antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2013 8 comments

Дансандаа толгой эргэм мөнгөтэй баячуудыг үргэлжлүүлэн “авлана”

нийтлэсэн Admin

money-middleТоолж барамгүй, толгой эргэм их мөнгөтэй баячуудын тухай ээлжит мэдээлэл энэ долоо хоногийн дуулианы нэг болж байна.

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарын банкин дахь нууц дансандаа нэг сая гаруй ам.доллартай гэсэн мэдээг гаднын хэвлэлүүд анх дамжуулж байлаа. Энэ мэдээлэлд “Би хэдэн найзтайгаа нийлж данс нээгээд мартчихаж” хэмээн юу ч болоогүй юм шиг хариулж байсан юм.
Гэтэл нэг сая доллараас хэдэн зуу дахин их 323 сая ам.доллар, 13,9 тэрбум төгрөгийг сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго 2009-2013 оны хооронд дансандаа байршуулсан нь илэрч, хэрэг үүсгэн шалгагдахаар боллоо.

Тэрээр Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн нэрийн данснаасаа 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам. доллар дамжуулсан нь мөнгө угаасан гэх үндэслэл болжээ. “Скай” их дэлгүүрийн дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэр бүл яагаад ийм их мөнгөтэй байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Үүний дараа Ё.Отгонбаярын эхнэрийг цагдан хорьсон, өчигдөр өөрийг нь саатуулсан тухай мэдээлэл гарсан боловч цагдаа нар албан мэдээ өгсөнгүй.

Хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж буй жирийн монгол иргэдийн хувьд нэг хүн дансандаа ийм их хэмжээний мөнгөтэй байна гэдэг төсөөлөхөөргүй юм. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр гадаад болон дотоодод их хэмжээний мөнгөтэй албан тушаалтнуудын мөнгө угаасан хэрэг үүгээр дуусахгүй бололтой. Хууль хяналтын байгууллагуудаас манай арилжааны хэд хэдэн банкинд албан бичиг иржээ.

Хуулийнхнаас ирсэн энэ албан бичигт нь нэр бүхий нэлээд хэдэн хүний дансны мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн байсан гэнэ. Эдгээр хүмүүс нь дандаа өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа МАН,АН болоод бусад намын гишүүд ажээ. Харин тэдгээрийг нэг зүйлд ашиг сонирхол нэг гэж хардаж байгаа нь Оюутолгой юм байна.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээтэй ямар нэг байдлаар холбогдсон байж болох хүмүүсийн дансны мэдээллийг шалгаж эхэлжээ.

Тэгэхээр авлига, мөнгө угаасан гэх хэргийн эздийг цаашид ч үргэлжлүүлэн “авлах” бололтой.

Ө.Батхүү

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • 001 (June 07, 2013 10:08:18 am )

    Heterhii uls turjuud MAN hanii ner hundiig unagah PR yum bish u

  • зочин (June 07, 2013 11:40:19 am )

    Эхлээд Баярцогтынхоо учрыг олохыг ард түмэн хүлээж байна, түүнээс н****** энэ бол жүжиг гэж ойлгогдож баина, Баярцогт яг 1 сая до******** байж харагдаач, хэмжээлшгүй их байгаа….

  • ZOCHIN (June 07, 2013 4:13:50 pm )

    ESTOI ZUW. BUH GISHUUDIIN DANSIIG SHALGAH NI ZUW

  • ZOCHIN (June 07, 2013 4:36:16 pm )

    СҮҮЛИЙН 20 ЖИЛД ХЭДЭН НӨХДИЙН ТҮРИЙВЧ ТҮНТИЙЖ ГЭДЭС НЬ БҮДҮҮРЭЭД БАЙСАН ЮМАА. ЭНЭ Л БАЙХГҮЙ ЮУ ДА. БҮГДИЙГ ШАЛГА БҮГД НОЙТОЙ. АРДУУД ЯДУУРААД Л ЭД НАР БАЯЖААД Л ИХ БАЙСАН ЮМ. ЭХНЭЭС НЬ ШИЙТГЭЭЧ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД Л СУУГААД БАЙХ ЮМ. Ж-НЬ БАЯРЦОГТЫГ ТӨР ЯМАР ХУУЛЬ БАЙДГИЙГ ҮЗҮҮЛЭЭЧ ЭСВЭЛ ӨӨРСДӨӨ АДИЛ БОЛОХООР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙНЙ Л ДАА. ОДОО ХАР ДАА АРДЧИЛСАН НАМ ГАРСАН ДЭЭРЭЭ ГЭСЭН ШИГ БАРЬЦААД Л БҮХ Л ЭРХ МЭДЛИЙГ ҮНДСЭЭР НЬ УЛАЙРЧ ИДЭХЭД БЭЛДЭЭД БАЙНА. ЭНЭ ДУНД ЭНЭ ХЭД Л ЭЭЛЖЛЭН БАЯЖИЖ АРД ТҮМЭН ҮГҮЙРЭН ХООСОРЧ ЯДУУРЛАА. СЭТЭРЛЭСЭН МАЛ БИШ ДЭЭ ЭДНЭЭР БҮГДЭЭР НЬ ТӨР БАРИУЛАХАА БОЛЬЁ Л ДОО АРД ТҮМЭН МИНЬ. ХЭДҮҮЛЭЭ ХҮЧТЭЙХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЖ ӨӨДТЭЙХӨН АМЬДРАХСАН ДАА.

    • AA (June 09, 2013 4:41:38 pm )

      Ed nar bugd adilhan. Tegeed hen heniigee ***lgah bolj bna? Hariult baihgui baigaa biz. Iimd bugdiig ***lgana ilruulne gedeg hudlaa. Songuulid yalsnyg hezee ch ***lgahgui. Erdenes 5 Tolgoin tenderiin, Bayartsogtyn belen jishee bna.

  • ЗОЧИН (June 08, 2013 1:18:44 pm )

    ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНЫ АВИЛГАЛЫН СҮЛЖЭЭГ ТАСЛАН ЗОГСООЁ. УУДЛАН ИЛРҮҮЛЖ,ШИЙТГЭЛИЙГ НЬ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ХҮЛЭЭЛГЭЕ. МИАТ, ТАТВАР, ТЭР ТҮМЭНБАЯР, ОДОО ОТГОБАЯР ГЭЭД Л УТАС НЬ ХӨВӨРЧИХЛӨӨ. ОДОО ТОР НЬ АЛДАРЧ ЭХЭЛЖ БАЙНА. ХАРИН ШУДАРГААР ТОГТООХ НЬ ҮЛДЛЭЭ.

  • tuugii (June 09, 2013 4:30:28 pm )

    bartsogtiigoo yahii ni haray…..

  • irgen (June 09, 2013 11:20:06 pm )

    alagshilj bish adilhan ***lgah heregtei

antalya rent a car