Царай зүс, бие хаа, авъяас чадвар гээд бүх л зүйлээрээ олны анхаарлыг татдаг жүжигчин Хулан сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч, нам гүмхэн байх болсон. Учир нь залуухан, халуухан бүсгүй тэрбээр хоёр дахь амьдралаа зохиож, бяцхан хүүгээ өлгийдөн авсантай холбоотой юм. Сайхан бүсгүйг эхнэрээ болгож, түүний уран бүтээлийг дэмждэг үзэгчдийг багагүй хүлээлтэд оруулаад байгаа тэр эрхэмийн талаар хэвлэлээр үнэн худал нь үл мэдэгдэх олон мэдээлэл цацагдсан. Тухайлбал “Жүжигчин Хулан 60 гарсан эртэй суужээ”, “Хулангийн нөхөр өвөрмонгол эр…” гэх мэтчилэн маш их мэдээлэл гарч байсан. Гэвч жүжигчин бүсгүйн хувьд ямар ч тайлбар хийж байгаагүй. Харин саяханаас түүний тэвчээр алдарсан бололтой. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан анх удаа мэдэгдэл хийлээ. Түүний бичсэнээр “…Миний амьдралд дахин нэг аз жаргал мэндэлсэн юм. Энэ нь миний бяцхан хүү, миний сайхан гэр бүл минь юм. Би энэ хорвоод хоёр сайхан хүүхэдтэй болсондоо маш их аз жаргалтай байгаа. Одоо миний хүү өдөр ирэх тусам улам л эгдүйтэй сахилагагүй залуу болж байгаа. Би одоо удахгүй ажилдаа орохоор бэлдэж байна. Хэсэг хугацаанд бусдын л адил айл гэрийн эзэгтэй, хүүхдүүддээ ээжийнхээ үүргийг гүйцэтгээд явж байна. Намайг дэмждэг, надад урмын үг хайрладаг, миний ажил амьдралд амжилт хүсдэг та бүхэндээ их баярлаж явдагаа хэлэхэд таатай байна. Үгээр хүнийг амьдруулж болдог, үгээр хүнийг алж болдог гэдэг үг байдаг. Миний тухай бичлээ гэхэд миний цаана гэр бүл, үр хүүхэд минь байгаа шүү дээ. Энэ худлаа ташаа мэдээлэл бидний сэтгэлийг маш ихээр гонсойлгож байна. Өмнө нь би энэ болгоны талаар тайлбар хийхийг хүсээгүй юм. Гэтэл одоо миний бяцхан, юу ч мэдэхгүй хорвоод мэндлээд жил ч болоогүй байгаа хүүгээр минь оролдохоор миний сэтгэл эх хүний хувьд үнэхээр эмзэглэж байна. Миний хань гэр бүлдээ хайртай надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн Монгол эр хүн. Түүнээс биш хэвлэл мэдээлэл цахим хуудсуудаар бичээд байгаа шиг 60 гарсан Хятад, Өвөрмонгол хүн биш. Энэ миний амьдрал. Энэ миний сонгосон сонголт. Би өөрийнхөө энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Хүн бие биедээ хайртай байхад сууж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Одоо би маш сайхан аз жаргалтай амьдарч байгаа. Энэ миний сэтгэлээсээ бичсэн зүйл юм шүү. Та бүхэн зөвөөр ойлгож тунгаана гэж найдаж байна. Та бүхэндээ бүгдэд нь эрүүл энх, аз жаргал хүсч байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Тийм болохоор бие биеэ хүндэлж, хайрлаж, урам өгч амьдарцгаая. Тун удахгүй би шинэ уран бүтээлээрээ та нартайгаа уулзнаа” хэмээн бичжээ.
Г.Гэрэлзаяа www.todaynews.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 11, 2013 9:45:06 am )
tiim shuu.hend yund heregtei gej eldev yanziin yum yarij bdag yum bol.ataarhaad bdag yumu esvel hun muulj kaif avdag yumu.bi yeroso oilgodoggui yum.
1 Comment