antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 2 comments

Б.Борхүү: Хүү минь Орост жинхэнэ од шүү дээ

нийтлэсэн Admin

Хэдхэн жилийн ємнє Б.Амархvv хэмээх залуу Орос орон даяар зохион байгуулагдсан “Народный артист” шоу тэмцээнд оролцож 30 гаруй мянган єрсєлдєгчєє ардаа орхин тvрvvлж их алдрын замналаа эхлvvлж байлаа. Судсаар нь халх монгол цус гvйж байгаа тэр залууг буриадууд “Манай ардын баатар” хэмээн хvндэлдэг. Арга ч vгvй юм. Асар єргєн, агуу их Орос оронд Улан-Vд хотынх нь нэрийг гаргаж, Буриад зоны алдрыг дуурсгасан алтан хоолойтонд талархах нь зvй ёсны хvндэтгэл билээ. Тэгвэл агуу Орос оронд “Ерєнхий сайд” шиг амьдарч монгол тvмний нэрийг єргєж яваа тэр авьяастныг тєрvvлж єсгєсєн аав, ээж нь эрхэм алдрын эзэд байх учиртай. Буриад улсын ардын жvжигчин, Оросын эстрадад нэр алдраа цууриатуулсан “Премер министр” хамтлагийн гоцлол дуучин Амархvvгийн аав Б.Борхvvтэй хийсэн ярилцлагыг болгооно уу.

-Тавтай сайхан намаржиж байна уу. Та ойрдоо суурин байна уу?
-Их сайхан намар болж байна аа. Арван хэдэн жил Буриадад ажиллаж амьдарлаа. Нас маань ч жаахан явж. Эх орондоо суурин амьдрах сайхан байна. Чадалтай сайхан залуучууд, тэгээд их яруу найрагч Б.Лхагвасvрэн ахтай нэг томхон тєсєл дээр ажиллаад завгvй л явж байна.
-Ингэхэд таны тєрж єссєн нутаг хаана билээ?
-Ах нь Улаанбаатарын унаган иргэн.1955 онд тєрсєн. Єє нэг мэдсэн 60 нас руу дєхєж яваа юм байна шvv дээ.
-Таныг харахад 40 л гарч яваа юм шиг харагдах юм. Ийм сайхан оворгvй харагдаж байгаа нууцаа дэлгээч?
-/Инээв/ Баярлалаа дvv минь. Ахад нь ямар юмных нь нууц байх вэ дээ. Насаараа урлагт зvтгэлээ. Хэрвээ наснаасаа залуу харагдаж байгаа бол энэ сайхан урлагийн маань л буян шvv дээ. Дээр нь хvн сайхан зєв бодолтой, ямар ч хvнд дандаа сайн сайхныг ерєєж явах учиртай юм л даа. Аяндаа амьдрал хэн нь хэн бэ гэдгийг таниулаад єгдєг хуультай.
-Насаараа урлагт зvтгэх болсон нь удамшлын нєлєє байна уу?
-За даа байхгvй дээ. Миний аав, ээж эгэл жирийн малчин. Одоо чинь малчин ардын хvvхэд гэдэг моод болчихсон юм биш vv. Ж.Гvррагчаа баатар малчин ардын хvvхэд гэдгээрээ онцгойрч сансарт ниссэн биз дээ. Тэгэхээр би малчин гаралтайдаа баярлаж явдаг. Аав минь залуудаа цэргийн албан хаагч байсан. Ээж болохоор насаараа шахуу тогооч хийсэн дээ. Тэгээд гавьяаны амралтаа аваад хэдэн мал бараадсан хvмvvс дээ хєєрхий.
-Таныг єнєр бvлийн нэгэн гишvvн гэж сонссон?
-Тийм ээ. Аав, ээжээс долуулаа. Миний эгч, ах дvv нар цєм дээд мэргэжил эзэмшсэн. Эмч, эдийн засагч гээд янз бvрийн мэргэжилтэй. Би айлын бага нь. Аав, ээж, эгч, ах нарынхаа хайранд бємбєрч єссєн хvн. Ер нь их хайранд єлгийдvvлж єссєн хvн эргээд ямар ч vед хэн нэгнийг энэрэх сэтгэлтэй болж тєлєвшдєг юм байна.
-Урлагтай насны амьдралаа холбосон тvvхийг тань сонирхмоор байна?
-Миний тєрсєн эгч Шастины нэрэмжит гуравдугаар нэгдсэн эмнэлгийн комьпютер оношилгооны эмч Оюун гээд хvн бий. Энэ эгч маань их олон жилийн ємнє циркэд жvжигчин байлаа. Эгч минь намайг хачин их хайрладаг, байнга л тэврээд эрхлvvлж явдаг байсан. Одоо ч гэсэн 60 дєхєж яваа намайг болж л єгвєл эрхлvvлэх гээд байдаг хvн. Би багадаа жинхэнэ сахилгагvй амьтан байлаа. Одоо дэд доктор цолтой тэр эгч минь л намайг анх цирктэй холбосон хvн байгаа юм.
-1970-аад он бол Монголын циркийн алтан vе. Зvгээр нэг сонирхсон болгоныг авдаггvй байсан байх л даа?
-Тэгэлгvй яах вэ. Д.Дамдин аварга, алиалагч С.Данзан, Б.Содном гээд гайхмаар сайхан хvмvvс жинхэнэ гялалзаж байсан vе л дээ. 1976 онд циркийн алтан манежинд хєл тавьж байлаа. Удалгvй хойд хєрш рvv сургуульд явсан л даа.
-Та ч бас их азтай хvн байна шvv. Дєнгєж циркийн зах зухаас амталж эхлэнгvvтээ сургуульд яваад л?
-Цагаан хэл ам хvрчихгvй бол ах нь насаараа их азтай, тэнгэртэй амьдарч яваа хvн. Єглєє сэрээд л энэ сайхан амьдрал, хувь заяандаа талархаж аав, ээждээ залбирч явдаг даа. Дєнгєж дол-дугаар анги тєгссєн жаал юм Орос орон руу анх удаа мордож байлаа. Тэр vед Монголын циркийн эцэг Ж.Раднаабазарын нэрэмжит сургууль нээгдчихсэн байсан vе. Тэр сургуульд элсэлт авч байхад Оросын мэргэжилтнvvд ирээд “Манайх 10 хvvхэд сургаж єгье. Харин их нарийн шалгаж авна” гэсэн юм билээ. Тэгээд тэр шалгуурт нь орж тэнцээд агаарын гимнастик тєрлєєр сургуульд явсан.
-Тэр vед Орос оронд сургуульд явна гэдэг жинхэнэ гайхамшиг байсан даа?
-Амьдралд минь тохиосон олон гайхамшгийн эхлэл байжээ. Vнэндээ одоо ч санагддаг л юм. Алтан Москвад арвуулаа очиж байлаа. Гэгээн сайхан он жилvvд тэнд л єнгєрсєн шvv.
-Оросын циркийн сургалт гайхалтай л гэж яригддаг. Харин танхимд сурсан эрдэм, амьдрал дээр аль хэр хэрэгждэг юм бэ дээ?
-Их єєр шvv. Циркийн манежинд ороод гар гараасаа барилцан холбогдоод ирэхээр ганц ширхэг алдаа гаргах эрхгvй болдог. Гар, гараасаа барилцсан тэрхэн хоромд бvхэл бvтэн хvний амь, циркийн нэр хvнд, єєрєє єєртєє итгэх итгэл гээд маш олон хариуцлага явж байдаг. Тэр болгоныг маш хариуцлагатайгаар давах хэрэгтэй болдог. Энэ бvхэнд намайг сургаж хєлийг минь дєрєєнд, гарыг минь ганзаганд хvргэж єгсєн Монгол Улсын ардын жvжигчин, тєрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшаа vргэлж талархан дурсч, хvндэтгэж явдаг. Тэр сайхан ач буянтай хvний гараар дамжиж, циркийн урлагийн нарийн ширийнтэй танилцсан даа.
-Илбэчин Цэнд-Аюуш гуай таны багш байсан юм уу?
-Хvмvvс ингэж андуураад байдаг юм. Манай циркэд хоёр Цэнд-Аюуш байж хоёулаа Ардын жvжигчин хэмээх эрхэм алдрыг хvртсэн юм шvv дээ. Миний багш бол уран нугараач, монгол циркийг vvсгэн байгуулсан хvмvvсийн нэг нь л дээ. Харин нєгєє Цэнд –Аюуш нь нэрт илбэчин хvн байлаа.
– Та бvхний єнєєдєр хийж байгаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрvvлгийн хамгийн эхний зочин нь Монгол Улсын ардын жvжигчин, тєрийн шагналт, нэрт уран нугараач Б.Норовсамбуу гуай байсан нь тохиолдлынх биш байжээ?
-Энэ талаар их нухацтай ярилцаж байж сонгосон юм шvv. Монгол гэдэг нэгэн нэрийг дэлхийн тавцанд гаргасан нєр их хєдєлмєр, хийж бvтээсэн болон одоо хийж байгаа ажил, ард тvмнээсээ хvлээсэн нэр хvнд гээд маш олон шалгуураар Б.Норовсамбуу гуайг сонгосон юм. Тэгээд ч бидний сонголт алдаагvй гэдгийг нэвтрvvлгийн дараа хvмvvсээс ирсэн их олон сэтгэгдэл баталж байгаа. Б.Норовсамбуу гуай бол бас л миний багшийн нэгэн шавь нь шvv дээ. Тэгэхээр миний багш бол аргагvй л цагийг эзэлсэн гавьяатан байгаа биз.
Єнєєдєр Монгол циркэд Б.Норовсамбуу гуайтай зvйрлэн жиших, алдар гавьяатан гэж байхгvй. Энэ хvн бол зvгээр л Монгол циркийн амьд домог юм л даа.
-Хойно сургууль тєгссєн гэдэг vг одоо ч vнэ цэнээ алдаагvй санагддаг?
-Тэгэлгvй яах вэ. Орос хvн гэдэг чинь єєрєє юу билээ. Орос сургалт гэдэг юу вэ гээд бодох зvйл их бий. Би 1976 онд сургуулиа тєгсч ирээд 15 жил мэргэжлээрээ ажиллаад тэтгэвэртээ гарсан. Москвад тєгссєн арван циркчин Ж.Раднаабазарын нэрэмжит сургууль тєгссєн арав гаруй нєхєд-тэйгєє нийлэн “Залуусын золбоо” нэртэй маш том тоглолт хийж байлаа. Тэр vедээ vнэхээр шуугиулсан юм шvv. Тэр vедээ “Тэмээтэй акробат, агаарын нисэлттэй vзvvлбэр” гээд шинэлэг юм их хийсэн дээ.
-Та тvрvvн Д.Дамдин аваргын талаар цухасхан дурдсан. Энэ хvний талаар таны бодлыг сонсоё?
-Гайхмаар эгэл жирийн хvн байсан. Хvч тамирын номер бол Д.Дамдин аваргын vндсэн vзvvлбэр шvv дээ. Би циркийн мєнгєн vеийн хvн. С.Данзан, Б.Содном, Д.Мажигсvрэн, Ё.Дорж, Ж.Жигмэддорж, Г.Рина, Н.Намхай гуай нар бол яах аргагvй алтан vеийнхэн. Би багахан хугацаанд ч гэсэн энэ сайхан хvмvvстэй ажиллаж байсан азтай хvн. Энэ бvхнээс нэг удаагийн тохиолдлыг одоо ч гэсэн тодхон санаж явдаг юм.
-Тvvнийгээ ярьж єгєєч?
-Д.Дамдин аваргатай холбоотой юм л даа. Аварга маань штангаа єргєхєд бид хажууд нь хамгаалалтад зогсдог байлаа. Тэгсэн нэг удаа Унгарын нийслэл Будапешт хотод тоглож байтал энэ явдал болсон юм. Тэр vед Монгол циркийн 50 жилийн ой болоод Оросын циркийн алдарт жvжигчин О.Попов ирж бид эхлээд Новосибирск дараа нь Москвад тоглосон юм. Тэгээд цаашлаад Унгарын нийслэл Будапешт хотод очсон юм л даа. Д.Дамдин аварга маань vзvvлбэрээ vзvvлээд нэг гартаа 50 кг-ын штангаа эргvvлж байтал нэг харсан чинь эрхий хуруу нь бvтэн эргээд хумстай тал нь алга руугаа харчихсан байсан. Бид ч дор дороо хачин болоод яах учраа олохгvй байтал Д.Дамдин гуай хєшигний араар ороод ганцхан эвгvй дуугараад л єєрєє нєгєє хуруугаа эвэнд нь оруулчихаад гарч ирж байсан. Бvтэн эргэчихсэн хуруугаа єєрєє эргvvлээд хэвэнд нь оруулна гээд бодоод vз дээ. Их євдєнє биз дээ. Тэр тоглолтод ямар ч асуудал гараагvй. Унгарчууд ялангуяа Д.Дамдин аваргын vзvvлбэрийг гайхан биширч танхим дvvрэн нижигнэсэн алга ташилтаар шагнаж байлаа. Аварга маань тийм л сайхан эр хvн байсан даа хєєрхий. Тэр тоглолтын дараа аваргын гар боксын бээлий шиг л мэнчийгээд хавдчихсан байсан. Манай тєгсєлтийн гавьяат жvжигчин алиалагч Д.Батсvх агсан маань байна. Уг нь, агаарын гимнастикийн хvн шvv дээ. Дэндvv сайхан эр хvн байлаа. Жаахан балгадаг байсан. Тэгээд л дуусан амьдарч чадсангvй дээ.
-Архи гэснээс та уудаг уу?
-Ах нь зайлшгvй шахуулбал гурван хундага л уудаг хvн. Ер нь, дургvй дээ.
-Та Орос сургалттай хvн байна. Анх хэдэн онд Буриад руу явсан билээ?
-Би хоёр улсын циркийн хооронд хийгдсэн гэрээний дагуу анх Буриад руу явж байлаа. Бид Хятадад болсон олон улсын тэмцээнд тvрvvлчихээд ирээд байтал Буриадаас албан ёсны урилга ирсэн байсан. Гэхдээ циркийн урлаг гэдэг бол маш хэцvv, залуу насны ажил байдаг. Тэр урилгыг аваад олон хоног бодсон. Би анх удаа Монголоос ажиллах хvн. Хэрвээ би сайн ажиллавал Монгол гэдэг нэр гарна. Муу ажиллавал бас л Монголын нэр гарна.Олон талаас нь маш их бодсон. Тэгээд би чадна, улс эх орныхоо нэрийг бvтэн аваад гарч чадна гээд явсан. Би ч чадсан. Маш сайн ажилласан. Циркийн байр ч байхгvй Улан-Vдэд очоод бvхнийг тэгээс эхэлсэн. Би єєрийгєє дєвийлгєх vнэхээр дургvй хvн. Гэхдээ намайг Буриад улсад циркийн урлагийг vvсгэн хєгжvvлсэн гэдэгтэй хэн ч маргахгvй байх аа. Буриадын урилгыг хvлээж авахын ємнєх Бээжингийн тэмцээнд оролцож байхдаа нуруун дээрээ дєрвєн жvжигчнээ гаргахад миний хєл чичирч байсан.Тэр л vед “За миний циркэд жvжигчнээр зvтгэх нас дуусч байгаа юм байна” гэж хатуу бодсон.Бээжингээс иртэл тэр урил-га ирсэн байсан Тэгээд л явсан. Энэ нь 1994 он юм байна. Тус улсын Ерєнхийлєгч Л.В.Батаповоос Буриад улсын урлагийн гавьяат зvтгэлтэн цолыг гардан авч байсан минь саяхан мэт л санагдаж байна.Орос хэл мэддэг учир Буриад улсын циркийг vvсгэн байгуулах томилолт авсан хэрэг л дээ. Анх Тємєрбаатар, Сэлэнгэ бид гурав явж байлаа.
-Хилийн цаана анхны юм болгон хэцvv, сорилт шалгалт ихтэй байсан нь ойлгомжтой?
-Эхэндээ шантармаар vе тулгарч л байсан. Зvгээр л нэг дотуур байранд сурч байсан арав гаруй хvvхэд авч ирж єгєєд “За ингээд цирк босгоод ир” гэсэн. Хамгийн гол нь бидэнд “Бид чинь монгол хvн” гэсэн хор шар омогшил тєрж байсан. Нєгєє хоёртоо “Шинэ жилээр анхныхаа тоглолтыг хийнэ шvv” гэж хэлээд л єдєр шєнєгvй ноцолдсон. Тэгээд анхныхаа циркчилсэн жvжгээ шинэ жилээр vзvvлсэн. Анхныхаа тоглолтоос шуугиан тарьсан шvv. Vзэгчдийг соронздон татаад эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн анхны тоглолт болоход доор нь зогсдог хvv маань зугатаагаад алга болчихсон. Айгаад, ичсэн хэрэг л дээ. Тэгээд би єєрєє нєгєє хvvгийнхээ оронд дахиад л мєрєн дээрээ гурван хvн гаргаад зогсч байлаа.
-Таныг Буриадад орчин vеийн циркийн урлагийг vvсгэн хєгжvvлсэн хvн гэж хэлж болно биз?
-Би ямарваа нэр алдарт тун дургvй хvн. Тэртэй тэргvй энэ бол миний хийх л ёстой ажил. Буриад байна уу, Монголд ч байна уу ялгаа байхгvй. Хvн нэг л амьдардаг. Ганц олдох насандаа хийж бvтээсэн ажилтай, гэгээн нэртэй л амьдраад дуусвал хvн заяа ноогдсоны эрхэм шагнал шvv дээ.
-Таны хvv Б.Амархvv эх орныхоо нэрийг Оросын эстрад урлагт мандуулж яваа. Одоо хvv тань хаана тоглож явна вэ?
-Ганц хvv минь аав, ээждээ хамгийн эрхэм хvн. Миний хvv багаасаа их хэрсvv, бас эрх єссєн. Би хvvгээ хайраар хэзээ ч дутааж vзээгvй. Єнєєдєр Оросын топ 10 хамтлагийн нэг “Премер министр” хамтлагийн нэгдvгээр хоолой буюу гоцлол дуучин ч гэсэн аавдаа бол нялх vр минь шvv дээ. Ааваасаа хол тасарсан нэр алдартай хvн. Харин миний хvv ямар ч vед их мєнгє, нэр алдарт толгой нь эргэж буруу замаар будаа тээх хvн биш. Би хvvгээ сvv шиг цагаан сэтгэлтэй хvн гэж бар-дам хэлнэ. Єнєєдєр миний хvv А.Пугачёва, О.Басков, В.Льентов нартай нэг тайзан дээр дуулж байна. Энэ бол гайхмаар єндєр нэр хvнд, бас хариуцлага. Хvv минь саяхан хамтлагтайгаа дахин таван жил ажиллах гэрээ байгуулсан.
-Амархvvг дагасан хов жив их байх юм. Танд хэцvv санагддаг уу?
-Миний муу нялх vрээс муу муухай хов жив холуур байгаасай л гэж хvсэх юм даа. Миний хvvг тєрсєн эх оронд нь л янз бvрээр бичээд байдгаас биш Москвад бол жинхэнэ оддын жишгээр амьдарч байгаа хvн. Оддын хотхон дахь байрнаасаа гарч Москвагийн захад нам гvм газар амьдарч байгаа. Гэхдээ залуу хvн болохоор жинхэнэ буцалсан амьдралаар амьдарч байгаа. Єнєєдєр Европт байсан бол маргааш єглєє нь Ленинградад байх жишээтэй. Миний хvv хэний ч дэмжлэг, шахалтгvйгээр гялалзтал амьдарч яваа хvн. Миний хvv Б.Лхагвасvрэн гуайн “Гал гялтайх биш дvрэлзтэл асч байх ёстой” гэсэн vгийг амьдралаараа баталж явна. Сая Л.Балхжавын тоглолтод ирж оролцоод хоёрхон хоноод л буцлаа. Яг одоо Кремлийн ордонд дуулж байгаа.
-Нэг дуугаа хэдээр дуулдгийг нь та мэдэх vv?
-“Ерєнхий сайд” хамтлаг бол Оросын эстрадад зартай л даа. В.Льентов, А.Пугачёва нар ямар ханштай байна тvvнтэй л адилхан шvv дээ. Ганц юмыг баттай хэлэхэд яг єнєєдєр миний хvv Орос оронд vнэхээр нэр алдарт гарсан шvv.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 10, 2011 11:19:56 am )

    evii evii. neeree gants huu ni odo nyalh ur ni shd huurhii.

  • Anonymous (November 15, 2011 11:23:33 am )

    Hnn…….. Oros orond toohoo baisan sh dee Primermenister hamtlag odoo orosiin suvaguudaar garahaa bsan bgaa biz dee tegehed ene uvgun hudlaa shagaad l yahav dee huugee bodson l aaviin setgel yum daa.Ehleed Mongold irehdee yaaj bailaa daa Mongoloor yarij chadahgui mayaglaad l bsan odoo chuluutei yarij bgaa biz dee odoo yahav dee hoino toogdohoo baisan bolhoor l tegej bgaa yum

antalya rent a car