antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 4 comments

Улс төр миссүүдээр л дутав гэж…

нийтлэсэн Admin

УИХ-д өрсөлдөхөөр хаа хамаагүй хүмүүс нэр зүсээ бүртгүүлээд явах болжээ. Уг нь төр барилцана гэдэг амаргүй хэрэг. Тэгтэл хэдэн жил чөлөөтөөр барилдсан, японд сумо барилдаж явсан гээд хэдэн бөхчүүдээс эхлээд хэсэг зохиолын дуучдаас эхлээд үглээч, бариач нар хүртэл сонгуульд нэр дэвшээд авсан.

 

Түүнчлэн өнгөрсөн 2008 оны сонгуульд баахан зодоон нүдээнчдээр эгнээгээ зузаатгахаар шийдчих шахсан үе байсан. Иймэрхүү байдлаар сонгогчдын хөх инээдийг барах явдал их хурлын сонгуулийн сунгаанд бишгүй л тохиолддог юм.Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг зарим судлаачид жинхэнэ мөнгөний сонгууль болсон гэдэг. Энэ мэт огтоос хамааралгүй шахам хүмүүс Их хуралд нэр дэвшиж байгаа нь давхар батлаад өгдөг мэт. Тэгж явсаар ирэх жилийн сонгууль хаяанд ирлээ.

 

Тэгтэл ойр тойрноос Улс төрчдийн их сунгаанд урлагийн сайхан бүсгүйчүүдээс эхлээд л загварын гангачуул хүртэл улс төрд орж байгаагаа ил далд мэдэгдээд авсан. Тэдний дунд багтаадахсан загвар өмсөгч, миссүүдээс нэрлэвэлмисс Ё.Нямжав, мисс загвар өмсөгч Ч.Содтуяа, Эрдэнэтуяа гээд гоолиг бүсгүйчүүд нэр нь орчихсон явсан. Тэгтэл мөн энэ дуулианы үеэр юу гэж дутахав гэсэн шиг дуучин Гала Ану, Амина мөн хип хоп дуучин Б.Батцэнгэл гээд юу хийсэн бүтээсэн нь тодорхойгүй хэсэг урлагаар занималдсан нөхдүүдийн нэр цохиж яваа нь ч харагдана лээ.

 

Тэгэхээр ирэх жилийн сонгуулийн өнгө ямархуу байх нь ойлгомжтой хэрэг биз. Хэцүүхэн байна даа. Хэцүүхэн байна гэхээс ч өөр яахав дээ. Уг нь тэд дуугаа дуулаад их урлагтаа зүтгэж байвал нэр сүрд нь хир халдах нь бага баймаар юм. Энэ мэт улс төрд хэрэг болохоосоо илүүтэйгээр илүүц байж мэдэх нөхдүүд дэвших сургаа гаргаад эхэлсэн шүү гэх шүүмжлэл хааяахан нисэлдэх болжээ.

 

Ядахдаа дуучин охидууд МУГЖ С.Жавхлан ахаасаа үлгэр авбал таарна. Улс төр хөөхөөр шал дорддогын үлгэрийг харуулсан Сумоч КекшюзанБатбаяр улс төрд орохыг шахсан дуучин С.Жавхлан нараас сургамж аваад уран бүтээлээ хөөгөөд явбал илүү дээр байхсан.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 09, 2011 5:01:21 am )

    Erdenetuya odoo Sanhvvd yamar surdag bailaa da bolimoor yum do.OMdondoo baagaad l hvvhnvvdee zaraad l yawj baihgvi. MGL uls yaj hogjinooo iim buzar bulai yumnuud uls tor rv orood .buzar buzar.

  • Anonymous (November 09, 2011 5:03:11 am )

    hahah Era gegch ene hvvhen anuusduuldag gesen shv anuusdah surtai uls torchid baiwal tsaadahiigaa horgoowol vgvi gehgvi gehdee bolgoomjtoi urdaas chin baaj magadgvi shv.

  • Anonymous (November 09, 2011 5:04:39 am )

    Hvve ee neeree ene Eragiin ene hvvhniig hvmvvs yamar aimaar muuldag yumbe FACT news deer bas ingeed l biched bhiin.vnen yum bh da.

  • Anonymous (November 09, 2011 5:06:25 am )

    Era boli do bulawch bultaij daldlawch daldaina shv hudlaa diplomat zan gargaad yummeddeg hvn boloh geed ch nemergvi de . BUzariin hvvhen bandi chiheddeg bulainii hvvhen .anuus ERDENETUYA

antalya rent a car