antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2013 2 comments

ХӨСҮТ-ийн удирдлага, ажилтнуудын мэдээлэл зөрлөө

нийтлэсэн Admin

24306Эмнэлгийн байгууллагуудаас эзэмшил газраа бусдад алдсан цөөн газрын нэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төв юм байна. Тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд эзэмшил газрынхаа өнөөдрийн байдлыг танилцуулахын өмнө дотоод бүтэц, зохион байгуулалт, төсвийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ нь 13 алба, 39 тасаг, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 онд тус байгууллага улсын төсвөөс 13,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм. 24,8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй энэ байгууллагын эзэмшилд 9 га талбай хамрагдаж байна. ХӨСҮТ-ийн хувьд  ойрын хугацаанд биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лаборатор, хүүхдийн 30 ортой сүрьеэгийн эмнэлэг, хүйтэн хэлхээний барилга байгууламжийн өргөтгөл зэргийг даруй шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийнхэнд дуулгалаа.  Түүнчлэн сүрьеэ, ДОХ-ын эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын хангамжинд төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд ярьж байв.

Тэрбээр эзэмшил газрын хувьд ямар нэг ноцтой маргаан байхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн  2011 онд эмнэлгийн ажилчдын орон сууц барих хоёр талын гэрээг “Визард” констракшнтай байгуулсны үндсэн дээр 180-аад айлын 9 давхрын 3 байрыг ХӨСҮТ-ийн эзэмшил газраас талбай гаргаж бариулсан гэв. Тус орон сууцанд өнөөдрийн байдлаар 100-гаад ажилтан төрийн албан хаагчдад олгосон хөнгөлөлттэй  зээлийн нөхцлөөр орсон гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт өгсөн юм.  Гэвч гишүүний хувьд ажилчдын орон сууц барих нэрээр эмнэлгийн эзэмшил газраас газар тасдаж барилгын компанийн бизнес цэцэглэсэн байхыг үгүйсгээгүй.

ХӨСҮТ нь улсын онцгой обьектод хамаардаг. Тиймээс цаашид эзэмшил газраа энэ хэвээр хадгалж үлдэх хэрэгтэйг ч Л.Эрдэнэчимэг гишүүн сануулсан юм. Түүнчлэн ажлын хэсэг эмнэлгийн байгууллагуудын эзэмшил газрын асуудлаар санал, дүгнэлт гаргаж улмаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөж байгааг хэллээ.

Ийнхүү ажлын хэсэг ХӨСҮТ-ийн удирдлагуудын мэдээллийг сонсож, санал солилцсоныхоо дараа газрын байдалтай газар дээр нь танилцсан. Ингэхдээ ажилчдын гэх орон сууцны гурван барилга 180 айлаар тогтохгүй  байж магадгүйг нүдэн баримжаагаар багцаалж нягталхаар болсон.  Үүнтэй зэрэгцэн ажилчдын гэх орон сууц нь180 биш 320 айлынх бөгөөд ХӨСҮТ-ийн ажилчдаас ердөө 20-оод айл орсон гэсэн мэдээлэл ажлын хэсэгт ирсэн юм. Тиймээс эмнэлгийн удирдлагууд болоод зарим ажилтнуудаас өгсөн дээрх зөрүүтэй мэдээллийг ажлын хэсэг нягталхаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ (June 11, 2013 7:38:23 pm )

    БОЛЬЁ ОО

  • Anonymous (June 11, 2013 9:26:45 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

antalya rent a car