Нийгэмд дуулиан тарьсан том хэргүүдийг шүүхээр шийдвэрлэхдээ заавал хоёр гурав хоног сунжирдаг “Мода” монголд дэлгэрээд буй. Үүний адилаар МИАТ-ын гэх тодотголтой мөнгө угаасан хэргийг шүүх хурал энэ сарын 10-наас 12-ны 01:45 цаг хүртэл үргэлжилсэний эцэст шийдвэрээ гаргалаа. МИАТ-ээс мөнгө угаасан гэх хэрэгт нэлээдгүй хүн нэр холбогдоод байгаа юм. Гэхдээ хууль хяналтын байгууллагаас 12 хүнийг саатуулан шалгасан. Ийнхүү шалгаж, хэрэг прокурорын байгуурлагад шилжиж, хянагдах явцад МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн МИАТ-ын дуулианд холбогдсон ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугар болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
Харин энэ сарын 10-ны өдөр болсон шүүх хурлаар Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүсэн юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноожээ. Харин МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарласан байна. Түүний өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас Шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул хэргийг тусгаарлан шүүхээр болжээ. Шүүхээс мөн МИАТ компанийн экс удирдлагуудын хэргийг мөрдөх явцад битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Ийнхүү дуулиант хэргийн холбогдогчид зохих ялыг нь оноочихлоо. Харин одоо үндэс суурийг нь илрүүлж, гаргаж ирж, ял оноох л үлдлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ хэргийн талаар анх хэвлэлд мэдээлэл өгөхдөө “МИАТ-ээс мөнгө угаасан хэрэгт улс төрийн хүчин, улс төрчид холбоотой” гэж байсныг тодхон санаж байна. МИАТ-аас мөнгө угаасан гэх хэрэгт холбоотой улс төрчид, улс төрийн хүчин эдгээр хүмүүсийн ард нуугадаад үлдвэл “Мөнгө угаасан” хэрэг илрүүлээд, ял оноочихсон гавьяа ярьсаны ч хэрэггүй биз.
Н.Чинзориг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Tulga (June 12, 2013 12:25:14 pm )
MIAT-in tasalbariin une bainga nemegdej bna aa. Unee nemehee boliocheee. humuusee ene talaar unee bagasgahiig ****rdah heregtei
-
Anonymous (June 12, 2013 9:01:58 pm )
tulnuud n nuugdaj tulbaa barigwaa hoorhii
2 Comments