Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон ажил зохион байгуулж байгаа. Тус ажлын хүрээнд Монголын Залуучуудын холбоотой хамтран “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлэхээр болсноо Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооноос мэдээлсэн.
Ингэснээр цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой оюутан, залууст аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах юм. Мөн оюутан залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.
Энэ төслийн хүрээнд хамрагдсан цагийн ажилтнууд, хувь хүмүүс эхлээд Хөдөлмөрийн яамны сайтад эсвэл тус яаман дээр өөрийн биеэр ирж анкетаа бөглөсөн байх шаардлагатай. Хаана ямар ажил хийх хүсэлтэй, боломжит нөхцөл зэргийг харуулсан хуудас бөглөх юм байна. Мөн Хөдөлмөрийн яамнаас боломжит ажлын байрны талаархи мэдээллийг өгсний дагуу өөрсдөө хаана ажиллах боломжтой байгаагаа мэдэгдэх гэнэ. Ингэхдээ нэг сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжуулна гэсэн гэрээ хэлэлцээрийг байгуулна. Оюутнуудыг 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллуулаад ирэхээр залуус ажиллах сонирхолтой, амьдрал дээр гараад ажиллаж сурсан, мэдсэнээ үнэлүүлж, дүгнүүлж, бас өөрөө өөрийгөө үнэлж цэгнэж сурах юм гэдгийг онцолж буй ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.