antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2013 3 comments

Н.Номтойбаяр “Сэтгүүлчдийг 100 саяар худалдаж авна” гэж сэрүүн зүүдэлж эхэллээ

нийтлэсэн Admin

otgooo ahӨнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрийнх нь үйлдсэн гэмт хэргүүдийн талаар тодорхой баримтан дээр тулгуурлан анализ хийж бичсэн сэтгүүлч Б.Отгонбаярыг өөрийг нь  гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа ч үүнийгээ  үгүйсгэлээ.

Харин сэтгүүлч Б.Отгонбаяр хэрэгт татагдсан тухайгаа  зургадугаар сарын 20-ны  өдөр Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зарлахдаа тодорхой хэлсэн юм.

  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлч Б.Отгонбаярын мэдээллээс огт өөр зүйлийг ярьсанаас гадна өнөөдрийн хэвлэлийн бага хурал бусад  хурлуудын адил шууд дамжигдаж иргэдэд хүрээгүй билээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Юуны өмнө сэтгүүлч Б.Отгонбаяр гуйтай холбоотой асуудлын талаар хэлье.  Би энэ хүнтэй анх удаа өнөөдөр уулзлаа. Энэ хүн намайг байхгүй хойгуур хэвлэлийн бага хурал зарласан. Гол асуудал  Б.Батзоригийн Youtube дээр тавьсан бичлэгээс үүдэлтэй. Сэтгүүлч Б.Отгонбаяр “ Намайг өөрийг нь эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд хууль хяналтын байгууллагад хандсан” гээд байгаа. Тийм зүйл огт байхгүй. Энэ бол гүтгэлгийн чанартай асуудал. Аливаа сэтгүүлчдийн хөдөлмөрт би хүндэтгэлтэй ханддаг. Энэ тал дээр хариу тайлбар өгч байгаагүй. Харин ноцтой асуудлыг шалгуулах хүсэлт тавьж байсан.

Хэрэгтэн хэрэгтнээ гэрчилдэг

Өнгөрсөн жилийн зургадугаар сард буюу УИХ-ын сурталчилгааны сүүлийн өдөр миний талаарх бичлэгийг Б.Батзориг Youtube дээр тавьсан байдаг. Б.Батзориг гэдэг хүн хэн болох талаар хэлье. Би анх 2000-аад оны эхэн үеэр энэ хүнтэй танилцсан. Тэрбээр “Намайг ажилтай болгож өгөөч ээ” гэсэн юм. Ингээд бид Улаанбаатарт дахин уулзсан. Гэтэл Б.Батзориг “Би “Монгол шуудан” банкинд байхдаа мөнгө төгрөгийн хэрэгт холбогдоод, шүүхээр таслуулаад тэнсэнтэй байгаа”  гэсэн. Тэр залууг би өөрийн туслахаар авч дараа нь “МАК” компанидаа  ажиллуулсан.

Гэтэл ажиллаж байх хугацаандаа миний сейфинд байсан 15 мянган еврог хулгайлсан. Дараа нь компанийн санхүүд  миний нэрийг барьж 27 сая төгрөгийг маш олон удаагийн үйлдлээр авснаас гадна бас миний нэрийг барьж манай найз н.Батхуягаас найман сая төгрөгийг авсан байсан. Мөн н.Батхуягийн нэр дээр байсан машиныг унаж байхдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд бусдад зарсан байдаг.

Гэтэл тэр нөхөр мөрийтэй тоглоом их тоглодог байсан юм билээ. 1981 онд төрсөн залуу л даа. Тэр залуу 2012 оны зургадугаар сарын 26-нд тэр бичлэгийг тавиад тэр өдөртөө эхнэртэйгээ гадаад руу зугатаасан. 20 мянган CD бичлэгийг  манай тойргийн айл өрхөд тараасан байдаг. Хэдэн мянган зурагт хуудас тарааж явсан. CD бичлэгийн хамт мөнгө тараасан” гэв.

Харин “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Б.Отгонбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт  дөрвөн асуулт тавьсан боловч тэрбээр хагас дутуу хариулж, “МАК” компанийн байгаль орчин сүйрүүлсэнд ногдох нөхөн төлбөр болох 58 тэрбум төгрөгийн асуудлыг  “Мэдэхгүй. Дөнгөж сая сонслоо” гэж булзсан хариулт өгсөн юм.
Сэтгүүлч Б.Отгонбаяр: Прокурор, мөрдөн байцаагч нарт та ямар заавар зөвлөгөө, чиглэл өгсөн бэ. Намайг дуудаж яллах асуудлыг тэр хүмүүс тавьсан. Би түүнээс нь татгалзсан. Сэтгүүлчийн асуудлыг та битгий улстөржүүлж ойлгоорой. Тэр хүмүүст заавар чиглэл өгөөд байгааг чинь мэдэж байгаа учраас хэлж байна шүү. Б.Батзориг өөрөө үл бүтэх хүн байж болно. Гэхдээ хэрэгтэн хэрэгтнээ гэрчилдэг жишгээр бүх юм болж байна. Тэр хүн үнэн мөнийг илчилж болно. Энэ бол баталгаа нотолгоотой асуудал шүү дээ.

“Дээд шүүхийн шүүгчид Н.Номтойбаяр 100.000 ам.доллар өгсөн” гэдгийг Б.Батзориг их итгэлтэйгээр хэлсэн байдаг. Энэ бичлэг нийтдээ 18 найман гэмт хэргийг тоочсон байдаг. Цаг хугацааны хувьд сонгуулийн үйл явцтай давхацсан байж болох юм. Заавал улстөр лүү хутгаж битгий ойлго. Үүнд хариулт өгөөч.

Түүнээс гадна 2009 онд “МАК” компанийн  29 тэрбум төгрөгийн  татвараас бултсан асуудлыг яагаад нуугаад байгаа юм бэ. Чинхуа МАК,  Нарийн сухайтын байгаль орчинд учруулсан 58 тэрбумын асуудал шүүх дээр явж байгаа. Түүнийг та дарах гэж цагдаад нөлөөлсөн чинь илэрсэн. Асуудлыг яагаад дараад байгаа юм. Энэ бүхнээ юу гэж тайлбарлах гэж байна. Та өөрөө Б.Батзоригийн хаана байгаа газрыг нь сайн мэднэ гэсэн байна билээ. Тэр одоо хаана байна. Үнэн хариулт өгнө үү?.

Н.Номтойбаяр: Би худлаа ярьдаггүй.

Б.Отгонбаяр: Улс төрчид худлаа ярьдаг юм билээ. Би тэрийг мэднэ.
Яллагч, яллагдагч хоёр хамт суусан удаагүй

Н.Номтойбаяр:  Ёс суртахууны хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзах эр зориг надад бий. Та миний хажууд суучих тэгэх үү. Хоёулаа хамт суугаад ярья.

Б.Отгонбаяр: Яллагч, яллагдагч хоёр хамт суусан удаагүй. Тийм ёс зүйгүй асуудал байж болохгүй. Та харин УИХ-ын гишүүний тангарагаа уншиж байгаад  асуултад минь үнэнээр нь хариулчих.

Баавгай алсан хэргээ бусдад нялзаав

Н.Номтойбаяр: “Би таны хэлснээр тангараг энэ тэр хэлээд суухгүй. Та нас намбатай хүн байна даа,  тайван бай. Би тавдугаар сарын 29-нд мөрдөн байцаах албанд хандсан.  Гэхдээ ямар нэгэн байдлаар Б.Отгонбаяр гэдэг хүнтэй огтхон ч холбоогүй. Харин баавгайн хэргээр хандсан. Үүн дээр хэрэг үүсгэгдэж шалгагдаад хэн агнасан нь тодорхой болчихсон. Би алаагүй. Алсан хүмүүс нь тодорхой байгаа. Ямар нэгэн байдлаар үүнд холбогдуулах гэсэн арга сэдэл гарсан. Үүнийг шалгаж өгөхийг албан ёсоор хүссэн” гэж өөрийн үйлдсэн хөдлөшгүй нотлох баримттай гэмт үйлдлээ бусдад нялзаав. Минжийн хангай руу болон Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Өвөрхангай, Хөвсгөл гэх мэт газрууд руу нисдэг тэргээр очиж баавгай зэрэг ховор анг ихэвчлэн өөрөө буудаж алсан байдгийг нутгийн анчид баттай гэрчилдэг. Түүний ангийн отгууд нэр дурьдсан аймгуудад бий. Хахир хавраар хоёр бамбаруушийг өнчрүүлээд эхийг нь буудаж алсан Н.Номтойбаярт эх орноо хайрлах сэтгэл байдгүйн нэг жишээ энэ.

“Мөн 2009 онд 29 тэрбумын татвар нуусан гэж байна. Энэ үед би “МАК” компанийн захирлаар ажиллаж байсан. Манайх ямар нэгэн байдлаар татвартай холбоотой өр шир байхгүй. 2012 онд татварын тухай хуулийн дагуу 145 тэрбум төгрөгөөс 120-ыг нь төлөөд 20 орчим тэрбумын үлдэгдэл байгаа. Байгаль орчны хохирлын 58 тэрбумыг одоо л сонсож байна. Энэ талаар та холбогдох газраас нь очоод хариулт авчих. Хэн дуртай нь очоод авч болно.

Дээр нь Б.Батзоригийн сайн найз над руу нэг өдөр утасдаад “Б.Батзоригийг хаана байгааг мэдэж байна. Би танд хаана байгааг нь хэлье” гэсэн.

Харин би  “Наадхыг чинь шалгадаг газар нь шалгана биз” гэж  хэлээд тэр хаягийг нь аваагүй. Муу ч, сайн ч залуу хүн өөрийн итгэл үнэмшлээ хэдэн төгрөгөөр худалдсанд нь бухимдаж байсан ч тэр асуудлыг орхисон. Харин одоо асуудлыг эсрэгээр нь тавина. Бүх асуудлыг хууль хяналтын байгууллагад хандана. ”Таныг хорь” гэж би шүүх хяналтын байгууллагад хандаагүй.

Харин таны бичсэн “Н.Номтойбаярт 113 жил ял өгөх хэрэгтэй” гэсэн утгатай нийтлэлийг  өчигдөр олж мэдлээ. Нэр бүхий эрүүл сэтгэхүйтэй сэтгүүлчдийн нийтлэлийг би уншдаг. Харин таны нийтлэлийг хэзээ ч уншиж байгаагүй. Ямар ч нотлох баримтгүй нэгэн залуугийн Youtube дээр тавьсан зүйл дээр анализ хийсэн гэж байгаа. Та ямар анализ хийдэг мөрдөн байцаагч биш. Гэхдээ та сэтгүүлч хүний  өөрийн үзэл бодлоо илэрхийлж болно. Намайг 113 жил хоригдох ялтай хүн гэж хэлж байгаа тань нийгэмд буруу ойлголт төрүүлж байна” гэсэн юм.

Н.Номтойбаяр сэтгүүлчдийг 100 саяар худалдаж авна

Н.Номтойбаяр: “Энэ нь миний нэрийг гутаах, санал өгүүлэхгүй байх оролдлого байсан юм билээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага нь шалгаасай гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд би энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлж болох байсан боловч цаг үе нь тохиромжтой биш байсан. Ер нь цаашдаа хэн нэгнийг хэтэрхий гүтгэн доромжлох, гэмт хэрэгтэн болж харагдуулах гэсэн оролдлого гарсаар байх юм шиг байна.

Тиймээс иймэрхүү шударга бус байдалтай тэмцэх шаардлагатай гэж үзсэн. Энэ талаарх үнэн зөв бодитой мэдээллийг өгч, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй байна. Шударга эрэн сурвалжлах сэтгүүлчдийнхээ зардлыг үнэлж, ийм шударга бус зүйлтэй хатуухан тэмцэх үүднээс өөрийн зүгээс 100 сая хүртлэх мөнгийг хандивлана гэдгээ  амлаж байна. Хууль хяналтын байгууллага надаас тайлбар авахыг хүсвэл би очиход бэлэн байна” гэж тухайн хэрэг явдлыг тайлбарлав.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээллийнхээ явцад “Үнэний араас явж баттай баримт дэлгэсэн сэтгүүлчдийг 100 сая төгрөгөөр шагнана” хэмээсэн нь сэтгүүлчдийн эгдүүцлийг хүргэж, цугласан сэтгүүлчид “100 саяар худалдагдчих юм байна л даа” хэмээн өөр хоорондоо ярилцаж байв.

Сэтгүүлч Б.Отгонбаяр мөнгөгүйдээ “Сүхбаатарын талбайд мэдээлэл хийсэн” бол гишүүн Н.Номтойбаяр “ Хэвлэлийн хурлыг шууд дамжуулахгүй шүү” хэмээн “Монгол Ньюс” мэдээллийн төвд төлбөр төлөн хаалт хийж, сэтгүүлчдийн бичлэгийн шагналыг 100 сая төгрөгөөр үнэлэхээ улстөрчдөөс түрүүлж мэдэгдсэн юм.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сэтгүүлчид зарим асуултанд  хариулт авсан юм.

-Та тухайн үед яагаад Г.Дэнзэн шиг өөрөө хэргээ шалгуулах хүсэлт гаргаагүй юм бэ?

-Энэ хэрэг шалгагдаж байгаа.

-Та хэлсэн ярьснаа яаж батлах юм бэ?

-Хуулийнхан шалгах биз. Би сэтгүүлчийг хууль хяналтынханд шалгуулахаар өгөөгүй.

Цаашид өгөх үү?

-Өгөхгүй.

Хэрэг үүсгэн шалгаж байгаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн тасгийн байцаагч, дэслэгч Б.Эрдэнэбатаас хэргийн талаар тодруулах гэсэн боловч ЦЕГ-ын ХМОНХ албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэв.

СЭТГҮҮЛЧ А.ТЭМҮР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ИРГЭН (June 22, 2013 5:35:02 pm )

    АРАЙ ЧДЭЭ БҮР ИЛ ЦАГААН АВЛИГА АМЛАЖ БНА Ш ДЭЭ ,,НОВШ ГЭЖ БҮГДИЙГ МӨНГӨӨР Л ШИЙДДЭГ БОЛЖ ДЭЭ ЭНЭ АВЛИГАЧИД ШҮҮХ ХААНА БНА АА

  • nhench medeheer (June 22, 2013 6:40:42 pm )

    Ymarch hun oilghoor genen batsaan bn . helej yrij bgaa ni uuriiguu ilchileed suuj bgaag ni

  • шихийорхой бус тэнэгт зориулавочин нэгд зориулав (June 23, 2013 8:23:29 am )

    энэ хүү арайл балчирдаж байна даа ааваасаа яаж идэж ууж олсон хэдээ х******ина нуух хийсэн хэрэгтээ хүн тохох авилагыг ил өгдгүй далд өгөх аманд нь мөнгө чихэж амисгаагын нь таглах гэх наад захын мэхнүүдыг суралгүй улс төрд орж ирээд баавгайн ************ хүрчихлээ хайран хүүхэд амитан урагмалаас гаралтай ************ыг ахаас нь өөр хүн монголд засал хийдгүй болхоор ханш жаахан өндөр талдаа

antalya rent a car