antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big609.00 цагт “Эх, хүүхдийн эрүүл мэнд” улсын зөвлөгөөн Чингис зочид буудалд эхэлж 2 хоног үргэлжилнэ.
09.00-14.00 цагт Хүний эрхийн Үндэсний комисс дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар “Тэгш дүүрэн” хөтөлбөрийнхөн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийнэ.
10.00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай. Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад хийсэн шалгалтын дүнгийн тухай болон Архангай, Говьсүмбэр аймагт боловсролын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тус тус хэлэлцэнэ.
11.00 цагт Налайх дүүргийн шинэ цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа болно.
11.00 цагт Чингэлтэйн шүүх дээр Лениний музейн шүүх хурал болно.
12.00 цагт Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нар маргааш шатахууны үнийн асуудлаар Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг Магнай трейд ШТС дээр хэвлэлийн хурал хийнэ.
12.30 цагаас Засгийн газрын XI байр буюу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байрны урд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын нээлт болно.
13.00 цагт НЗДТГ, ЖАЙКА хамтран Улаанбаатар метро төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт зарлалаа.
13.00 цагаас Нийслэлийн Засаг дарга Яармагийн 13,6 км зам, Биокомбинатын 22,5 км замын ажилтай танилцана. Мөн ХУД-ийн 12-р хороон дахь уурын зуухны шинэчлэлийн ажилтай танилцаж, 12, 14р хороо Өлзийт хороолол болон Туул тосгоны иргэдтэй уулзана.
15.00 цагт ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи- 2013 Олон улсын үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлт Мишээл ЭКСПО төвд болно.
15.00 цагаас түүхийн ухааны доктор М.Жавзансүрэнгийн “Түүх ухаарлын мэлмий”яруу найраг,”Дурлалын романс” яруу найраг,”Монгол төрийн түүхэн дэх Ардын депутатуудын хурал”түүхийн шинжлэх ухаан 3 номны нээлт Интер номын их дэлгүүрт болно.
16.00 цагаас Үндэсний номын сангийн гадна талбайн шалан дээр street art-н төрөл 3 D зургийн нээлт болно. Уг бүтээл нь Монголын Урлагийн Зөвлөлийн Соёл урлагийн залуу манлайлагч 2013 хөтөлбөрийн оролцогчдын санаачлагаар бүтэж байгаа болно.

“365 Нээлттэй Мэдээллийн Төв”-д
11.00 цагт Сайн цагын 1000 Бурхан суварга босгох гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд
12.30 цагт “Shark” сургалтын төвийн тэргүүн П.Даваахүү англи хэлний зуны сургалтынхаа талаар мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car