antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2013 2 comments

“Оргил хүнс” ХХК-ийн “Гоё” тараг найдаргүй гэнэ дээ

нийтлэсэн Admin

goe-МХЕГ-аас хийсэн шинжилгээгээр хүний биед ашигтай амьд биет 50 дахин бага байгаа нь нотлогджээ-

Монголд хүнсний аюулгүй байдал аюул дэгдээгээд байна. Юу идэж, уухаа ч бүр мэдэхээбайлаа. Ходоод гэдэг хогийн сав болсон хорвоо юм даа.  Ай хөөрхий.

Барбарис чихэрнээс жоом, Коварын компотноос өт, талхнаас нь лент, боолт юу юу ч гэнэ вэ, шинэ өглөө бүр шинэхэн аюулт мэдээгээр угтаад үдээд л, дүжрэлт явагдаад байна уу, үгүй юу.

Танд бас л таагүй мэдээ дуулгах гэж буйдаа хүлцэл өчье. Бидний уух дуртай “Оргил хүнс” ХХК-ийн “Гоё” тараг найдваргүй гэнэ дээ.

Мэргэжлийн хяналтынхны хийсэн шалгалтаар стандартын шаардлага хангаагүй ажээ.

Тодруулбал: Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Нян судлалын лабораторийн шинжилгээний дүнгээр “Гоё” тарагт ашигтай амьд биетийн тоо хоёр сая орчим байжээ. Гэтэл тарагт байх ёстой ашигтай амьд биетийн тоо хамгийн багадаа 100 сая байж стандартын шаардлага хангадаг аж. Тиймээс “Гоё” тарагт байх ёстой хэрэглэгч нарт хэрэгтэй амьд биет даруй 50 дахин бага байгаа нь нотлогджээ. Мөн тэрбээр шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд тавдугаар сарын 23-нд дахин “Гоё” таргийг шинжилгээнд оруулахад дээрх дүн батлагдсан байна.

Тэрбээр “Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ынхан “Гоё” тарагны шошго иргэдийг төөрүүлсэн мэдээлэл агуулдаг төдийгүй амьд хоол болох тарагны шинж чанарыг зориудаар устган ундаа хэлбэрт оруулж иргэдэд худалддаг гэх мэдээллийг цацсан билээ. Харин “Оргил хүнс” ХХК, “Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ыг худал мэдээлэл тараасан гэж шүүхэд өгч 78 сая төгрөг нэхэмжилж байсан билээ.

Ж.ЦАЦРАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • naidar gej ymar ug bdiin sda (June 12, 2013 12:05:18 pm )

    **

  • hhhhhh (June 12, 2013 4:47:07 pm )

    yooo g o l o g o o tegeed ene targiig boliulaach ochnoon uheh gj bgaa ymshihg idsiishd p i z d a a

antalya rent a car