antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 3 comments

ОЧИРВААНЬ ХАЙРХАН ҮҮЛЭН ХӨШГӨӨ НЭЭН АВАРГЫГ УГТАВ

нийтлэсэн Admin

0266.jpg.300x0_q85_crop_upscale“Зургаан түмэн ардынхаа зул нь болсон Улиастай” гэж завханчууд дуулдаг. Түүн шиг “Зургаан түмэн ардынхаа итгэлийг даах хүү” гэж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг тэд үнэлж байна. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Говь-Алтайд бүтэн нэг хоног ажиллаад өчигдөр Завхан аймагт ирсэн юм. Тэрээр Улиастай хотод ирсэн даруйдаа төрийн тусгай албан хаагчидтай уулзсан. Маргааш нь өглөөний нартай зэрэгцэн Отгонтэнгэр хайрханд мөргөв. Энэ хайрхан таалсан хүндээ үүлэн хөшгөө нээн үзэмж төгөлдрөө гайхуулдаг, үл таалсан хүндээ бол үүл, манан татуулан хатуурхдаг гэлцдэг. Тиймээс Богд Очирваань хайрхан аваргыг хэрхэн хүлээн авах нь завханчуудын хувьд чухал байлаа. Ингээд нэр дэвшигчийг зорьсон газраа хүрэхэд завханчуудын шүтээн болсон Отгонтэнгэр уул үүлэн хөшгөө нээн угтсан юм. Цэлмэг тэнгэрийн дор дүнхийх хайрханаа хараад нутгийн хүмүүс “Барагтай бол ингэж өөрийгөө нээгээд байдаггүй л хайрхан даа. Аварга хүний хийморь сүлд аргагүй л өөр юм” хэмээн өгүүлж байв. Дараа нь нэр дэвшигч Завхан аймгийн оюутан залуус болон иргэд, сонгогчидтой уулзсан.

Завхан-2

Завхан аймгийн нэг онцлог нь үржил шим сайтай хөрстэй. Бас байгалийн үзэсгэлэн цогцолсон, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм. Эндхийн иргэд үр тариагаа тариалж, гурилаа үйлдвэрлэж хэрэгцээгээ 100 хувь хангаж чадаж байна. Түүнчлэн төрөл бүрийн төмс, хүнсний ногоо тариалж, хэрэгцээгээ хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ орших Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Увс аймагт “экспортолдог” аж. Нэг үгээр хэлбэл, Завхан аймагт өрхийн үйлдвэрлэл, аж ахуй сайн хөгжжээ. Гэвч үйлдвэрлэлээ өргөжүүлж, бизнесээ тэлье гэхээр дэд бүтэц муу, төрийн дэмжлэг сул байдаг байна. Тиймээс завханчууд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн  малчдыг “жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч” гэсэн статустай болгоё гэсэн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Монгол Улс бол мал аж ахуй хөгжсөн орон. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хэсгийг мал аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Гэтэл малчдыг төрийн бодлогоор дэмжиж, эрх зүйн чадамжтай үйлдвэрлэгчид болгох нь нийгмийн захиалга болоод байгааг ч хэлж байлаа.

Завхан-3

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Энэ хүн үнэхээр амьдралын хаттай монгол эр хүн. УИХ-д гурван удаа сонгогдож ажиллахдаа хүнд хэрэгтэй маш олон хууль санаачилж батлуулсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр Хүүхдийн тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Мөн малчдыг “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид” гэж тодорхойлохоор хууль санаачлан ажиллаж байна. Нийгмийн халамжийн чиглэлээр өмнө нь иргэн бүрт олгож байсан 21000 төгрөгийг сэргээх талаар МАН-ын бүлгээс санаачилга гарган ажиллаж байна. Тэгэхгүй бол өнөөдөр төрийн халамж, үйлчилгээ иргэдээ ялгаварлан гадуурхсан хэлбэрээр явж байна” гэв.  Мөн Монголын төрд өнөөдөр тэнцвэр хэрэгтэй байгаа. Бүх эрх мэдэл нэг намын халаасанд орсноор төрийн хяналт суларч, дураараа дургих үзэгдэл гаарч байгааг ч онцлов.

Завхан-4

Үүнээс гадна нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгааг шүүмжилдэг. Тийм учраас арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлого барьж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүүг ч бууруулах талаар олон зүйл хийж байгаа. Энэ асуудал дээр завханчууд санал нэг байна билээ. Нэг жишээ хэлэхэд, аймгийн өндөр настай иргэд банкнаас тэтгэврийн зээл авдаг. Гэтэл тэр зээлийнх нь жилийн хүү 20-30 хувь хүрдэг талаар гомдоллож байв. Ер нь банкны зээлийн хүүгийн систем арилжааны гэхээсээ ард түмнээ шулах үзэл дээр тулгуурласан. Гэтэл төр үүнийг анхааралдаа авахгүй. Ард түмнийг нь шулж байхад нүдэн балай, чих нь дүлий сууж байна гэж шүүмжилж байлаа.

Завхан-5

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Улиастай хотын иргэдтэй санал бодлоо солилцсоныхоо дараа Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзлаа. Тус сум 10 мянга гаруй иргэдтэй томоохон сум юм. Цагтаа энэ сум 1000 гаруй ажилчидтай мод бэлтгэлийн үйлдвэрийг түшиглэн боссон түүхтэй. Гэвч бодлогогүй өмч хувьчлалын харгайгаар үйлдвэр нь дампуурснаар өдгөө иргэд гундуухан аж төрж байна. Гэхдээ тэдэнд “Шинэ Ерөнхийлөгч”, “Зөв Ерөнхийлөгч”-тэй болох хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа нь харагдсан. Нутгийн иргэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хурдан удмын адуу бэлэглэж, сонгуульд ялалт байгуулахыг ерөөсөн юм.
Завхан-6 Завхан-7 Завхан-8 Завхан-9

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 06, 2013 11:39:35 pm )

    Завханчууд юу гэж Батэрдэнэ өгөх вэ дээ.

  • Zavhanii huu (June 07, 2013 12:34:02 am )

    Bid taniig 100 huvi demjih Bolon oo.

  • zochin (June 07, 2013 2:11:37 pm )

    zavhanchuud hairhantaigaa yaridag humuus ted shutlegtei tuundee etgeltei handdag hairhan ni uuriiguu neej ugtsan bol tuuniig ard tumen ni dagadag um bilee de

antalya rent a car