Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн явцын талаар 11, 15, 19, 22 цагуудаас мэдээлэл хийхээр болсон билээ. Энэ дагуу СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн санал хураалтын явцын талаарх эхний мэдээг 11.30 цагаас албан ёсоор мэдээллээ.
Одоогийн байдлаар сонгуулийн санал хураалтын ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй, автоматжуулсан системийн дагуу хэвийн явагдаж байгаа ажээ.
Өглөөний 10-11 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 16,61 хувьтай байна. Хөдөө, орон нутагт 16,74 хувь, нийслэлд 16,45 хувьтай байна.
Тодруулбал, аймгуудын ирцийг авч үзэхэд Архангай 12.5 хувь, Баян-Өлгий 10.1 хувь, Баянхонгор 16.36 хувь, Булган 17.21 хувь, Говь-Алтай 19.25, Говьсүмбэр 21.95 хувьтай байгаа аж. Харин Дорноговь 14.10 хувь, Дорнод 17.25 хувь, Дундговь 46 хувь, Завхан 19.82 хувь, Өвөрхангай 20.94 хувь, Өмнөговь 23.32 хувь, Сүхбаатар 16.84 хувь, Сэлэнгэ 16.40 хувь, Төв 17.88 хувь, Увс 16.02 хувь, Ховд 18.01 хувь, Хөвсгөл 14.32 хувь, Хэнтий 12.06 хувь, Дархан-Уул 20.53 хувь, Орхон 18.31 хувийн ирцтэй.
Нийслэлийн дүүргүүдэд санал хураалтын ирцийг тодруулбал, Хан-Уул 17.73, Баянзүрх 17.53, Сүхбаатар 15.53, Чингэлтэй 17.58, Баянгол 18.22, Сонгинохайрхан 12.06, Багануур , Багахангай 22.42, Налайх 19.32 хувийн тус тус ирцтэй байна.
Дээрх мэдээллээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын дунджаар 16.64 хувьтай байгаа аж.
СЕХ-ноос дараагийн мэдээллээ 15.00 цагт хүргэх юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.