antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 1 comment

Наадмын нээлт, хаалт үзэх болон машины зөвшөөрөл олгох журам

нийтлэсэн Admin

naadamМанай улсад жил бүрийн 7-р сард 65 мянга гаруй гадаадын жуулчид ирдэгийн дийлэнхийг баяр наадам үзэж сонирхогчид эзэлдэг билээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа явагддаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүчин чадал, багтаамж хүрэлцдэггүйгээс шалтгаалан жуулчдад зориулан худалдаалдаг тасалбар хуваарилалтын талаар аж ахуйн нэгжүүдээс гомдол санал олноор ирдэг. Иймд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар, авто машины зөвшөөрлийг хуулийн дагуу, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, нийгмийн хариуцлагатай тур оператор компаниудад олгох чиглэлийг баримталахаар олжээ. Үүнийг тоймлон хүргэж байна.

Хүсэлт хүлээн авах

Баяр наадмын нээлтийн тасалбар, автомашины “Ж” зөвшөөрлийн захиалгыг 2013 оны зургадугаар сарын 06-наас 21-нийг хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авна. Албан хүсэлтэд дараах бичиг баримтыг заавал хавсаргана. Үүнд:

– Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар
– Харъяа дүүргийн татварын хэлтэстээ 2012 онд орлогын албан татвар төлсөн баримт
– Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна./

Жич: Шаардлагатай тохиолдолд татварын болон статистикийн байгууллагын тодорхойлолт нэмж авна. Бичиг баримтын бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг зөрчилтэй хүсэлтийг хүлээн авахгүй.

Нэмэлт мэдээлэл

Тур оператор компаниудын хүсэлтийг хүлээн авч дууссаны дараа тасалбар, зөвшөөрлийг хуваарилах ба хуваарилалтын дагуу заасан хугацаанд төлбөрөө төлсөн компаниудад олгоно. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдсан тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг хүсье. Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооноос тасалбар, зөвшөөрлийн үнийг эцэслэн тогтоогоогүй боловч өмнөх жилийнхээс нэмэгдэх магадлалтайг урьдчилан мэдэгдэж байна. Мөн 7-р сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг нэг багц болгон хамтад нь борлуулна.

Энэ жилээс эхлэн жуулчны тасалбар бүрт компаний болон жуулчны нэр бичигдэх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхэд цагдаагийн болон тус газрын ажилтнууд жуулчдын овог нэрийг компаний ирүүлсэн жагсаалттай тулгана. Нэрсийн жагсаалтад ороогүй жуулчдыг нэвтрүүлэх боломжгүй болохыг анхаарна уу. Тасалбарыг бусдад дамлан худалдсан, шилжүүлсэн тур оператор компанид дараа дараагийн жилүүдэд тасалбар олгохгүй болохыг хариуцлагатай мэдэгдье.

Тасалбар, зөвшөөрөл олголтыг ил тод, хүртээмжтэй болгох үүднээс дээрх шаардлагуудыг тавьж байгааг ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна.

Тус газрын зүгээс жуулчдын тасалбарын тоог нэмэгдүүлэх, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн жуулчны хэсэгт боловсон бие засах газрууд байрлуулах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий газруудад хүнс, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгуулах, шагайн болон сурын харвааг жуулчид үзэх боломжтойгоор засч тохижуулах, Хүй долоон худагт жуулчдад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар Аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг тус газрын 70108687, 70128687, 70138687 дугаарын утсаар цахим хуудаснаас хүлээн авах боломжтой юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (June 07, 2013 6:02:32 am )

    иргэд яаж тасалбар авах болоо, иргэд багцаар авах боломж тааруу. зарим нь нээлт, зарим нь бөх, бүр 12 ны үдээс хойш үзэх сонирхолтой. ийм нөхцөлүүдийг харгалзсан, хүртээмжтэй ажил зохиомоор байна. дамлах ажлыг анхаармаар байна

antalya rent a car