antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

Нугараач охидоор бизнес хийдэг үү?

нийтлэсэн Admin

Монгол охид, хөвгүүдийг гадаадад циркийн урлаг, тэр тундаа уран нугаралтын чиглэлээр өндөр цалинтай ажиллуулна хэмээн  хилийн дээс алхуулсан ч тэдний эрх чөлөөг зөрчин, зодож дарамталсан хэрэг цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа  бүртгэгдэж байлаа.  Тухайлбал, Герман, Турк, Орос зэрэг улсад охидыг уран нугараачаар ажиллуулна хэмээн эцэг, эхтэй нь гэрээ байгуулан авч явсан ч тэдний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдол гарч байсан нь саяхан. Тиймээс энэ мэт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ямар ял шийтгэл ногдуулсан  талаар эргэн сурвалжиллаа.

Үеэлүүддээ зодуулдаг байсан нугараагч охин Г Германы иргэн болжээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2006 онд 13 настай Г гэх охиныг түүний хамаатан саднууд  гэх гэр бүлийн  хоёр  хүн өндөр цалинтай ажил хийлгэхээр Герман руу авч явсан ч хэрцгийгээр зодож дарамталдаг байсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж байлаа.

Германд түүнийг асран хамгаалж байсан гэр бүлийн эхнэр нь буюу Л.Тунгалаг гэгч өөрөө уран нугараач мэргэжилтэй хүн байсан бөгөөд тэрбээр охины аавын үеэл дүү байсан юм. Үеэлийнхээ охиныг хүний нутагт дарамтлан зовоож байсан энэ үйлдлийг гэр бүлийнхэн нь мэдэхгүй нэлээд удсан ч нугараач охин Г өөрөө Германы цагдаагийн байгууллагад хандсанаар ил болсон юм. Охиныг цагдаагийн байгууллагад хандсаны дараа тус улсын Залуучуудын халамжийн газрынхан түүнийг асрамжиндаа авсан гэдэг. Германы болон Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан дэгдээсэн энэ хэргийн дараа охиныг зодож дарамталдаг байсан эхнэр, нөхөр хоёрт Германы шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж, таван жилийн хорих ял  эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ үед Г насанд хүрээгүй, эцэг, эх нь Монголд амьдардаг байсан тул түүнийг Германы залуучуудын халамжийн газар амьдрах боломжоор хангаж иржээ.

Тухайн үед буюу Г охин Германы цагдаад очиж, хэрэг явдлын талаар мэдээлэл өгөхийн өмнө түүний аав, ээж хоёр эгч, ах нараа даган Германд ажиллахаар явсан охиноо “Сураггүй алга болсон” талаар Монголын цагдаагийн байгууллагад хандсан тул УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Үүний дараа охин Германы цагдаад хандан, нөхцөл байдлыг илчилж, улмаар Германы тал охинтой зүй бусаар харьцдаг байсан гэр бүлийн хоёрт таван жилийн хорих ял оноосон тул охины өөрийнх нь хүсэлтийн дагуу Монголд уг хэргийг шалгах үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэргийн талаар нэмж тодруулсан мэдээллээр бол Г охин Асрамжийн газартаа амьдарч байгаа бөгөөд насанд хүрсэн учир өөрийн хүсэлтээр иргэншлээ сонгосон байна. Монголын Гадаад харилцааны яамнаас тус улсад суугаа Консулын газраар дамжуулан нугараач охинтой холбогдоход “Германд үлдэх хүсэлтэй байгаа. Монголд буцаж очихгүй“ гэсэн хариулт хэлжээ. Харин түүнийг зодож, дарамталсан гэр бүлийн хүмүүсийн ял эдлэх таван жилийн хугацаа дуусч байгаа тул тун удахгүй суллагдах юм байна.

Туркэд ажиллаж байсан нугараач охид эх орондоо иржээ

Уран нугаралтаар хичээллэдэг байсан насанд хүрээгүй дөрвөн охиныг өнгөрөгч 2010 онд Турк  улсад ажиллуулна хэмээн авч явжээ. Охидын уран нугаралтын дасгалжуулагч багш тэдний эцэг, эхтэй гурвалсан гэрээ байгуулж, зургаан сарын хугацаатай Турк улсад ажиллуулахаар болсон байна. Охидод амласан анхны цалин сарын 800-1000 ам.доллар. Ийнхүү чамлахааргүй мөнгөний гэрээ хийн, хилийн дээс алхсан охид зургаан сар болоод эргэж ирэх байсан ч хугацаандаа ирэлгүй, сүүлдээ холбоо тасарчээ. Нэгэнт ийм дээрээ тулсан тул нугараач охидын эцэг, эхчүүд охидоо хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад  хандсан юм. Ингээд охидыг Турк руу авч явсан нугаралтын багш нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх хугацаанд буюу гэрээний хугацаа дууссанаас хоёр сарын дараа охид Монголд иржээ. Цагдаагийн байгууллагаас тэднээс мэдүүлэг авахад хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөгт өртөөгүй гэсэн тайлбар өгч, хариуцаж явсан багш нь “Гэрээний хугацааг хоёр сараар сунгах шаардлага гарсан” хэмээн мэдүүлсэн тул УМБГ-т үүсээд байсан хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Шавиа зодож танхайрсан багшийг шалгаж байна

Нэгэн нугараач охиныг ОХУ-д гэрээгээр ажиллуулахаар авч явсан багш нь түүнийг зодож, гэмтээсэн хэрэг саяхан гарсан билээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс,  онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийг салгаснаар энэ хэргийг одоо Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст  шилжүүлээд байгаа юм. Охин Орост байх хугацаандаа тодорхой хэмжээний цалин хөлс авч байсан учир түүнийг хүн худалдаалах гэмт хэрэг юм уу, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж үзэх боломжгүй гэнэ. Харин түүнд нугаралтын хичээл заахдаа хэрцгийгээр зодож, олон цагаар хичээллүүлдэг байсан гэх багш Э-д Эрүүгийн хуулийн 181.3 буюу  зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүнийг нь хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байсан гэдэг.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car