antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2013 8 comments

Өвөрмонголчууд Монгол руу зорчих визийг хятадуудад өндөр үнээр худалддаг гэнэ

нийтлэсэн Admin

hujavМанай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс нь БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл сүүлийн үед  бидний ахан дүүс гэж өөрсдийгөө нэрлэх болсон Өвөрмонголчууд Монгол руу зорчих визийг хятад ир­гэдэд хүссэн хэмжээгээр нь олж өгдөг болжээ. 

Энэ асуудлыг “ажил­лах хүчин” гэсэн нэртэй визийг  судалж  явсан хэсэг эх оронч үзэлтэй монгол за­луус эл асуудлыг олон нийтэд ил болгон тавьсан юм.
Тухайлбал дээрх залуус зарын дагуу эл асуудлыг шалгаж байхад өвөрлөгч ахан дүүс  ажиллах хүчин нэ­рээр орж байгаа хятад иргэд  тус бүрээс сая гаруй төгрөг авдаг байсан нь тогтоогджээ.
Хамгийн гол нь виз гаргаж өгч буй өвөрмонголчууд “Бид монголын цагдаа болон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхныг аргалсан байгаа.
Та бүхний очсон газарт ямар ч шалгалт орохгүй. Бид бүгдийг нь зохицуулсан” гэсэнд хамаг хэрэг оршиж буй юм.
Бүхэл бүтэн улс гүр­нийг доромжилсон өвөрмон­голчуудын энэхүү хууль бус үйл ажиллагааг “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн илрүүлж дээрх хууль бус үйлдлийн талаар хэвлэлийн бага хурал хийж байхдаа ч энэ тухай дурдаж байсан юм.
Тэдний хийсэн хурлаас нэг л зүйл бидний анхаарлыг татаж байсан. Тодруулбал    Монголын визийг чөлөөтэй олж өгч байгаа нь.  Мөн хууль хяналтынхан болон Гадаадын иргэн харьяа­тынхныг аргалсан гэж мэдэгдэж буй өвөр­монголчууд “Дипломат 95” хэмээх төрийн өмчийн тэр тусмаа манай улсын ГХЯ-ны мэдлийн байранд оффистой байсан  аж.
Бидний хэлж заншснаар “Тусгаар тогтнолын талбай”-н хойно байрлах “Дипломат 95” хэмээх байрыг хэн хүнгүй мэддэг. Учир нь эл байр ГХЯ-ны мэдэлд байдаг билээ.  Уг нь тус байранд гадаадын элчин сайдууд болон албан ёсны зөвшөөрөлтэй төрийн аж ахуйн нэгжүүд байрладаг.
Энэ ч утгаараа бид айхтар чанга харуул хамгаалалтын дор оршдог гэдгийг мэднэ. Гэтэл ийм газарт яаж яваад өвөрмонголчууд өөрс­дийн оффисоо нээж  чадсан бэ гэх асуулт урган гарч ирж байна.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар өвөрмонгол­чууд дангаараа уг газарт оффис болон ажиллах хүчний виз олгох ямар ч боломж байхгүй.   Тиймээс эл хэрэгт ГХЯ-нд алба хашдаг нөлөө бүхий хүмүүс оролцсон байх магадлалтай хэмээн ярьж байв.
Мөн “Босоо хөх Монгол” бүлгэмийнхний хэлж буйгаар ГХЯ-ны мэдлийн байранд байсан өвөрмонголчууд ал­­дарт “Цогтын цагаан балгас”-ыг лиценз болгоод авчихсанаа үзүүлж байсан гэх. Тэгээд уг лицензийг өн­дөр үнээр зарахаа хүртэл танилцуулж байсан аж.
Товчхондоо манай улсын  хамгийн эрэлттэй байдаг гэх 200 гаруй ордын “А” зөвшөөрлийг зарна гээд хувилчихсан хятадуудад зуучлах ажлыг амжуулж суусан нь бас нотлогдсон  тухай ч ярьж байлаа.
Ингээд бодохоор монголчуудыг аажим аажмаар мэрж буй хятадууд бидний бүхий л эд баялгийг цөлмөх гэж байна гэж санаа зовох олон хүн байна. Энэ нь ч үнэний ортой юм. Угтаа БНХАУ-аас ажил­лах хүч авахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэл­цэн  шийдвэрлэдэг.
Ямар ул­саас, ямар аж ахуйн нэгжээс хэчнээн ажиллах хүч оруулж ирдэг тоо тодорхой байдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл энэхүү бүх хууль ёсны ажиллагааг зөрчдөг эрх мэдэлтэн байна гэж бодохоор  өдөрт орж ирч буй хятад ажилчдын тооны ард хэчнээн их мөнгө үнэртэж байдгийг олон хүн мэдэх байх.
Өмнөх Засгийн газрын үед хээл хахууль ид цэцэглэж байсан учир ийнхүү хэдэн зуун мянган хятад иргэн Монгол Улсыг зорих болсон нь нууц биш гэж ярих хүмүүс ч бий.
Тэгэхээр шинэчилсэн Зас­­­­­­­гийн газрынхныг энэ тал дээр анхаарлаа хан­дуулах цаг нь болжээ гэдгийг “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн төдийгүй ард иргэд анхааруулж байна.
Үүнээс гадна эл  асуудлыг цагдаа, тагнуул, Гадаадын ир­гэн харьяатын газар зэ­рэг холбогдох байгууллага нь шалгаж олон түмэнд үнэнийг мэдээлэх учиртай. АТГ-ынхан ч энэхүү хууль бус үйл ажиллагааны мөрөөр орох цаг хэдийнэ болсон бололтой.
Р.Саруул
Эх сурвалж: 

Эх сурвалж: ugluuniisonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Д.ОЮУН (June 28, 2013 3:31:08 pm )

    БОЛЬЁ ОО

  • Иргэн (June 29, 2013 9:02:37 am )

    Үүний цаана ямар эрх мэдэлтнүүд байгааг олж тогтоох хэрэгтэй. Ер нь тэгээд газрын наймаа янз бүрийн том луйврын ард нь толгойд байгаа эрх мэдэлтэнүүд л байгаа шүү дээ. Өөрснөө улаан луйварчин, худалч, хулгайч, авилгалчид байхаа болимоор юм!!!! Одоо ичээчээ Монгол улсаа бодооч энэ янзаар бол МОНГОЛ гэдэг улс удахгүй уусаж алга болох болтой!!!

  • Иргэн (June 29, 2013 9:08:20 am )

    Үүний цаана ямар эрх мэдэлтнүүд байгааг олж тогтоох хэрэгтэй. Ер нь тэгээд газрын наймаа янз бүрийн том луйврын ард нь толгойд байгаа эрх мэдэлтэнүүд л байгаа шүү дээ. Өөрснөө улаан луйварчин, худалч, хулгайч, авилгалчид байхаа болимоор юм!!!! Одоо ичээчээ Монгол улсаа бодооч энэ янзаар бол МОНГОЛ гэдэг улс удахгүй уусаж алга болох болтой!!! Эрх дураараа авирлагч дээдчүүлээ бодох цаг нь дууслаа даа!!!

  • Anonymous (June 30, 2013 9:34:11 am )

    ЭХ ОРОН ГАЗАР НУТАГААН ХУДАЛДАЖ БАЙГАА АЛВАН ТУШААЛТАНИЙГ ОЛОЖ ТОГТООН ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРЭГЭЭР НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨН АЛБАН ТУШААЛ ХЭЭЛ ХАХУУЛ ХҮН НАЙМАЙЛАХ ЭДИЙН ЗАСАГИЙН ХАР ТАМИХНИЙ ХЭРЭГҮҮДЭД МАШ ЧАНГА ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

    • amtsg (June 30, 2013 1:41:21 pm )

      zub

  • mongol hun (June 30, 2013 5:59:31 pm )

    arai ch de muu *****nuudiig buudaad hayah yumsan mongol udku sunuh bh elbegdorj bolon 76 tuunii dood erh medeltnuudiin ur udam udahgui *****nuudiin ****iig dolooj amidrah tsag duhuud l bn zaluusiig tseregt yavuulna gj bhar ene met zuilsiig anhaaraasai

  • cholo (July 01, 2013 4:01:22 pm )

    oruulj irej ulcaa ***jvleh heregtei

antalya rent a car