antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 Comments are off

Архи, тамхины хорыг иргэдэд гурван сар сурталчилна

нийтлэсэн Admin

24449Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”, ”Тамхины хяналтын тухай” хуулиудын хэрэгжилтийг ханган, олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” гурван сарын аяныг өрнүүлээд байна. Энэхүү аянд нийслэлийн есөн дүүрэг, холбогдох харьяа газар хэлтсүүд хамтран оролцох юм. Мөн дүүрэг бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах ажээ. “Эрүүл Аюулгүй хот” аяны туг нэгдсэн хуваарийн дагуу шилжин явах юм байна. Тус тугийг хүлээн авснаар архи, согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг, үйлчилдэг, ААН, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, журмыг танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд эрүүл зохистой хэрэглээний талаар зөвлөмж гарган, хор холбогдлын талаар ухуулга сурталчилгаа хийх ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car