antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 Comments are off

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Сэлэнгэд боллоо

нийтлэсэн Admin

24016Долоо хоног бүрийн пүрэв гаригт тогмтол болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Сэлэнгэ аймагт боллоо. Уулзалтад үндэсний хэмжээнд нийтлэл, нэвтрүүлгээ хүргэдэг телевиз, сонин, сайт болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд 50 тэрбум төгрөг зарцуулна гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ оны хувьд 50 биш, өмнөх жилүүдийн адил нэг тэрбум төгрөгт багтааж баяр наадмыг тэмдэглэнэ. Нийслэлийн төсөв болон Засгийн газрын нөөц хөрөнгө, тасалбар борлуулсны орлогоос санхүүжилтийг шийднэ гэдгийг хэлсэн юм.

Туул Ерөнхий сайдаас орон нутгийн сэтгүүлчидтэй цахим хэлбэрээр уулзалт хийж, тэдний асуултад хариулж байхыг хүслээ. Мөн Алтабулагийг чөлөөт бүс болгох ажил хэзээ жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх, нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр хууль зөрчсөн үйлдэл тус аймагт гарсныг хэрхэн шийдвэрлэх талаар  сонирхсон юм.

Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөр, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл хэрхэн хэрэгжихийг ч мөн тодруулсан. Сэлэнгэ аймгийн хувьд сүүлийн жилүүдэд шинэ орон сууц баригдаагүй ч, энэ оноос эхлэн орон сууцны барилга эрчимтэй баригдаж байгаа, дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөө шийдвэрлэвэл 4 жилийн дараа 800 орчим айлын орон сууц ашиглалтад орох боломжтой юм байна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хувьд зээлийн нарийвчилсан журам энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болж шийдвэрлэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд дуулгасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car