Автотээврийн хөдөлгөөний хяналт, удирдлагын төвийн нээлтийн ёслол өнөөдөр 15.00 цагт болно. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтыг боловсронгуй болгож, орчин үеийн Технологийн ололтыг нэвтрүүлэн тээврийн хөдөлгөөний улсын хэмжээнд хянах төв байгуулах”-аар тусгагдсан байна. Тус хяналтын төв нь байрлал тогтоох хиймэл дагуулын тусламжтай /PRS, GLONASS/ байрлал тогтоож, үүрэн холбооны операторын /GPRS, GSM/ сүлжээгээр мэдээлэл дамжуулах ба үүрэн холбооны хамрагдах хүрээнээс гарсан үед холбооны хиймэл дагуулын /Inmarsat/, системийг ашиглах ба хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах юм байна.
Тус хяналтын төв ашиглалтад орсноор автотээврийн оновчтой төлөвлөлт, тээвэрлэлтийг үр ашигтай, нэгдсэн сүлжээг сайжрах, автотээврийн хэрэгслийн осол, эрс буурах, найдвартай баталгаатай үйлчилгээ хэрэглэгчид хүргэх, байгалийн гамшиг болон бусад эрсдлээс хамгаалагдах давуу талтай аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.