antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

Нарийн сухайт дахь ах дүү нарын “мафи”-ийн сүлжээ буюу боловсон луйвар

нийтлэсэн Admin

Н.Энхбаяр ээлжит хэрүүлээ Ц.Нямдорж руу чиглүүлж эхлэхдээ “Монгол мафи” гэсэн нэр томъёог тун донжтойгоор хэрэглэсэн нь саяхных. Гэхдээ мафийн талаар манайхан урьд нь ярьцгааж л байсан. Энэ үг Н.Энхбаярын амнаас унаснаараа зарим хүмүүс үнэ хүнд муутай санагдаж байхаа магадгүй. Яагаад гэвэл Н.Энхбаяр ч, Ц.Нямдорж ч ялгаагүй энэ бохир орчныг Монголд “төлөвшүүлэхэд” өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа улс. Ер нь ашигт малтмал тойрсон бүлэглэлүүд өнөөдөр хүчээ авчээ. Бизнесийн болон улс төрийн тэдгээр бүлэглэлүүд гадныхантай нийлээд баялгаа цөлмөж байна. Тэдний гол ажил өмнийн говьд маань өрнөж байгаа ажээ. Оюу толгойг манайхан тавиад туучихлаа, Англи, Канадчуудад. Хууль бус гэрээ болсон хэмээн УИХ-ын 20 гишүүн нь хичнээн хашгираад нэмэр алга. Анх тэднийг Засгийн газарт шаардлагаа хүргүүлэхэд “Айвенхоу майнз”, Рио Тинто”-гийн олон улсын хөрөнгийн бриж дээрх хувьцааны ханш 10 гаруй хувиар савалгаатан доошилж, Фрийдланд мэтийн хүмүүсийн зүрх шар ус хуруулж байлаа. Одоо харин биржүүд нь ч тоохоо больжээ, 20 гишүүний шаардлагыг. Арга ч үгүй биз. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар нь гадаадын тэдгээр компаниудтай хамтран мэдэгдлээ гаргаж, Оюу толгойн “хүрд” эргэдгээрээ л эргэнэ хэмээн нийтэд зарласан юм чинь.

Тэгвэл Өмнөговьд Фрийдланд тэргүүтний олзоо ахиулж буй бас нэг ордын талаар одоо ярихгүй бол бас л оройтох гээд байна. Тэнд манай хоёр дахь Таван толгой гэгддэг Нарийн сухайтын орд өмнөд хөршийг нүүрсээрээ бялхуулж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхуа мак”, Айвенхоу манйз”-ын охин компани гэх, одоо нэрээ сольчихсон яваа “SouthGobi Resources”, “Монголын алт” буюу “МАК ”, “Чинхуа МАК -Нарийн сухайт” зэрэг компаниудад тавих хяналт гэж бараг байхгүй. Эдгээрээс зөвхөн “Чинхуа Мак-Нарийн сухайт” ХХК нь Засгийн газартай 2005 онд Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 2013 оны дөрөвдүгээр сард дуусна. Гэрээг цааш сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.

Уг нь Нарийн сухайт бол нэг л орд газар. Гэтэл яагаад эндээс нэг хэсгийг нь таслаад тийнхүү “Чинхуа МАК -Нарийн сухайт” гэгч Хятадын хөрөнгө оруулалттай компанид өгснийг тодорхой тайлбарлах төрийн албан хаагч олдохгүй байна. Тус компанийн төлөөлөгчийн газар нь Өвөрмонголын Альшаа аймгийн Далайн Хөв хотод байрладаг. Монголын талын захирлаар нь Н.Батболд гэдэг хүн ажиллаж байгаа.

Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг баталсан УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолд “Тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй” гэжээ. Стратегийн ордын хувь эзэмшлийг 50 хувь хүртэл гэж бас хуульчилсан. Гэвч энэ хувь хэмжээндээ манайх ашгаа хүртэж чадахгүй байна.

Энд хамгийн хачирхалтай нэгэн зүйл гэвэл урагш зөөж буй нүүрс нь эрчим хүчнийх гэх боловч үнэн чанартаа коксжих нүүрс нэлээд хувийг эзэлдгийг хэн ч хайхарч үзсэнгүй. Манай мэргэжлийн геологичид дэмий л харамы саад суухаас үл хэтэрнэ. “Чинхуа Мак-Нарийн сухайт” компанийхан болохоор “Бид өөрсдийн лаборатороор нүүрсээ шинжлээд эрчим хүчний нүүрс гэж тогтоосон” гэдэг. Тэд өөрсдөө бол юу ч гэж тогтоож болно. Ялангуяа өмнөд хөршийнхөн бол биднийг яаж мунхруулахаа дэндүү сайн мэднэ. Харин манай үндэсний лабораториуд үүнд хуруу дүрэх эрхгүй нь тун сонин байгаа юм. Монгол геологчид хоосон сенсааци хөөхгүй нь мэдээж. Эх орныхоо баялагт санаа нь зовохдоо энэ тухай онцолж яриад байгаа хэрэг шүү дээ. Эрчим хүчний нүүрсийг Хятад руу тонныг нь 70 орчим доллароор арилжаалж байгаад нь тэд бухимдаж байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 18 сая тонн нүүрс хил даван гарчээ. Өмнөговийн Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийг тонн тутамд нь 1500 төгрөгөөр тооцдог гэж үзвэл дан ганц гаалийн энэхүү бүрдүүлэлтээр 27 тэрбум төгрөг болж байна. Нөөц ашигласны татвар гэж байхгүй. Нүүрсийг нь бас сорчилж ачдаг гээд байгаа. Экспортын “0” татвартай. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газрын хяналт баталгааны тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орд эзэмших тусгай зөвшөөрөл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг баримт бичгүүд нь цөмөөрөө зөрчилтэй. Ийм лайтай компанийг ажиллуулж байгаа ажээ, манайхан. Энэ бүхнийг газар дээр нь очиж харсан “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ны төлөөлөгчид, байгаль орчны улсын байцаагч Ц.Туяацэцэг нар холбогдох газруудад нь мэдэгдсэн ч ямар нэг хариу өгөлгүй, луйврын ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ.

Ийм сүлжээний гол эздийн тоонд Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, “Чинхуа Мак-Нарийн сухайт”-ын Монгол “эзэн” Н.Батболд зэрэг хүмүүс багтдаг юм байна. Энэ хоёр эрхэм нь төрсөн ах дүүс. Тиймээс “Нарийн сухайтад байгаль хамгаалах талаар зарчмын шаардлага тавьж, бүх зүйлийг ном журмын дагуу хийхэд маш хүндрэлтэй” хэмээн нутгийн иргэд гомдол тавьж суугаа нь арга ч үгүй биз. Н.Батбаяр нь ах Н.Батболддоо юу хэлэхэв. Тэгээд ч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ чиглэлийг хариуцсан хэлтсийн орлогч даргаар тэдний хань хамсаатны нэг Д.Саран гэгч эмэгтэй ажиллаж байна. Түүний нөхрийнх нь компани Нарийн сухайтын орд дээр газрын хяналт, магадлагааг нь хийж өгчээ. Үүнийг Д.Наран дарга шударгаар хянах боломжгүй нь хэнд ч тодорхой. Өөрөөр хэлбэл Нарийн сухайтын орд хавийн газар нутаг маань ингэж үндсэндээ Н.Батбаярынхны гарт оржээ. Н.Батбаяр урьд нь Ашигт малтмалын газарт ажиллаж байлаа .

“Чинхуа Мак-Нарийн сухайт”-ын Монгол захирал Н.Батболд ах нь “Манай компани Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээ маш сайн биелүүлсэн” гээд л хаа сайгүй ярьж яваа. Гэтэл түүний гэрээ ёсоор тавьсан гэх зам нь шаардлага хангахгүй байгаа юм. 44 тонныг даах чадвартай гэх замаар нь 100 тоннын даацтай машин явах боломжгүй тул нүүрсээ ачаад шороон замаар туучихаас аргагүй болдог ажээ. Байгаль орчин сүйрсээр. Мөн тэнд гэрээтэй, гэрээгүй ажиллаж буй команиудыг цахилгаанаар хангах үүргээ Н.Батболдтон сайн биелүүлсэн юм байх аа. Гэхдээ цахилгааны тоолуур нь Хятадын нутаг буюу Сэхэ хотод байгаа гээд бодоод үз л дээ, та бүхэн. Цахилгааны төлбөрийн мөнгө ингээд Хятад руу урсаж байгаа юм.

Өөр нэг ноцтой асуудал гэвэл, нүүрстэй хамт Нарийн сухайтын алт болон бусад ховор элементүүд хил давсаар удаж байгаа ажээ. Нэгэн эх сурвалжийн мэдээлсээр бол алттай шороог авч ачдаг ажлын тусгай групп ч байдаг бололтой. Монголын талаас хэн ч хяналт тавих боломжгүй гэж байна. Тэндэхийн манай монгол ажилчид энэ талаар ам нээх эрхгүй. Тэр бүү хэл тэд Канад, Хятад эздийнхээ дуулгавартай “Зомби” нар болжээ. Оройн цагаар телевизийнхээ сувгийг солих, интернетээр бусадтай харилцах цаг бараг байхгүй. Зөвхөн оройн 19-21 цагийн хооронд л интернет болон телевизор үзэх хуваарьтай тул 300 гаруй монголчууд яаж ч дугаарлаж зогсоод хүссэнээ үзэж, ах дүү, амраг садантайгаа харилцаж амжилгүй унтахаар хэвтэнэ. Өглөө эрт ажилдаа гарна. Ийм л циклээр тэдний амьдрал үргэлжилнэ. Нарийн сухайтад очиж үзээгүй хүн энэ бүхэнд бараг үнэмшихгүй байх аа. Гэвч байдал нэг иймэрхүү байгаа юм байна. Яг л Сицилийн мафийн сүлжээрхүү боловсон маягийн луйвар гэх үү дээ.

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car