antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 5 comments

Эрдэнэтчүүд түүчээ сонголтоо баталгаажуулна

нийтлэсэн Admin

Pa201306172537Эрдэнэтийнхэн Элбэгээ Ерөнхийлөгчөө дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 15-ны үдээс хойш Орхон аймагт ажиллав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг нар нэр дэвшигчээ дэмжин Орхон аймагт ажилласан юм. Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайхан Булган, Орхон аймагт ажиллаж байгаа юм байна.
Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг 1981 онд төгссөн, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн Засвар, механикийн цехээс ажлын гараагаа эхэлсэн Ц.Элбэгдоржийг орхончууд аймгийнхаа хил дээр бэсрэг наадмын дайтай олон хүн цугларан, алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүтэй хүлээж авав. Түүнийг Орхон аймгийн төвд хүрэлцэн ирэхэд Орхон цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд хүндэтгэн угтлаа. Нэр дэвшигч үүний дараа Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Аймгийн захиргааны гадаах талбайд сумын наадмын хэрийн хүн зон цугларч, төрөлх аймгаас нь ажлын гараагаа эхэлж байсан Ерөнхийлөгчөө хүндэтгэн тосов. “Эрдэнэтчүүд Элбэгээ Ерөнхийлөгчөө дэмжинэ”, “Өмнөх сонгуулийн түүчээ сонголтоо баталгаажуулна”, “Амжилт хүсье” хэмээн иргэд уухайлж байлаа. Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн саналаараа түүчээлсэн газруудын нэг нь Эрдэнэт байсан билээ.
Нэр дэвшигч эхлээд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзав. Өнгөрсөн зуны наадмаар үерт авахуулж байснаасаа сургамж авч үерийн далан байгуулж байгаа, бүтээн байгуулалт өрнүүлж эхэлсэн, архи зардаг цэгүүдийг цөөлж, архигүй аян өрнүүлж байгаа талаар уулзалт дээр ярьцгаалаа.
Ц.Элбэгдорж Орхон аймгийн хүндэт иргэн болов
Бараг бүтэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Орхон аймгийн хүндэт иргэнээр өргөмжилжээ. Гэвч түүнийг авч чадалгүй өдий хүрснийг тус аймгийн Засаг дарга Х.Зоригт гардуулан өгөв. Хүндэт иргэний өргөмжлөл, энгэрт зүүдэг одонг “Сонгуульдаа ялаарай” гэсэн мялаалгын үг дагалдаж байлаа.
Энэ үеэр онцлог нэг үйл явдал болсон нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийнхан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ уриалцгаалаа. Эрдэнэтийн үйлдвэрийн овоолгыг ашиглах тэдний саналыг Засгийн газар дэмжихээр болсонд тэд талархаж байв. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол монголтойгоо өрсөлддөг цаг өнгөрч, монгол дэлхийд өрсөлддөг болж байгаа цагт дэлхийд Монголын сайн нэрийг түгээж байгаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжихийг иргэд уриалж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалтын дараа өөрийн төгссөн Орхон аймгийн нэгдүгээр дунд сургуульд зочилж, анги танхимаараа орж, ангийн андуудтайгаа уулзан зургаа татуулж, залуус оролцсон телевизийн Ток шоунд оролцов. Залууст ажил мэргэжлээ хэрхэн сонгох, яавал том мөрөөдөлтэй залуу хүн болох зэргээс эхлээд амьдралынхаа ханийг хэрхэн сонгох тухай тэрээр зөвлөсөн юм.
Мөн өдрийн орой Орхон аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзав. Зуны налгар орой задгай талбайд цугларсан иргэд өөрийн аймгаас тодорч гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчөө дахин дэмжихээ илэрхийлж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж тус сумыг азтай сум хэмээн тодотгосон юм. Бусад сумддад орон нутгийн хөгжлийн санд нь 200-400 сая төгрөг ногдсон бол Жаргалант суманд 2,6 тэрбум төгрөг ногджээ. Үүгээр сум орон нутгаа хөгжүүлж,орон сууц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулахаар болсон байна.
Ийнхүү нэр дэвшигч Ц.Элбэгдорж өөрт нь түүчээ сонголтоо зориулсан Орхон аймгийнхнаас дахин өндөр хувьтай санал авах магадлалыг “халааслан” мордлоо.
                                                                                                                                                                                          Д.ОЮУН
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Д.ОЮУН (June 17, 2013 3:02:14 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (June 17, 2013 7:03:06 pm )

    Амьдрал баргар байна алийн болгон авилгачин түшмэдүүдэд саналаа өгөх вэ одоо ханалаа Шударга хүндээ шулуухан саналаа өгье

  • зочин (June 17, 2013 7:06:51 pm )

    Эрдэмтэй эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээрээ өвөрмөц бодлогын шийдэл гаргаж чаддаг, орчин үеийн нам шударга нам гэдгээ харуулж чадлаа

  • зочин (June 17, 2013 7:07:40 pm )

    Удвал шударга байхдаа хүчтэй гэж сайхан уриа дэвшүүлжээ Шударга ёсыг үнэлэмж болгож чадсан нь өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаар харж болно

  • зочин (June 18, 2013 9:20:51 am )

    энэ тэр Зэс эрдэнийнхэн л байна штэй гокоос газар авахын тулд эх оронд юу ч болж байсан, аль ч нам, өгье гэвэл эрлэг байсан ч ингэж явах улс л да уг нь бүтүүл ядарсан ард ажилтай нилээн өндөр цалинтай болох юм гэсэн л дэ гэхдээ эх орноо газар шороогоо худалдагдаад байгааг тоохгүй хэн ****** байна хэн сайн байна гэж ялгахгүй байгаад сэтгэл эмзэглэж байна. УИХ-ын сонгуулиар МАН-д уйлан байж мөргөж байсан Алтанхуяг их олон улсын сэтгэхүйг улааныг харж урваж шарыг харж шаравдаг гэдэг үг шиг сургачлаа

antalya rent a car