antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 1 comment

МАХН-аас нэр бүхий 7-н албан тушаалтныг АТГ-т өглөө

нийтлэсэн Admin

Монголын ардчилсан хөдөлгөөний намаас мэдээлэл хийлээ. Тэд энэ удаад Ц. Нямдорж сайдад хүргүүлсэн асуулгын хариу ирээгүй байгаа учраас дараагийнхаа алхамыг хийж байгаа дуулгаж ийнхүү мэдээлэл хийсэн юм. Тэд энэ удаад Авилгатай тэмцэх газарт нэр бүхий долоон албан тушаалтныг шалгуулахаар хүсэлт гаргасан байна. Тодруулбал  БОАЖ-ийн сайд Л.Гансүх. Өнөөдөр түүний нэхэмжлэлээр Амлалт нэхэх ард түмний холбооны Г. Уянга болон нийтэлч А. Баатархуяг нарт холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгдэж байгаа.

Тиймээс энэ хэргийн гол асуудал болох БОАЖ-ийн сайд Л. Гансүхийг 120 сая төгрөгийн байшинг авилгаар авсан хэмээн мэдээллэснийхээ төлөө тэд ийнхүү шүүгдэгчийн ширээний ард суух болсон.

МАХН-аас ч энэ мэдээллийг шалгуулж өгөхийг АТГ-т хүргүүлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл хотын А зэрэглэлийн газарт 200 мкв байшин хэзээч 120 сая төгрөг байна гэж үгүй. Сайд байшингийнхаа үнийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газраар батлуулсан хэмээн тайлбарласан нь цаанаа авилга өгөө аваа байсан байж болзошгүй хэмээн ийнхүү АТГ-аар шалгуулахаар болсон аж.

Ийнхүү дараагийн АТГ-аар шалгуулах хүн бол Ц. Нямдорж сайд.

МАХН-аас сүүлийн 10-15 жилд Ц. Нямдорж сайдад холбогдох мэдээлэлд хариу өгөхийг хүссэн ч ирүүлээгүй. Иймд өөрийнх нь хэлж байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л асуудлаар шалгуулахаар болжээ.  Түүнчлэн Ц. Нямдорж сайдын хууль зассан, зассанаас нь болж ямар асуудлууд урган гарсан зэрэг олон асуудлыг энэ үеэр дурьдлаа.

МАХН-аас шалгуулах хүсэлтийн дагуу дараагийн хүн бол УИХ-ын гишүүн ерөнхий сайд асан С. Баяр. Түүний нийслэлд дахь 20 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгийг шалгуулах, Ерөнхий сайд С. Батболдын Чингисийн хувьчлалыг, Ерөнхийлөгч асан Т. Очирбат “Тэнгэрийн зам” компани, Ерөнхийлөгч асан Н. Багабанди зэрэг хүмүүсийн их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлуудыг шалгуулахаар болсон байна.

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх Хадгаламжийн банкны 15 сая доллараар казино тоглоод шүүхээс 5 жилийн хорих ял сонсож байсан. Харин яагаад ийнхүү өнөөдрийг хүртэл ямар ч ял эдлэлгүй албан тушаалаа хашсаар байгааг тодруулахыг хүслээ.

Энэ мэт нэр бүхий улс төрийн долоон “акул”-уудын нэрийг нь зоогоод холбогдох материалуудыг нь өнөөдөр АТГ-т хүргүүллээ.

Ямар ч байсан улс төрийн өндөр албан тушаалтнуудын АТГ-т шалгуулах нэрсийн жагсаалт цаашид ч үргэлжилж магадгүй байна. Тус намынхан улс төрийн сөрөг хүчнээ намнах үйл ажиллагаа монголд нэгэнт эхэлчихсэн байна гэдгийг дуулгаад Сонгуулийн хүчирхийлэлд өөрсдөө ч өртөж байгаа гэдгээ ч мөн хэллээ.

Г. Туяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 19, 2011 10:26:26 am )

    ENKHBAYAR gedeg hun uhehdee uher buugaa tavina gedeg l boloj baih yum

antalya rent a car