antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 16 comments

Б.Хурц даргыг минь хулгайлчих вий

нийтлэсэн Admin

8939_712-Б.ХУРЦТАЙ ХАМТ МОНГОЛЫН АТГ-ЫН НЭР ХҮНД УНАХ НЬ-

 

АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Германы шүүхээс албадан авчрах тушаал гаргасан байна. Гэвч хурандаа Б.Хурц очсонгүй. Аятайхнаар хэл­бэл “богтлоод”, аягүйхэн хэлэхэд хүчээр аваачна гээд Холбооны өмгөөллийн газ­раас дэлхий нийтэд зар­лачихлаа. Харин АТГ-ын дэд дарга Б.Хурц хэнд найдаад ихэрхэж сууна вэ.

Хуульзүйн яамны холбогдох албаны хүмүүс “Ийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яаманд бичгээр мэдэгдэх ёстой” гэсэн. Гэтэл Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал “Тийм бичиг ирээгүй” гэжээ.

 

Харин Германы нэр бүхий гурван вэб сайтад “Б.Хурц хүн­дэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлыг тасал­лаа. Тиймээс Холбооны өм­гөөллийн газраас түүнийг шүүх хуралд албадан авч­руулахаар шийдвэрлэж хур­лыг хойшлуулав” хэмээн ний­тэлжээ.Дээрх вэб сайтын мэдээлэлд АТГ-ын дэд дарга Б.Хурц чухам ямар хэрэгт холбогдсоныг дахин дурдаж “эх орондоо эрх чөлөөтэй байгаа Б.Хурц удахгүй болох шүүх хуралд оролцох эсэх нь тодорхойгүй байна” гэсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Ав­лигатай тэмцэх газрын дэд дарга Батын Хурцын гадаад нэр хүнд Европт лав унаж яваа бололтой. Гэтэл манай төр, эрх баригчид авлигатай өдөр шөнөгүй, цаг наргүй, ёстой л “чөмгөө дундартал” тэмцэж байгаа шүү дээ. Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагуудыг томилсноос өнөөдрийг хүр­тэл тус газрын дарга На­ваансүрэнгийн Ганболд биш, дэд дарга Батын Хурц л гол дүрийг бүтээсээр явааг олон нийт мэдэж байгаа. Одоо бид Б.Хурц даргыгаа хааш нь нууж, хамгаалж үлдэх болж байна аа. Хэрэв энэ цаг үед  АТГ-ыг МАН-ын улстөрч  удирдаж, удирдлага нь ийм хэрэгт холбогдон Европт, дэлхий дахинд нэр хүнд нь сэвтсэн бол хэвлэл мэдээллийнхэн хэрхэн дуулиан дэгдээж, дугаар бүртээ “хадаас” болгож байхсан бол гэдгийг төсөөлөхөд амархан байгаа биз. Тэгэхээр АТГ-ын дэд даргын нэр хүнд, түүнийг сонгосон УИХ, цаашлаад гар сэтгэл нийлэн ажиллаж буй Засгийн газар нь тун хүчтэй байгаа аж. Хүчтэй байгаа учраас хэвлэлийнхнийг айлгаж, дуугүй болгож чадаж байгаа бололтой юм.

АТГ-ын дэд дарга Б.Хурц Монголд байх хугацаандаа юу “хийж, бүтээсэн”-ийг олон нийт сайн мэдэж байгаа. Магадгүй Ганцхудагийн урьдчилан хорих төв болон бусад хорих ангид очоод тоолчиход түүний ажлын хэмжүүрийн нэгээхэн хэсэг гараад ирэх биз ээ. Төрийн ордонд спорт хувцастай нөхөр гараа халаасандаа хийгээд алхаж явах нь сүртэй л байдаг юм билээ. Хажуугаар нь өнгөрөх улстөрчид хүртэл “Сайн байна уу,  Хурандаа” гээд л. Магадгүй нэг удаагийн тохиолдол гэх байх л даа. Гэхдээ Монголд ирснээс хойшхи хоёр жилийн хугацаанд тэр “том” байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Хэрэв Төрийн тэргүүн ч хуулийн өмнө жирийн иргэнтэй ижил эрхтэй нь үнэн бол “МИАТ”-ийн гэх хэрэгт Б.Хурц шалгагдах л учиртай. МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэгт ч түүнээс мэдүүлэх авах л ёстой байсан. Тэгэхээр дайрах ёстой бүхнийг тойрсоор ирсэн “том дарга”   Б.Хурц одоо Германы шүүхийн танхимд албадлагаар очиж балрах вий дээ.

Ямартай ч Монгол Улс өөрийн иргэнээ барьж өгөхгүй гэсэн хуулийн заалтаар эдүгээ төр нь “хүүгээ” хамгаалж байна. Харин тэр өөрөө иргэн Д.Энхбатыг хууран мэхлэх, ухаан алдуулах зэрэг арга хэрэглэн тэргэнцэр дээр түрж аваачаад өгчихсөн гэмтэй хүн. Энэ бол хүсэх зүйл биш. Битгий тэгээсэй гэсэн хүсэл байна. Монгол хүний хувьд АТГ-ын дэд даргаа “албадан гүйцэтгэх ажиллагаа” гэгчээр “явуулчихмааргүй” байна. Эсвээс хүн хулгайлсан хэрэгтэй хүнийг яг тэр аргаар нь авч явна гэж Монголыг, АТГ-ыг шившигт хутгах юм болов уу.

Монгол Улс авлигатай түүхэнд байгаагүй хүч, эр зориг, эрмэлзэл гарган тэмцэж буй талаар очсон газар бүртээ ярьж дэлхий нийтэд энэ тухайгаа мэдээлж буй. Гэтэл тэмцэгч дарга нь Германы шүүхэд хэргээ шийдүүлээгүй “бултаж” явааг юу гэж ойлгох вэ. Энэ бүх мэдээллийг дэлхийн олон сая уншигчид харж байгаа. Нутаг нэгтнээ олон улсын хууль тогтоомж зөрчин байж хил дамнуулан барьж өгсөн түүнийг Германы шүүхээс арайхийн суллагдаад ирэхэд нь АТГ-ын дэд даргын суудлыг зэхэж, хадгалж байгаад өгсөн ч тэрбээр хайр даасангүй. Монголын хэвлэл мэдээллийнхэнд “Баярлалаа” гэдэггүй юм аа гэхэд “Сайн байна уу” ч гэхээ больсон. Харин түүнийг цаг тухайд нь Германы шүүхэд мэдүүлэг өгөх, хуралд оролцох зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болж өөртэйгээ хамт улсынхаа нэр хүндийг гутаавал өрөвдөх шалтгаан үгүй билээ. Иргэн Б.Хурцыг хайрлах эсэхээс үл шалтгаалан Монголын АТГ-ын нэр хүнд Европт унаж, Евро бүс бидэнд хаалттай болж буй харамсалтай цаг үеийг тэр авчирлаа.

 

У.Оргилмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • ИРГЭН (June 10, 2013 10:20:47 am )

    ХУРЦ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН НЭРЭЭР ӨГСӨН ДААЛГАВАРЫГ Л
    ШУДАРГААР БИЁЭЛҮҮЛСЭН ХҮН ӨӨРИЙН ДУРААР ЯМАРЧ ҮҮЛДЭЛ ХИЙГЭЭГҮЙ БУРУУТАЙ БОЛ МОНГОЛ ТӨР Л БУРУУТАЙ
    ТӨРИЙН НЭРЭЭР ДААЛГАВАР ӨГСӨН НАМ БУРУУТАЙ ТҮХАЙН НАМЫН ЭРХ МЭДЭЛТЭН НАР БУРУУТАЙ МАН ИЙН АВИЛГАЛЧ АЛУУРЧАД ХУРЦААС АЙЖ АТГ ААС ЗАЙЛУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
    ХУРЦ САЙН АЖЛАЖ ҮҮРГЭЭН САЙН БИЁЛҮҮЛЭЖ БАЙГАА ХҮН

  • Зочин (June 10, 2013 11:15:51 am )

    Тэр германууд 1*3*-1*41 он шиг бусад орон руу ************лээд дайраад байхгүй байлгүй.

  • Anonymous (June 10, 2013 11:50:19 am )

    elbegdorjiin gariin xun dee.zorigiin xeregt enkhbat gedg xuniig zoliosloxod gol uureg guitsgesen xun. elbegdorj ch ***gnaliig ni ugsun bx

  • hurel (June 10, 2013 1:30:32 pm )

    ene ih zevuun nohoroo

  • Anonymous (June 10, 2013 1:40:42 pm )

    mongoliin sor bplson tagnuulch

  • cerg (June 10, 2013 1:43:08 pm )

    Зан харьцаа ******,жирийн хүмүүст дээрэлхүү мэдрэл ******тай амьтан.Зүгээр л хүмүүстэй ярьж байгаа нь бөөн ************ын үг

  • z (June 10, 2013 1:54:45 pm )

    ***nii nohoi l biz

  • kks (June 10, 2013 4:07:23 pm )

    adgiin muu har ****r heleh ug ch alga

  • ERKA (June 10, 2013 4:13:53 pm )

    huneer ih togoldog hunii gar hol bolson hun udahgui ooroo ih um uznee ooroo bol bugdiig tsogtsuulchhna gej bodoj baigaa baih gants gahai uureegui baij bayn bolchhood baidag ene nohort ih noo bi miatiin hergees abhuulaad shudrga ***lgaach ih yridag nohduudee

  • Монголчууд (June 10, 2013 5:57:59 pm )

    Ардчилсан,шударга гэж их орилдог АН-ханыг харж байя. Хүн хулгайлсан гэмт хэрэгтнийг хаацайлаад байгаа нь Элбэгдоржийн шударга байж чаддаггүйг харуулж байна. Гэмт хэрэгтнээр төрийн өндөр албан ту******л хашуулдаг нь Ан эрүүгийнхэнтэй хамтарч ажиллдагыг нь нотолж байна.

  • шударга (June 10, 2013 6:02:01 pm )

    өгөөд явуулаа.хөлийг нь гозойлгоод аваачаад өгье. Ардчилсан коммунистууд хаацайлсаар байх нь уу. Төрийн нэр гутаасан гэмт хэрэгтэн.

  • ceas fossil barbati (February 18, 2014 11:19:17 pm )

    Oh my goodness! Amazing article dude! Thanks, However I am encountering troubles with your RSS. I don’t know the reason why I cannot subscribe to it. Is there anybody else having similar RSS issues? Anyone who knows the answer can you kindly respond? Thanks!!

  • Mesothelioma (February 19, 2014 5:55:14 am )

    Hello! I simply would like to give you a big thumbs up for the excellent info you’ve got right here on this post. I will be coming back to your web site for more soon.

  • Valium (February 19, 2014 6:05:42 am )

    How much does accutane cost, and is it hard to find a dermatologist?

  • Reviews (February 19, 2014 7:53:16 am )

    Good day! I could have sworn I’ve been to this web site before but after looking at many of the posts I realized it’s new to me. Any***, I’m definitely pleased I discovered it and I’ll be bookmarking it and c****ing back regularly!

  • dalaman transfers (February 19, 2014 10:49:19 am )

    Can I simply say what a comfort to find someone who truly knows what they are discussing on the net. You certainly realize *** to bring a problem to light and make it important. More and more people should c**** this out and understand this side of the story. I was surprised you aren’t more popular given that you surely have the gift.

antalya rent a car