antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2013 24 comments

МУГЖ Б.Магсаржав: ХҮҮГ МААНЬ “ХЭЦҮҮ АНГИ” КИНОНД ТОГЛОСОН ГЭЭД СУРГУУЛИАС НЬ ХАСЧИХСАН ЮМ

нийтлэсэн Admin

naranmunhТоглосон дүрийнхээ нэрээр алдаршсан жүжигчин цөөхөн байдаг. Тэгвэл өдгөө 50-иад киноны гол ба туслах дүр бүтээж ард олондоо “Равсал панз”  нэрээрээ алдаршсан УГЖ Б.Магсаржав гуай  зөвхөн 2011 онд “Амьдралд тавтай морил”, ”Хүнчин”, ”Тэнгэрийн хүү”, ”Хайртай бол хартай”, “ Би чамд хайртай”   зэрэг  5  кинонд дүр бүтээжээ. Жүжигчин Б.Магсаржав гуайн хүү Наранмөнх аавынхаа шийрийг хатаасан сайн жүжигчин болно гэж мэргэжлийг  нь өвлөж авсан ч “Хэцүү анги” кинонд тоглосон гэж сургуулиасаа хасагджээ.  МУГЖ Б.Магсаржав гуайтай  уулзаж   ажил амьдралынх  нь талаар  ярилцлаа.
-Таны   амьдрал ахуй ямар байна даа. Бие тэнхээ гайгүй юу?
-Би энэ жил 73 нас хүрч байна. Энэ зүрхний учрыг олохгүй бол жаахан доголдоод байгаа юм. Хэдэн хүүхдүүд маань тал талаас дэм өгөөд цагаан  сараа сайхан өнгөрөөлөө. Гэхдээ хөгшинтэйгээ байхад хийдэг цагаан сартай яаж зүйрлэхэв дээ. Гавьяатын 150 мянган төгрөг. Дээр нь тэтгэврийн 108 мянган төгрөгөөрөө л амьдралаа болгож байна. Бас хажуугаар нь уран бүтээлийн мөнгө их нэмэр болдог. Авдаг мөнгө маань амьдралд хүрэлцэхгүй л байна. муу амлаад яахав. Миний ижил амьдралтай хүмүүс Монголд олон л байгаа. Хамгийн гол нь эрүүл байвал болно гэж боддог.
-Танайд  цагаан сараар олон хүн ирнэ биз. Та өөрөө хэн дээр очиж золгодог вэ?
-Над дээр миний  дөрвөн  дүү гэр бүлээрээ, үр хүүхэд, ач зээ гээд цөөнгүй хүн ирдэг. Би өөрөө Хөдөлмөрийн  баатар, АЖ Ц.Гантөмөр ах дээрээ шинийн нэгэнд очиж золгодог юм. Бид хоёр чинь төрсөн эгч дүүсийн хүүхэд байхгүй юу.
-Уучлаарай! Ханиа өнгөрснөөс хойш  та  аяга цайгаа хувааж уух хүний тухай  бодож байв уу?
-Үгүй дээ. Ээжийгээ өнгөрөхөд хэд хүүхэд маань тусад ч ороогүй бага байсан. Өөрийнхээ жаргалыг хайгаад хань ижилтэй болох талаар бодож явсангүй. Тэгээд  ч миний насны хүнд адилхан л хүүхэдтэй хүн таарах болохоор өөр амьдралд өссөн хүүхдүүд хоорондоо таарахгүй шүү дээ. Тэгэж хэдэн хүүхдээ зовоож байснаас олсноо хувааж өгөөд сэтгэл амар амьдрах нь амар биз дээ. Хөгшин  минь  өнгөрөөд 15 жил болж байна. Ээжээс нь хойш хэдэн хүүхдээ хүний царай харуулахгүй өсгөх гэж хэрдээ л мэрийсэн. Одоо нэг үеэ бодвол амьдралаа аваад явах хэмжээнд очсон болохоор санаа зовох зүйлгүй болсон. Би баярлах гуних бүрдээ ханийгаа их үгүйлдэг. Хань  маань намайг  их дэмждэг, халамжтай сайхан хүн байлаа. Монголчууд маань эхтэй өнчин өөдөө, эцэгтэй өнчин уруугаа гэж ярьдаг ч хүүхдүүддээ хоосон хонуулаагүй, мөр бүтэн өдий хүргэсэн. Мэдээж эх хүний агуу хайрыг орлож чадахгүй ч хүний хүүхдүүдээс дор оруулахгүй өсгөсөн гэж боддог. Миний хань чинь айлын том, дороо олон дүүтэй эх эцгээсээ олуулаа хүн байсан юм. Тэд нь ч наана цаана гэж сүйд болоогүй ээ. Үнэндээ хөгшнөөсөө  хойш ах дүүстэй нь ойр дотно  яваагүй. Бидний хооронд зай гарахаар барахгүй бараг алга болчихдог юм байна лээ. Ганц холбож байсан нь хүн нь байхгүй болчихоор арга ч үгүй байхдаа гэж бодож буруутгадаггүй юм. Хэдэн хүүхэд минь зөнгөөрөө л өссөн. Ганц нэг найз нөхөд  маань хааяа аяга цайгаа хувааж уух ханьтай болооч гэдэг л байсан. Таарахгүй биз дээ л  гэдэг байсан. Тааруулах ч сонирхол байгаагүй. Хувь тавилантайгаа эвлэрээд хэдэн хүүхэддээ бараа болоод л өдий хүрлээ. Хүүхдүүд маань үүрнээсээ нисдэг шувууд шиг бүгд тусдаа гараад явсан. Одоо би 4-р анги, 10-р ангид сурдаг  хоёр зээтэйгээ л гэр хороололд амьдарч байна.
-Таныг гавьяат болоход хадмууд чинь баяр хүргэсэн үү?
– Намайг гавьяат жүжигчин цол авахад  дүү нар нь ирж баяр хүргэсэн.  Гэхдээ нэг их ойр дотно явдаггүй юм. Хүүхдүүдээ ээжийнхээ дүү нартай ойр дотно яваасай гэж хүсдэг л юм.
-Танай хүү Наранмөнхийг “Хэцүү анги” киноны дүрээр нь ялангуяа залуучууд сайн мэддэг болсон. Сургуулиасаа гарсан сурагтай байсан.
-Миний хүү сайн   жүжигчин болох гэж зүтгэж яваа хүүхэд. Уг нь СУИС-ийн кино драмын ангид 3-р курст сурч байсан юм. Кинонд тоглолоо гээд сургуулиас нь хасчихсан байна лээ. УГЗ Ганхуяг тэргүүтнүүд миний  хүүг сургуулиас нь хассан  ч урлагаас шахаж чадахгүй байхаа гэж бодож жаахан гоморхсон. Хүү маань одоо Сингапурт мэргэжлийнхээ чиглэлээр номын дуу сонсож яваа. “Хэцүү анги” кинонд тоглолоо гээд сургуулиас нь гаргачихсан байна лээ. Уг нь оюутан байхдаа кинонд тоглосон хүн  зөндөө л байдаг шүү дээ. Ямар  хүрд нь буруу эргэж миний хүүг сургуулиас холдуулсан юм бол гэж  гайхдаг  л юм. Гэхдээ урлагт чин зүрхнээсээ хайртай болохоор урлагийн тэнгэр ивээх байхаа гэж залбирдаг.
-Та хүүгээ сургуулиасаа хасагдахад яагаад очиж хөөцөлдөөгүй юм бэ? СУИС-ийн багш нар таныг андахгүй шүү дээ.
-Яах юм. Би ер нь хүн царай алдах дургүй хүн байгаа юм. Урлагт  заавал  сургууль төгсөх албагүй гэж боддог. Ямар мэс засалч болох гэж  байгаа биш. Авьяастай хүн сайн хөдөлмөрлөж чадвал амжилтанд заавал хүрдэг. Цаана чинь өчнөөн дипломтой жүжигчид өөр ажил хийгээд  явж байна ш дээ. Ямар ч сургууль соёл төгсөөгүй олон сайхан дуучин, жүжигчид уран бүтээл хийгээд ард олондоо хүндлэгдээд, төрд үнэлэгдээд явдаг байсан биз дээ. Хүнийг юм хийлээ гэж буруутгаж сургуулиас нь хасаад байхдаа яадаг юм гэж бодоод би араас нь хөөцөлдөөгүй юм. Ямар зүгээр гудамжаар тэнээд,  хэрэг төвөгт орооцолдоод яваад байсан биш. Авьяастай хүнийг яаж ч дараад гараад л ирдэг юм.
-Наранмөнх одоо хаана харьяалагдаж уран бүтээлээ хийж  байгаа вэ? Танаас зөвлөгөө авна биз.
-Авалгүй яахав. Хүү маань “Х Арт” продакшнд харъяалагдаж уран бүтээлээ хийж байгаа. Их сайхан хамт олонтой болсонд баяртай байгаа. Хамтран ажиллаж байгаа хүмүүс нь дэмжээд Сингапур руу явуулсан. Тэр хүмүүс зүгээр нэг хүнийг тэгэж дэмжихгүй биз дээ. Хүүдээ хамгийн гол нь хүний итгэлийг  алдахгүй сайн сурах хэрэгтэй гэж явахад  нь  захисан. Хүүгийн минь  авьяас чадлыг үнэлж  хамтарч ажилладаг байгууллага хамт олон байдаг юм. Хүн өөрөө л сайн хөдөлмөрлөж чадвал үзэгчдэд үнэлэгдэнэ шүү  дээ. Жүжигчин хүн амьдралаас практикаас  л  их зүйл сурдаг юм. Наранмөнх маань “Хэцүү анги” кинонд тоглосоныхоо дараа “Ми-18” кинонд тоглосон.
-Та орон сууцны өргөдөл өгч байсан уу?  Эр ганц хүн гэр хороололд амьдрахад хүндэрэлтэй болохоор нэг сайхан байранд орчих хүсэл байдаг  л байх даа.
-Энэ  чинь л одоо миний  биелшгүй мөрөөдөл болоод байх шиг байна. Дулаахан сайхан, тав тухтай байшинд амьдрахыг хүсэхгүй хэн байхав дээ. Гэхдээ одоо би ямар бэлэн мөнгөө тоолж өгөөд  байр худалдаж авч чадах биш. Өдий хүртлээ  байр  сууцтай болъё гээд өргөдөл хүсэлт гаргаж байсангүй. Одоо нас яваад бие ядраад ирэхээр байр сууцтай болох юмсан гэж бодох л юм. Өрх толгойлж байгаа хань ижилгүй хүнд юм юм л хэрэгтэй болох юм.
-Таныг их хожуу гавьяат болсон гэж ярьдаг. Хүүхдүүдээс чинь Наранмөнхөөс өөр  урлагийн   авьяастай   хүүхэд  бий юу?
-Хүний хувь тавилан гэж сонин байдаг бололтой. Миний том охин Наранцацрал  2 хүүхдийн ээж болсон хойноо заавал жүжигчин болно гэж зүтгээд хуучнаар “Монголжингоо” одоогийн “Сити” дээд сургуулийн жүжигчний ангид сурсан. Уг нь Японд  сурч  байсан япон хэлтэй хүн байгаа юм. Охин маань “Хойт эх” гэж телевизийн  уран  сайхны кинонд гол дүр бүтээсэн. Нэг хүү маань “Зохиомж” дээд сургуульд зураглаач мэргэжлээр сурч байна. Тэгэхээр энэ хэд маань надаас жаахан ч гэсэн юм авсан юм шиг  байгаа юм. Гурван хүүхэд маань аавынхаа замналаар явж урлагаар хоол олж идэх хувьтай байсан юм болов уу даа гэж бодож Янжинлхам бурхандаа залбирч явдаг юм.  Би  урлагийн буянаар монгол орноо хэд хэдэн удаа  тойрч арай л Отгонтэнгэр хайрхан дээр л гараагүй дээ. Би Хүүхэд залуучуудын театрт 20-иод жил ажиллаад Дарханы “Залуучууд” театрт очиж 20 жил ажилласан. Нийтдээ урлагт 50 жил зүтгээд 2010 онд УГЖ цол авсан. Энэ хугацаанд “Алтан гадас”  одонгоор  2 удаа шагнуулсан. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авчихаад есөн жилийн дараа гавьяат гэдэг эрхэм цолыг хүртсэн дээ. Зарим хүн намайг хожуу гавьяат цол авсан гэж ярьдаг л гэсэн. Миний хийсэн  хөдөлмөрийг төр засаг хангалттай үнэлсэн гэж боддог. Гавьяат цолыг өөрийн олон жилийн найз, жүжигчин Дамдин, Цог хоёртойгоо авсандаа их билэгшээдэг юм. Ардчилсан Ерөнхийлөгчийн үед олон алдартай жүжигчид хөдөлмөрөө үнэлүүлж байна. Надтай хамт Дарханы “Залуучууд” театрт ажиллаж байсан жүжигчин Дэлгэржаргалыгаа  гавьяат цолоо аваасай гэж боддог. Нөхөр нь Бужгар УГЖ сайхан жүжигчин байсныг үзэгчид андахгүй дээ. Нуулгүй хэлэхэд олон залуус энэ хүндтэй цолыг авч л байна. Ид хийж бүтээж байгаа үед нь өгөх зүйтэй  ч хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй яваа ахмад уран бүтээлчид ч цөөнгүй  байх юм.
-Алдар цол авахад албан байгууллага, хамт олон, нутаг орныхон багагүй шагнал урамшуулал өгч мялаадаг. Таныг гавьяат болоход нутаг  орныхон чинь хэр хүлээж авсан бэ?
-Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шиг би ч бараг нутаггүй хүн шүү дээ. Унасан газар угаасан ус маань гэвэл Ховд  аймгийн  Булган сум байгаа юм. Би тэнд төрөөд дөнгөж  гурван  настайдаа  хотод ирсэн юм билээ. Аав минь цэргийн дарга, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул хүн байсан юм. Төрсөн гэвэл би яах аргагүй Ховдын Булганых, ааваараа хөөвөл Говь-Алтайн Тайшир сумын хүн л дээ. Даанч намайг аль аль нь хүлээн зөвшөөрч, хүлээж  авдаггүй юм. Тэгээд  Хүүхдийн театр маань тарсан болохоор бас харьяа байгууллага байхгүй жаахан шоовдорлогдож явдаг хүн дээ би.
Драмын театр Хүүхдийн театрын ахмадуудыг харьяандаа  авч баяр ёслолоор хүндэтгэл үзүүлдэг юм билээ. Таныг  хүлээж авдаггүй юм уу?
-Би одоогоор хаана ч харьяагүй явдаг. Надад нутгийн зөвлөл гэж байдаггүй юм. Хүмүүс манай нутгийн зөвлөл энэ тэр гэж ярихаар сайхан л санагддаг юм. Хүмүүсийн ярьдагаар Улаанбаатарын суугуул, урлагийн харьяат нэг өвгөн  л гэлдэрч явна. Харин оршин суугаа Чингэлтэй дүүргийн 12-р хорооныхон маань намайг харж үздэг юм. Жилд нэг удаа түлээ нүүрсний мөнгө өгдөг. Би 1996 онд төрсөн нутагтаа очсон. Манай аав 94, ээж минь 80 гарч бурхан болсон юм. Одоо 4 дүү, хэдэн хүүхэд, уран бүтээлч нөхөд маань надад сэтгэлийн дэм өгч явна даа.
-Ойрын үед уран бүтээлийн урилга хэр ирж байна вэ?
-Уран бүтээл дээр хамтарч ажиллах санал цөөнгүй ирсэн. Өнгөрсөн жил уран бүтээлийн олз омог их байлаа. Нэг жил таван кинонд оролцоно гэдэг ховор завшаан шүү. Удахгүй нэг кинонд ажиллах санал ирсэн байгаа. Хүүхдүүд намайг уран бүтээлд оролцуулахдаа гэрээс машинаар ирээд л авчихдаг юм.
Ярилцсанд баярлалаа. WWW.TOVCHOO.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Tomroo (June 20, 2013 10:55:35 pm )

    sain jvji****n shvv. amidraliin toloo ih ch temtsej. vvniihee ach tusiig udahgvi hvrteesei gj yrooy

  • Anonymous (June 21, 2013 1:04:44 am )

    Ene uvgund neg bair avaad ugchuuchee huurhii adguus mal hulstei buhud ugdug mungunuusuu…_!!!

  • talst (June 21, 2013 6:31:49 am )

    yamaruud ni tegeed oyutan bhaasaa toglood bdagiin bol?

  • нэргүй (June 21, 2013 8:32:23 am )

    энэ хүнийг хүндэлж явдаг шүү бас тэр дэлгэржаргал гэдэг жүжигчинг бас даанч төр засаг харах хүнээ хардаггүй байж хэдэн хачин хүмүүст нь хамаг байдгаа бариад байдаг н хачирхалтай санагддаг л юм. ёстой хэнд өгөөд хэнд өгдгүй юм гэхчээр. байр сууцаар байг гэхэд хааяа да амьдралд нь дэм болох юм хиймээр л санагдлаа. дэлгэржаргал эгчид одоо болтол гавъяат өгөөгүй байж дуучин болд мэт нь төрийн соёрхолт авч нтр. лаг юм өө нээрээ. бүх зүйл арын хаалга

  • gantugs (June 21, 2013 10:50:56 am )

    ta mash sain juji****n taniig mongoliin ard tumen togloson duruuder chin hairlaj hundlej baidag yum shuu , ,, tanii huuhduud uur uuriin salbar amidraldaa terguulegch bolj olon tumneeree mun taishig hairluulj hundluuleh bnooo ,, tanid eruul enhiig husei ,,,

  • yka (June 21, 2013 12:36:21 pm )

    ene hvnd bair uguh ym can olon caihan kinoond togloj avyactai hvn shv de

  • ganaa (June 21, 2013 1:31:44 pm )

    1 oroo bair ch boltugai tor zasag ogchoosei

  • Zochin (June 21, 2013 4:36:12 pm )

    Тийш дээ. Кино урлагын анги байж кинонд тоглосон хүнийг хөөж байна гэдэг чин одоо юу вэ? Ингээд л манай сургуулиуд хоосон лекц уншхаас өөрөөр оюутнуудаа дэмждэггүй нь харагдаж байнаа. Харин ч дэмжхээр байтал арай л дэндүү юмаа ичиж амьдраасай л гэж хэлий дээ тэр захиралд нь

  • Zochin (June 21, 2013 4:38:46 pm )

    Өө тийн Элбэгээ дарга энэ хүний тоглож явсан кино уран бүтээлүүдийг баяр болгоноор үзээд суудаг л байлгүй жинхэнэ урлагын төлөө зүтгэсэн хүмүүс чин ингэж л амьдарч байна шүү дээ. Энэ цөөхөн хэдэн хөгшчүүлээ сайн үлдсэн хэдэн насанд нь сайхан амьдруулчих юмсан даа.

  • zochin (June 21, 2013 8:29:03 pm )

    Tor zasag humuusd bair uguud l bdg harin iim ih zuil hiij buteesen chadwarlag ahmad juji****nde bair ugch chadahgui ym. Facebook zaluuchud maani negdeed saihan uils hiiged l bdg shde Ygaad ene hunii tuluu bas saihan ayan ywulad shn bairtai bolgoj bolohgui gej?

    • ZOCHIN (June 21, 2013 11:39:29 pm )

      ZUV SHUU FB-EER DANJUULAAD HANDIVIIN DANS NEEGEED BAIR AVAAD UGCHIILDUU

  • Zochin (June 21, 2013 10:35:53 pm )

    Juji****n Delgerjargald nodnin gaviat tsol ogson sanagdana.

  • zochin (June 22, 2013 4:10:14 pm )

    ямар тэнэг асуулт асуудаг хөлдүү сэтгүүлч вэ? арай л дэндүү юмаа асуух асуулт барагдсан биш “таныг хүлээж авдаггүй ю******”, “хүүгээ хөөгдөхөд яагаад хөөцөлдөөгүй юм СУИС-ынхан таныг андахгүй шд” ч гэж байх шиг. арай тэнэг мал сэтгүүлч байна.

  • zochin\ (June 22, 2013 6:25:26 pm )

    ene hvn hij bvtesen zvil ihtei hvn sain jvjig ji iim hvnd uls tuc dem bolmop ym ***l demi boldod topin soyrhol ntr ogj bhar

  • xp (June 23, 2013 9:50:02 am )

    haha

  • Anonymous (June 24, 2013 3:25:37 pm )

    Одоо удахгүй ахмадуудад зориулсан байр ашиглалтанд орох юм гэсэн түүнд өргөдөл өгөөд хөөцөлдөөд үзээч

  • 999 (June 25, 2013 4:14:27 pm )

    сайн жүжигчин .сайн ч аав байна шүү дээ үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулсан ийм аав ******ор шүү.бидний монголчууд Равсал панзыг андахгүй .хүмүүсээ амьддаа бие биеэ хайрлая юм хийсэн хүнээ урамшуулья ааааааааааааааааа

  • xxzoshin (June 26, 2013 3:38:03 pm )

    iim mundag jvjigchnde bish,eejgvi hvvhdvvdiin tuluu,esteg hvn nasaa ungreej baihad manaid baishud hangalttaishde,bairni talaar bodoh aawiin hvv daanch baihgvi umu,ene jvjgchniig medehgvi hvngvi shvde.haramsmaar umda.

  • Sol (June 26, 2013 7:56:25 pm )

    Boldod Turín soyorhol ugch bhaar iim hyndee bair sav ugmuur youm bold chin zaluu youm hiih ***gnal avah zunduu l hugazaa bg****dee ene deer bgaa hedeiin yadaj
    50 huvi ni setgeltei bgaasai burhan min

  • jargal (June 26, 2013 8:39:32 pm )

    iim saihan humuusee tor zasag mini harj uzeechee

  • Аня (June 27, 2013 9:33:48 am )

    энэ сайхан хүнийг хамт ажиллаж байсан уран бүтээлчид нь дэмжээд дээд төр засгийн удирдлагууд руу хүсэлт гаргаад уламжлаад өгвөл болох л байлгүй дээ. Дандаа битгий хар пиар бичиж байл даа. Монгол ахан дүүс минь!

  • irgen (June 27, 2013 4:26:39 pm )

    Равсал панзаар алдаршсан жүжигчин Магсаржав гуайд улсаас байр өгөөсэй, сайн жүжигчин, сайн ч аав байна.

  • bold (June 27, 2013 7:34:26 pm )

    zaluu saihan nasandaa urlagt hamag abiyas,huch hudulmuruu zoruilsan sain juji****n yahaaraa hariy**** gazargui baidag bn aa arai ch dee huugiin ni odoo yaj bgaa ym bol doo urlagiin surguuli baij

  • ZOCHIN (July 19, 2013 10:54:18 pm )

    HAMGIIN GOL NI TA HAMGIIN SAIN AAB GUTAJ CHADDAG GUNDAJ CHADDAG UHAARCH CHADDAG BOSOJ BAS CHADDAG TA JIRIIN NEGEN MONGOL SAIHAN AAB SHVV DEE

antalya rent a car