antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2013 1 comment

Ñонгуулиа өгсөн иргэн бүр нэгжийн урамшуулалд хамрагдах боломжтой

нийтлэсэн Admin

p17tt82sjl1fhhpvds1t12mc19n61Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд саналаа өгсөн иргэн бүрийг 1000 төгрөгийн нэгжээр урамшуулах тухай хүсэлтийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын залуучуудын холбооноос Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хүргүүлснийг дэмжсэн билээ.

Ингэснээр сонгуулиа өгсөн иргэн бүр 1000 нэгжийн урамшуулалд хамрагдах боломжтой аж. Тухайлбал Мобиком, Скайтел, Жи-мобайл, Юнител зэрэг дөрвөн оператор компаниуд уг саналыг дэмжин гарах зардлыг өөрсдөө хариуцахаар болсон байна.

Ингэхдээ дөрвөн оператор комданийн үндсэн хэрэглэгчид буюу дараа төлбөрт хэрэглэгчид нууц кодоо тусгай дугаарт явуулснаар дараа сарын төлбөрөөс 1000 төгрөг хасагдах бол урьдчилсан төлбөрт буюу картын хэрэглэгчид мөн 130808 тусгай дугаар руу нууц кодоо явуулсны дараа таны утсанд автоматаар 1000 нэгж суух ажээ. Энэхүү нууц код нь сонгуулиа өгөхөөр очсон иргэдэд санал өгөхөд тараах сонгуулийн хуудсан дээр хэвлэгдсэн байгаа гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • sara (June 27, 2013 11:12:10 am )

    шал худлаа, кодыг нь илгээх гээд ч илгээгдэхгүй бнлэ., зарим хэсгийн хороонд саналаа өгсөн бүртгэлийн хуудсанд нэгж гэсэн бичиг нь ер байхгүй. эсвэл тэнд ажиллаж бгаа хүн нь өөрөө та******ад авчихсан бхаа

antalya rent a car