antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

АТГ-т шалгагдаж буй Замын-Үүдийн засаг ноён хүний үүдэн дөрвөн шүд булгалсан хэргээр шүүхийн хаалга татжээ

нийтлэсэн Admin

Дорноговь аймгийн Замын-Үүд сум наймаачин монголчуудын ганц гардаг гарц, өдөртөө орж гарах хүмүүсийн тоо их хэрээр нутгийнхных нь олз ашгийн үүд нээгдсэн Монголын хамгийн баян сум гэгддэг. Тус сумын засаг дарга М.Баянмөнхийг нутгийнхан нь дөрөвдүгээр ангийн боловсролтой, ямар ч их дээд сургууль соёл төгсөөгүй ч дээд боловсролын хоёр ч хуурамч дипломтой болохыг нь илчилсэн удаатай.
Тэрээр Ардчилсан намын буянаар Замын-Үүдийн засаг дарга болоод зан ааш нь айхтар эвдэрч байгааг эх сурвалж мэдээллээ.
М.Баянмөнх засаг дарга иргэддээ ихээхэн дээрэлхүү ханддаг, буйдан дээр хаан шиг заларч, эсвэл өмнөх ширээн дээрээ хөлөө тавьчихаад сууж байдаг, сэтгэлд нь нийцэхгүй үг хэлсэн иргэнийг зайл гээд шууд хөөгөөд гаргачихдаг байна.
Уур омог нь багтаж ядсан тэрээр саяхан 05 28 дугаартай жийпээ унаад хилээр гарах гэж байхдаа “Засаг даргаа таньсангүй” гээд хил дээр харуулд гарч байсан шинэ цэргийг шанааджээ. Засаг даргын хүн зодсон үйлдэл ганц биш гэнэ. Сумынхаа хилийн хяналтын албаны байцаагч Ө.Бямбадоржийг газрын маргаанаас болж зодон үүдэн хоёр шүдийг нь булгаснаас болж удалгүй дахин хоёр үүдэн шүд нь унажээ. Тиймээс өдгөө тэд үүдэн дөрвөн шүдний хэрүүлээр шүүхдэлцэж яваа аж.
Энэ хэрэг 2011 оны зургадугаар сарын 12-ны өдөр гарчээ. Харамсалтай нь гомдол гаргаснаас хойш бүтэн таван сар өнгөрсөн ч асуудал шийдэгдэхгүй сунжирч байгаа дуулдана.
Дашрамд дурдахад манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний дийлэх нь дамжин ирдэг томоохон боомттой сумын дарга М.Баянмөнхийг эрүүгийн хэрэгт татан шалгаж байгаа аж. Тэрээр эрх мэдлээ ашиглан тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авсан байх магадлалтай гэнэ. Түүний тухай мэдээлэл иргэнээс ирснээр АТГ шалгаж эхэлсэн байна.

С.Мандах


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car