jiliin tuutei nam tiim ch hurdan tana gej yu bh ve enduurch bna

  • yujjv (July 01, 2013 12:35:12 pm )

    udahgui bulshindaa oroh gej baigaa lalruudiin talaar eldev um bicheed tsag zavaa barahaa baival yasan um be

  • Anonymous (July 01, 2013 4:46:30 pm )

    MAN ii heden shuumjlehees uur yu ch hiij buteej chaddagui erguu malnuud bnaa bna, darwaan har gej yum ih soliorhiinmaa bas, ta nar yaj ch chadahgui oligtoi surguuli ntr tugsuugui nam dagaj ashig harsan heden suganii usnuud yu shinchilne ntr geed bgaan, mgl ulsiin tuluu ta nar yag yu hiisiin, yum hiij bgaa AN iihand buu saad bolood bai

  • zochin (July 01, 2013 10:40:14 pm )

    2 luivarchin hereldej bval ard tumen hojno. an man 2 uulaa bh yostoi. 5 songuuli bol asuudal bish harin 2004 ond 5 suudal avaagyi an taraagui l yum daa,

  • 1 (July 01, 2013 11:04:06 pm )

    5 ялагдаж байсан АН тарж байсан ю******

  • 1 (July 01, 2013 11:04:40 pm )

    5 байтугай ялагдаж байсан АН тарж байсан гэж үү

  • eggy (July 02, 2013 8:50:43 am )

    Бид танай байгууллагын үйл ажил**********, үйлчилгээнд тохирсон гоёмсог дизайн,төгс шийдэл бүхий вэбсайтыг хамгийн хямд үнээр мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.Үнэ: 200-500
    Вэб сайт хийхдээ тухайн байгууллагын вэб сайт хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно мөн хэрэглэгч өөрөө вэб сайтаа засах, мэдээлэл нэмэх зэрэг өргөн боломжтой. Орчин үеийн Вэб Сайтын олон улсын жишиг стандартад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнийг таньд бэлэглэеДэлгэрэнгүйг: http://www.eaglesoft.mn болон Email: eaglesoftmn@ gmail.com Утас:**44451*

  • Anonymous (July 02, 2013 10:31:43 am )

    Yag unenshdeeeeeeeeee

antalya rent a car