antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2013 Comments are off

“Хайгуулаас болж ургийн гажигтай хүүхэд төрөх боллоо”

нийтлэсэн Admin

us-uul-uurhai-middleМанай улс ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ.

Олборлож ашиглах юу л байна тэр бүгдийг тээвэрлээд л зөөнө. Хөгжлийн төлөө биш хөрөнгийн төлөө байгаа мэт. Сүүлийн үед уран болон ховор элементийн ордуудыг ашиглах асуудал сөхөгдөж байгаа. Үүний нэг Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутагт орших “Халзанбүргэдтэй”-н орд юм. Гэтэл асуудал гарч ирэв.

Цөмийн энергийн газраас “Халзанбүргэдэй”-н хайгуул хийж буй талбайд шинжилгээ хийжээ. Уг шинжилгээнд “шинжилгээнд авсан керн болон хөрсний сорьцуудад ураны хувийн идэвх харьцангуй их байгаа тул цаашид цацрагийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангаж, ажилчид болон хүн амыг цацрагийн аливаа үндэслэлгүй шаардлагад өртүүлэхгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай” гэж заажээ.

Энэ аюултай шүү л гэсэн утгыг тээж байгаа юм. Энэ тухай “Алтай бидний шүтээн” ТББ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-“Халзанбүргэдэй”-н ордын асуудал өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгаа бэ?
-Харин ордыг ашиглах нь буруу. “Халзанбүргэдэй”-н орд газрыг ашиглуулахгүй байх талаар бүс нутгийн иргэд нэгдэж байгаа. Мянгад сумын иргэд 100 хувь эсэргүүцэж байна. Энэ ордны асуудал зөвхөн ховдчуудынх биш. Бүх Монголын асуудал. Цаашлаад дэлхийн цэнгэг усны нөөцөд хамаарагдах юм.

Энэ орд газар Ховд голоос 10 км, Хар усан нуураас 15 км, Мянгад сумаас 12 км зайд оршиж байдаг. Гэтэл ураны идэвх бүх тал руугаа нөлөөлж болно. “Халзанбүргэдэй”-н орд газарт “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани хайгуулын ажил хийж байна.

Дээрх компаниин үйл ажиллагаанд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд зөрчил илэрсэн. Гэсэн хэдий ч “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

-Ордыг ашиглахгүй гэхээр асуудал бас л бий?
-“Халзанбүргэдэй’’-н орд газрыг ашиглуулахгүй. Боломж ч байхгүй. Дэлхий нийт ховор элементийн асар их шаардлагатай байгаа нь үнэн. Үнэтэй, ашигтай нь ч үнэн. Саяхан Хятад улс ховор элементийн 400 гаруй ордынхоо тал хувийн зогсоож хаасан. Учир нь ховор элементийг олборлож дуусаад нөхөн сэргээлт хийхэд олсон орлогоосоо 100 дахин илүү зарлага гаргахад хүрнэ гэсэн шийдвэрээс болсон. Гэтэл дэлхий нийтэд ховор элементийн хэрэгцээ буурахгүй. улам өссөөр байгаа.

Тэгэхээр хэрэгцээг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал том гүрнүүдэд гарч ирсэн. Тэд хөгжил буурай жижиг орнуудад асуудлыг шийдвэрлэх гарц олсон. Энэ нь жижиг улсуудын ашиг боддог сул талыг ашиглаж байгаа юм. Үүний нэг адил манай улс ховор элементийн эрэлд хатсан томоохон гүрнүүдийн бай болж байна. Тэд ухаад авдгаа аваад яваад өгнө. Бид ухаж малтсан газартай л үлдэнэ.

Нөхөн сэргээлт хийх гэхээр өндөр мөнгөн дүнтэй учирна. Засгийн газар олсноосоо ихийг буцааж гаргана гэдэг юу л бол. Эцэс сүүлд нь бүхэл бүтэн нэг орон нутаг химийн бодист хордож л хоцорно. Манай улс ховор элементийг олборлох хэмжээнд хүрээгүй. Энгийн нүдээр л харахад шүү дээ. Тэгэхээр гадны аль нэг компанитай хамтарч таарна. Тэд манай газар шороог хайрлахгүй.

-“Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Саяхан тус компанийнхан аймгийн ЗДТГ болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн хийсэн. Үүнээс тодорхой шийдвэр гараагүй. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Халзанбүргэдэй”-н    орд газрын хайгуул ашиглалтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжинэ” гэж заасан. Уг заалтыг өөрчлөхийг хүссэн шаардах бичиг хүргүүлсэн. Ард түмэн, иргэдээ огт бодохгүй байгаа.

-Засгийн газрын оролцоо байна уу?
-Тодорхой харагдахгүй байна. “Халзанбүргэдэй” орд газрыг стратегийн орд газарт багтаах асуудал яригдсан. Үүнийг манай “Алтай бидний шүтээн” ТББ болон орон нутаг эсэргүүцэж байгаа. Цөмийн энергийн газраас шинжилгээ хийсэн. Шинжилгээнд ураны нөлөө байна гэсэн заалт байсан.

– “Халзанбүргэдэй”-н ордын хайгуулын үйл ажиллагаанаас болж орон нутгийн иргэд болон малд нөлөөлсөн гэх юм?
-Нөлөөлж байна гэж үзэж байгаа. Урд өмнө нь тохиож байгаагүй ургийн гажиг дөрвөн удаа тохиолдсон. Энэ тохиолдлууд нь хайгуулын өрөмдлөг эхэлсэн цаг хугацаанаас хойш болсон. Ховор элементүүдийг дагаад ураныг нэг төрөл дагалдаж байдаг. Түүнийг олборлохгүй тэр газарт нь хаяна гэсэн үг.

-Ургийн гажигтай тохиолдол гэхээр тодруулбал?
-Хайгуулын өрөмдлөг 2010 онд эхэлсэн. Түүнээс хойш хүүхэд ургийн гажигтай төрсөн. Тухайлбал, 2011 оны сүүлд нэг, 2012 онд хоёр, энэ онд нэг. Хос бэлэг эрхтэнтэй, уруулгүй хүүхэд төрлөө. Төрсний дараа нэгээс хоёр хоноод л нас барсан.

-Үүнийг “Халзанбүргэдэй”-н орд газрын хайгуулын ажлаас болсон гэж үзэж байгаа юу?
-Тийм. Өөр хамаараад байх зүйл байхгүй шүү дээ.

-Энэ байдал цаашид давтагдах болов уу?
-Зөвхөн хайгуулын өрөмдлөг хийх үед цацрагын аюул нөлөөлж эхэлж байна. Тэгэхээр олборлоод эхэлбэл илүү их аюул дагуулна гэсэн үг. Ямар ч үсрэнгүй технидоги ашигласан ч аюултай байх нь ойлгомжтой. Сумын эмч нар хорт хавдрын хэмжээ их нэмэгдсэн гэж мэдэгдэл хийсэн.

Г.Золбоо

Эх сурвалж:Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car