antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 1 comment

СЕХ сонгогчдыг урамшуулах санаачилгыг дэмжив

нийтлэсэн Admin

СЕХМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Тэдгээрийн дотор Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил, Саналын хуудас хэвлүүлэх ажлын  явцын талаарх ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонсолоо.

Мөн хуралдаанаар  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч  дээрх агентлагаас  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичигт,  Үүрэн холбооны оператори компаниуд  /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрд 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгджээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачилгыг дэмжив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • заяийн шавийн мөнгөн цоолтуур (June 13, 2013 6:58:22 pm )

    *0-ээд оны хувьсгалаар дэлгүүрийн лангуу эзгүйрч коммунистууд аль л өнгөтэй өөдтэй болгоныг булааж ард түмэн талоны бараанд оочерлож өлсөж б/сан яг энэ цаг үед хамгийн цатгалан явсан хүн чинь энэ лут том аварга шүү дээ. бидний үеийнхэн хуучин нийгмээ халж шилжилтийн хүнд бэрх үеийг давахын төлөө өлсөж цангаж тэр үеийн ерөнхий сайд б/сан нутгийнх нь ******рал ах бямбасүрэн гуай хуучин пальто эгэлдэрэглэн өдөр шөнөгүй тэмцэж явахад мань хүн огт үзэгдээгүй, харин энэ тэндэхийн ядуухан төсөвтэй аймаг сумын наад******дыг алгасалгүй түүж хунз цай цуглуулсан шиг хар амиа бөөцийлж явсан нь гашуун үнэн шүү дээ. Мэх мэдэхгүй, ухаан богино, зориг зүрх байхгүй, бөөрөнхий, нэг л их хар бяр багалж бариад түрүү бөхийн байгаа бодоод дэрлээд унтчихна. Ийм л байсан ш дээ. Одоо тэгээд нэг л том дүрдээ итгэчихсэн ерөнхийлөгч туугаад байдаг, ард нь авилагч байна уу аргал байна уу огт хамаагүй өөрөө л болж байвал гэсэн атгаг санаа харагдаад байх юм. Яандаа аварга минь ийм болчих гэж..

antalya rent a car