antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2013 Comments are off

Шинжлэх ухаан танин мэдэхүйн “ШУУРХАЙ СУВАГ” телевиз нээгдэж байна

нийтлэсэн Admin

Logo-efir-300x168Монголын телевизүүдийн түүхэнд шинэлэг өнгө төрхөөрөө ялгарсан Шинжлэх ухаан танин мэдэхүйн Шуурхай суваг телевиз 06 сарын 12-нд анхны эфирээ цацаж, нээлтээ хийнэ. Монголын отгон телевизүүдийн нэг шинжлэх ухаан танин мэдэхүйн “ШУУРХАЙ СУВАГ” телевиз 2013 оны 06 сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, анхны эфирээ үзэгч олондоо хүргэх гэж байна. Шуурхай суваг телевиз нь олон нийтэд  орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтуудаас хүргэх, хүүхэд  залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх танин мэдэхүйн зорилготой үүсгэн байгуулагджээ. Тус телевиз нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогод нийцсэн Science News мэдээллийн хөтөлбөр, Tech Park шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл болон шинжлэх ухааны салбарын 30 гаруй эрдэмтдийг хамруулсан “Эрдэмтдийн индэр”, зориулалтын лабориторид туршилт хийх алсын зайны теле хичээл Science LAB, АНУ  Тайваны уран бүтээлчдийн баримтат кинонууд зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх юм байна.Brochure_f1

Түүнчлэн Шуурхай суваг телевиз АНУ-тай хамтран VEX ROBOTICS MONGOLIA төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд тэмцээний танилцуулга нэвтрүүлгүүд, VEX робот угсрах хичээлүүдийг хүргэхээс гадна манай улсын ЕБС-иуд, техник технологийн чиглэлийн Их дээд сургуулиудтай хамтран VEX ROBOTICS дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний ялагчдыг шалгаруулж, ялагчид  дэлхийн 50 гаруй орны сурагч оюутнуудтай техник сэтгэлгээ, авъяас чадвараа сорин өрсөлдөх боломжийг олгож байгаа юм. Мөн Шуурхай суваг телевиз Тайвань улсын Бүтээлч сэтгэхүйг дэмжих холбоотой хамтран GreenMech төслийг хэрэгжүүлэх юм байна. GreenMech төслийн гол онцлог нь ЕБС-иудын сурагчдын шинжлэх ухааны мэдлэг болон техник сэтгэлгээг гар доорх материал ашиглан өөрийн бүтээлч сэтгэлгээг бодитой загвар болгож буулгах замаар хөгжүүлэхэд оршдог байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car