antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2013 6 comments

Б.Хурцыг хэзээ хулгайлах бол

нийтлэсэн Admin

hurtsИйм таамаг иргэдийн дунд хөврөх болов. Учир нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэд дарга Б.Хурцын “Хил дамнуулан хүн хулгайлсан хэргийг” Германы шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцсэн тухай мэдээлэл тус улсын хэд хэдэн хэвлэлээр гарсан.

Тухайн үед сэжигтэн Б.Хурцыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлыг тасалсан учраас түүнийг дараагийн шүүх хуралд ямар ч өчиггүй авчир хэмээн Холбооны өмгөөллийн газраас захирамж үйлдсэн. Тиймээс өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд Б.Хурцыг хулгайлах ажиллагаа ил далд хэмжээгээр өрнөж буй нь гарцаагүй гэлцдэг. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байх үедээ Д.Энхбатыг хил дамнуулан хулгайлсан хэргээр Англи болон Германы шоронд хоригдож байсан.

Харин 2011 оноос Хол¬бооны улсын шүүхийн шийд¬вэрийн дагуу эх орондоо сул­лагдан ирж, АТГ гэх айлын дэд суудалд суучихав. Харь улсад гэмт хэрэгтэн. Харин эх орондоо “баатар” болсон түүний хэргийг өмгөөлж хаа­цайлах нэгэн хаа сайгүй бий. Гэвч эх орон нэгт иргэн Д.Энх¬батыг хууран мэхэлж, ухаан алдуулж, харь улсаас хулгайлж ирсэн тэр өөрөө хулгайлагдах өндөр эрсдэлд оров. Учир нь Монгол Улс өөрийн иргэнээ хамгаалж, ямар ч гэмт хэрэгт хол­богдсон бусад улсад шил­жүүлж болохгүй талаар хууль захирамж бий. Тиймээс Б.Хурц өөрөө л Герман улсыг зорихгүй бол тус улсын тагнуулчдад хул­гайлагдаж одох сонголттой тулгарна. Харин тэрхүү цаг хуга¬цаа нь өдөр ирэх бүр ойртож буй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа нь эргэлзээгүй. Ямартай ч түүнийг албадан аваачиж Холбооны шүүх хуралд оролцуулах сонирхол Германы талд бий. Харин түүнийг албаны байгууллагууд алба¬дан авч явах үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байв. Учир нь Германы талаас тийм шийдвэр гарсан бол Гадаад харил­цааны яамаар дамжиж ирэх учиртай аж. Харин тус байгууллагад ямар нэг албан бичиг өдийг хүртэл ирээгүй юм байх. Түүнчлэн Б.Хурц төрийн тусгай алба хаагч учраас алба¬дан хүргэнэ гэх ойлголт үйлчлэхгүй байх магадлалтай гэнэ. Юутай ч түүнийг Герман улсын Эрүүгийн хуулийн 224, 234 дүгээр заалтын дагуу бусдын биед ноцтой гэм­тэл учруулсан хийгээд хүн хул­гайлсан хэрэгт нийт 15 хүр­тэл хугацаанд ял шийтгэх боломжтой гэдэг.

Түүнээс гадна тэрбээр эх орондоо олон зүйл ангиар шал­¬гагдаж байсан удаатай. Өдгөө өөрийнхөө толгойлж байгаа байгууллагад ч шал­гагдаж явсан тохиолдол түүнд бий. Тиймээс түүний ороо¬цолдож явсан хэргүүдийг цухас хүргэж байна. Тэрбээр харь нутгаас суллагдаж ирсэн даруй­даа гэрлийн хурдаар АТГ-ын дэд дарга болсон нь олны хүний сонирхлыг өдөөж байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг тохиролцоо, өш хон­зон­гийн наймаа байна уу гэх харыг төрүүлсэн. Үүнийг тод­руул¬бал, Монгол Улсын Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг барив­чилсан үйл явдлыг түүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй бий. Учир нь өөрийг нь Их Британийн талд анх баривч-лагдахад Н.Энхбаяр гэх эрхэм “туслалцаа” үзүүлсэн гэдэг.

Түүнчлэн түүнийг МИАТ-ийн тодотголтой хэрэгт хутгалдсан байж болох өнцөг бий. Энэ нь тэрбээр “Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын дарга” гэх албан тушаалыг хашиж байсантай нь холбогдоно. Тэрбээр төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хуйвалдсан хэрэг нь АТГ-т шалгуулж байсан удаатай гэдэг. Учир нь Р.Бат-Эрдэн нэгэн түр журам гаргасан нь шалгагдах үндэслэл болсон аж. Журмын гол агуулга нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр найман мян­ган вонн байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилж, журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөө¬лөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байна хэмээн заасан байдаг аж. Харин 2008 оны долдугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл түр журам хэрэгжих хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн “МИАТ” компанийн нислэгээр нийт 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэн нь тогтоогдсон байдаг аж.

Мөн тэрбээр ҮАБЗ-д байх¬даа “Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгүй хүн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” хэмээн ярьж, өөртөө бүрхүүл үүсгэж байсан удаа бий. Түүнч¬лэн “Авлигатай тэмцэх газар захиалгаар ажилладаг улс төрийн байгууллага бол­сон” хэмээн ам алдсан удаа бий. Гэвч өдгөө өөрөө тус бай­гууллагын дэд даргаар ажил¬лаж, усанд хаясан чулуу шиг алга болов.

 

“NT” © А.ЧИЛҮГЭН

 

 

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Цонхоор усэр (June 29, 2013 12:24:45 am )

    Хурцыг эхлээд Англи улс МХБ-ээр шууд тулаад зарчихсан Германд зарсан.Дараа нь Герман газрын ******ор элементийн ордоор наймаалсан.Нэг хунээр далимдуулж хичнээн наймаа хийдэг юм бэ.Эх орноо бодоод Хурц амиа хорлох хэрэгтэй.

  • b . ganbaatar (June 29, 2013 11:00:00 am )

    hyrc bol hamgiin ***iin uilanhai horchin shyy . ulaan abilgach .

  • t (June 30, 2013 8:53:32 am )

    hoorhii doo zaluu hun bn manai mgliin tagnuuliin alba sain ch gsn hunee boddgui

  • ЭХ ОРОНЧ (June 30, 2013 9:39:33 am )

    ХУРЦ ШУДРАГ САЙН АЖЛАЖ БАЙГАА ХЭН ВЭ ГЭДГЭЭН ХАРУУЛАЖ БАЙГАА ХҮН ХУРЦ БОЛ ТӨРИЙН НЭРЭЭР ӨГСӨН ДААЛГАВАРЫГ Л
    АЛБАН ҮҮРГИЙХЭЭН ДАГУУ БИЁОҮҮЛЭН ЭНХБАТ АГСАНИЙГ АВЧАРСАН ХҮН БУРУУТАЙ БОЛ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛИЙГ БАРИЖ БАЙСАН НАМ
    НАМЫГ ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨН ТУШААЛ БУУЛАГСАН ХҮМҮҮС БУРУУТАЙ
    ТУШААЛ БИЁЛҮҮЛСЭН ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙСЭНИЙ ТӨЛӨӨ ЯЛ АВАХ ЮМ БОЛ ХЭН ЭНЭ ТӨРИЙН ТӨЛӨӨ АЖЛАХ ЮМ

  • Irgen (July 01, 2013 9:21:05 am )

    Hurz tusgai albanii yyregee l bielyylsen yyreg gyizetgegch Enhbayar yyreg ugsun bol hariuz***** hyleeh heregtei Tyynees bish tsereg yyreg gyizetgeed hariuz**** hyleeh esgyi Ene setgyylch odoo yugaa soliorood baigaan

  • МОНГОЛ (July 01, 2013 11:33:37 am )

    ЭНЭ НӨХӨР ОДОО ЯАНА ДАА ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР Л ГЭЖ ЭНЭ БАЙХДАА

antalya rent a car