antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2013 2 comments

Хvнийрхvv сэтгэлээр Дорнодын талыг “тамлах” “Петрочайна”-гийн хоёр нvvр

нийтлэсэн Admin

imagesДорнод аймаг бол Євєрмонголын Хєлєнбуйр аймгийн сав газартай биологийн тогтоцын хувьд газрын тосны нэг бассейн оршдог. Хоёр улсын хилээр зааглагдсан ч хєрсєн доогуур газрын тосны сувгаар холбогддог гэсэн vг. Иймээс Хєлєнбуйрын талаас гарч байгаа тос, Дорнодын талаас гарч байгаа тостой чанар, найрлагын хувьд яг адилхан байдаг аж. Гарц, нєєц болон газрын тос олборлож эхэлсэн цаг хугацааны мєн л хол зєрvvгvй гэсэн.

Гэхдээ Хятадын Хєлєнбуйр аймгийн хєгжил, Монголын Дорнод аймгийн хєгжил, дэвшлээс эрс ялгаатай байдаг юм билээ. Уг нь энэ хоёр аймагт явагдаж байгаа газрын тос олборлох vйл явц хєлдсєн нуурын мєсийг хоёр талаас нь цоолж, ус хутган авч байгаатай л адил.

Харамсалтай нь, Хєлєнбуйр аймагт хєгжил, бvтээн байгуулалт ид єрнєж байхад Дорнод аймаг ямар байгаа билээ. Нийслэлтэйгээ холбосон авто зам ч vгvй. Тэр дундаа єнєєх газрын тосны эх булаг дээр орших Матад сумын хєгжил даанч яав даа гэмээр тvвшинд байгаа.

Хєлєнбуйр аймгийн нутаг дахь газрын тосны тєв цэг нь Хайлар, Дачин хотууд. Манайхаар бол Хайлар нь аймгийн тєв буюу Чойбалсан хот, Дачин нь Матад сум гэсэн vг л дээ. Тэгэхээр Дорнод аймгийн Хєлєнбуйр аймагтай, Матад сумыг, Дачинтай харьцуулаад vзье. Хоёулаа захын аймаг, газрын тос олборлодог цэг нь хил залгаа захын сумд.

Хоёулаа улс орныхоо газрын тосны нєєцийн сангийн дийлэнх хэсгийг бvрдvvлдэг. Биологийн зvй тогтол, газар зvйн бvтцийн хувьд ч ижил. Хєлєнбуйрт ургадаг ургамал, чулуу, тэнд урсдаг ус Дорнод аймагт бий. Ерєєсєє л нэг том тал газрыг хоёр хуваагаад хилээр зааглачихсан хэрэг.
Гэсэн ч орон нутгийн хєгжил, газрын хэвлийн баялаг ашиглалт, иргэдийнх нь аж амьдрал, амьжиргаа тэнгэр, газар шиг ялгаатай юм билээ. Мэдээж Монгол Улсын хєгжлийг БНХАУ-тай, Улаанбаатарын хєгжлийг Бээжинтэй харьцуулах нь утгагvй. Харин газрын тос ид ундарч, байгалийн баялгаараа эн тэнцvvхэн хоёр аймгийг харьцуулахад буруудах зvйлгvй.

Хойд эцгийн хvvхэд шиг хаягдмал Дорнод

Саяхныг хvртэл Хєлєнбуйр аймаг vндсэндээ орхигдсон зах хязгаар бvс нутаг байж. БНХАУ-ын Засгийн газар Євєрмонголын єєртєє засах орны энэ бvс нутгийг алдчихгvй гэж л хяналтдаа байлгаж байснаас хєгжил, дэвшилд нь анхаарч, гоц гойд хєрєнгє оруулалт хийдэггvй байсан гэх. Vндэсний цєєнх оршин суудаг гэдэг утгаараа ч тэр vv, ямар ч байсан Хятадын тєр, засгийн улс орноо гэсэн бодлогоос хол хєндий байжээ.

Азаар энэ бvс нутаг нефтийн асар баялаг нєєцтэй байв. Нефтийн хэрэгцээ ямар чухал, тvvнээс хэрхэн ашиг олж болдгийг хятадууд мэддэг болохоор Хєлєнбуйрын Хайлар, Дачин хотууд засаг, тєрийнхєє анхаарлыг єєрийн эрхгvй татжээ.

Хайлар, Дачин хотууд анхандаа хаягдсан аймгийн мартагдсан бvс нутаг болох Матад сум шиг л байж. Харин єнєєдєр Дачин хот газрын тосны олборлолтын 20 мянган цооногтой. Эндээс жилд 40 сая тонн тvvхий тос олборлож, улсынхаа нефтийн хэрэгцээний нэлээд их хувийг хангаж байна. Энд их нефть олборлох тусам ашиг нь орон нутагт нь vлдэж байдаг.

Харин аймгийн тєв нь буюу Хайлар хотын газрын тосны нєєц Дачингаас сvvлд нээгдсэн ч єдгєє олборлолтын дєрвєн талбайд 100 гаруй цооногтой. Эдгээрээс єдєрт 65 тонн, жилд 23 мянган тонн тvvхий тос олборлодог гэсэн. Хамгийн гол нь, Хайлар хотдоо газрын тос боловсруулах vйлдвэртэй юм билээ. Энэ бол сум, орон нутгийн хєгжил дэвшлийг бодолцсон засаг тєрийнх нь бодлого. Хайлар хотод олборлолт бага учраас Дачинд газрын тос боловсруулах vйлдвэр барьж болох л байсан. Гэвч хятадууд нарийн арга ухаан гаргаж, vйлдвэрээ аймгийн тєвд нь барьчихаж.

Vйлдвэрээ дагаад орон нутгийн тєсєвт суух хєрєнгийн хэмжээ нэмэгдэж, иргэд нь ажлын байртай болж, амьдрал ахуй нь дээшилжээ. Иймээс ч єнєєдєр Хайлар, Дачин хотуудын хєгжил эн тэнцvvхэн цэцэглэж, аль нь сум, аль нь аймаг гэж ялгагдахааргvй болчихсон. Манайхаар бол аймаг, сумын зэрэглэлтэй энэ хотууд газрын тос, байгалийн баялгийнхаа ид шидээр хєгжиж, Улаанбаатар хот шиг тvм тvжигнэж, бум бужигнасан газар болжээ.

Гэтэл Матад сум газрын тосны арвин баялаг нєєцтэй нь тогтоогдож, анхны Ерєнхийлєгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш 20 жил єнгєрсєн ч бахь байдгаараа л байна. Саяхнаас газрын тосны боловсруулах vйлдвэр байгуулах vйл ажиллагаа бага зэрэг идэвхжсэн. Гэхдээ Матад суманд биш л дээ.

Єнгєрсєн жил гадаадын 14 компани манай улсад газрын тос боловсруулах vйлдвэр байгуулах саналаа ирvvлснээс Дорнод, Дорноговь, Дархан-Уул гэсэн гурван аймагт боловсруулах vйлдвэрийн шав тавих тухай яриа гарсан. Эхний ээлжинд Дорноговь, Дархан-Уул аймгуудад vйлдвэрийн шан тавьж байгаа сураг дуулдсан боловч энэ нь УИХ-ын сонгуулийн шоу байсан уу, бодит ажил байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгvй.

Харин Дорнод аймагт vйлдвэрийн шан тавих асуудал сураг ч алга. Мэдээж “Петрочайна дачин Тамсаг” ХХК Монгол Улсад газрын тос боловсруулах vйлдвэр барих ажлын эсрэг л байна. Монголд, тэр тусмаа Дорнод аймгийн хаа нэгтээ газрын тосны vйлдвэр барьчихвал єдєр шєнєгvй Бичигтийн боомтоор урсгаж, зєєж байдаг єнєєх тvvхий тосны хэмжээ багасч таарна. Магадгvй манайхан vйлдвэртэй болчихлоо гээд тvvхий тос экспортлохыг хориглочих ч юм бил vv, хэн мэдлээ. Гэтэл цаана нь Тамсагийн ордоос зєєж бараагvй 100 сая тонн нефтийн нєєц vлдчих гээд байдаг. Энэ бvхнийг бодохоор “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагууд, цаашлаад Хятадын газрын тосны vндэсний корпорацийн дарга нарынх нь дотор муухай оргиж байгаа биз.

Хамгийн гол нь, “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийнхан Дорнод аймагт, Матад сумынханд хойд эцэг шиг аашилсаар єдий хvрлээ. Хятадын vндэсний хэмжээний энэ компани Дорнод, Хєлєнбуйрын нутагтаа адилхан л газрын тос олборлодог. Гэтэл Хєлєнбуйрт хийсэн шигээ жинтэй хєрєнгє оруулалтыг Дорнод аймагт хийгээгvй л байна.

Хайлар, Дачин хотууд бай­галийн баялгийнхаа vр шимийг хvртэж байхад Дорнод аймаг, Матад сум байгаль экологиороо хохирч, ус тос холилдож намаг шиг болсон хэдэн цооногийн суурь, хvнд даацын ачааны машинд талхлуулсан тал нутагтайгаа л vлдэж байна. “Петрочайна дачин Тамсаг” ХХК-иас Матад сумын иргэдэд гээд зориулаад бариад єгчихсєн ганц цэцэрлэг ч алга л байна шvv дээ. Арга ч vгvй биз. Хятадууд л болсон хойно хvний нутаг хэмээн тохуурхаж, сэтгэл нь дутдаг байлгvй.

Манайхан “Петрочайна”-гийнхаа тайланг сонсохын тулд Хятадад очдог

Хятадын тєрийн мэдлийн компани болоод ч тэр vv “Петрочайна дачин Тамсаг” ХХК Монголд дэндvv дээрэлхvv ханддаг. Ямар ч том сайд, дарга нар Дорнод аймагт ажиллахдаа заавал “Петрочайна дачин Тамсаг” ХХК руу очно. Сvр дуулиан болгож, маяакаа дуугарган очдог ч юу ч шийдэж чадалгvй, кемп дотор нь бvлтийтэл тэнэж байгаад л эргээд давхилдана.

Ингэж явах замдаа Матад суманд саатна гэж vгvй. Уг нь “Петрочайна дачин Тамсаг” ХХК руу очихын тулд заавал Матад сумын тєвєєр дайрч гардаг юм билээ. Улсынхаа зvvн аймагт ажиллаж яваа дарга нар маань Матад суманд хєл тавилгvй Хятадын эзэмшил болчихсон Тамсагийн орд руу яарахын учир юу вэ.

Бас нэгэн сонирхолтой, цочмоор мэдээлэл бий. Монгол талын газрын тос, эрдэс баялгийн чиглэлийн дарга нар “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн Хятад дахь тєв оффист нь очиж, тайлангаа тавьж, компанийн мэдээллийг сонсдог гээд бод л доо. Энэ vнэн шvv. Арай л манай Засгийн газрын нэр бvхий сайд нар компанийн удирдлагуудтай уулзахын тулд єєрсдєє Хятадын тєв оффис дээр нь очсон гээгvй байгаа даа.

Лав л энэ компани Монголд vйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн захирлууд Улаанбаатар хотод ирж, vе vеийн салбарын сайдад тайлангаа танилцууллаа гэдэг мэдээлэл дуулдаагvй. Тэгэхээр манай сайдууд компанийн дарга нартай уулзах гэж Хятадыг зорьдог гэх мэдээлэл vнэний ортой байж болох юм. Харин газрын дарга, энэ салбарыг хариуцсан мэргэжилтнvvд Хятадад очиж, компанийн дарга нарт загнуулдаг гэдэг бол бодитой мэдээлэл шvv.
Монголчууд Монголын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулдаг гадаадын компанийн захирлуудад ингэж дарамтлуулж, загнуулж байж тайланг нь сонсдог гэхээр ямар л олигтой юм болоо аж.

Энд нэг зvйлийг онцлох хэрэгтэй байх. Хятад том гvрэн учраас захын сумд нь ч гэсэн тvvнийгээ дагаад хєгжилгvй яадаг юм гэх бодолтой хvн байх вий. Тэгвэл том гvрэн байлаа гээд бvх нутаг нь єндєр хєгжилтэй болчихоогvй. Шинжаан Уйгар, Тєвдийг хар л даа. Энэ бvс нутгийн хувьд яг л Хєлєнбуйр шиг алслагдсан зах, хязгаар газар. Гэхдээ энд ашигт малтмалын нєєц, байгалийн баялаг хомс учраас Хєлєнбуйр аймаг шиг хєгжиж чадаагvй. Тиймээс Шинжаан, Уйгарууд Хєлєнбуйр аймагт ирж ажиллаж, амьдарч байна. Манай хєдєєнийхєн хот руугаа “нvvдэг” шиг тэд ч гэсэн тєв суурин газраа бараадаж байгаа нь энэ.

Ямартай ч олон улсад vйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын тєрийн мэдлийн газрын тосны корпорацийн Дорнодын тал нутагт хvнийрхvv сэтгэлээр хандаж байгаа энэ vйл явц єнєє цагт ичгэвтэр явдал. “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн хvнийрхvv сэтгэлээр хандаж буй энэ vйлдэл vндэсний корпорацийн олон улс дахь нэр хvндэд маш том сэв суулгачихаад байна.

2012-10-16 №199


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • yawal ter tushee nar shig t1 boloh uu (June 12, 2013 9:52:13 am )

    manai ******uud am ruugaa 2 mantuu chihuuleed l duusa

antalya rent a car