Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Н.Удвал нарт хандан уриалга гаргасан байна.
Тэрээр уг уриалгадаа:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа та бүхэндээ амжилт хүсье.
Өнгөрсөн оны Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулиар анх удаа Монгол Улсад саналыг автомат машинаар тоолж, дүнг гаргасан билээ. Гэтэл сонгуульд өрсөлдсөн улс төрийн намууд болон иргэд сонгогчид эдгээр сонгуулийн санал тоолох, дүнг гаргах үед гарсан будлиан зөрчлийн талаар ноцтой жишээ баримтыг гарган тавьж, сонгуулийн дүнг гараар тоолон баталгаажуулах шаардлага хүсэлтээ байнга илэрхийлсээр байна.
Энэ удаа ч иргэд сонгогчидтой уулзах үеэр тэдний зүгээс хамгийн ихээр тавьж байгаа санал хүсэлт бол энэ сонгуулийн саналыг гараар давхар тоолон баталгаажуулах тухай асуудал бөгөөд үүнийг Та бүхэнд ч бас адилхан тавьж байгаа нь тодорхой.
Үнэхээр шударга ёсыг тогтооё гэж Та бүхэн үзэж байгаа бол энэ сонгуулиас эхэлье. Сонгогчдын өгсөн саналыг тоолж дүнг гаргах ажлыг маргаангүй, хардлага, сэрдлэггүй, нээлттэй,хяналттай зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Ингэж чадвал ард түмэн сонгуулийн дүнг нийтээр хүлээн зөвшөөрч, шударга ёс тогтож эхэллээ гэж үнэлэх болно.
Иймд эрхэм нэр дэвшигч Та бүхэн энэ сонгуулийн дүнг бүх хэсэг дээр, ийм боломжгүй гэж үзвэл хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт хэсгүүдэд саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахад санал нэгдэхийг уриалж байна.
Нэр дэвшигчид энэ зарчим дээр санал нэгдэх юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр УИХ эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос гаргах бусад шийдвэрээр зохицуулж болно гэж үзэж байна.
Энэхүү уриалгын хариуг 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг хүсье
Харгүй сайхан, жудагтай, цэвэр шударгаар өрсөлдөцгөөе
Хүндэтгэсэн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч:
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэжээ
Холбоотой мэдээ
-
зочин (June 06, 2013 1:26:03 pm )
Аваргаа та санаа зоволтгүй. шударга хүн бүр энэ уриалгыг уухайлан дэмжинэ. ерөнхийлөгч хамгийн эхэнд таны энэ саналыг дэмжиж Монгол даяар мэдэгдэл хийх байх. Шударга ёсыг одоогийн ерөнхийлөгч элбэгдорж хамгийн их ярьдаг шүү дээ. харин нөгөө авгай мэдэхгүй ээ,.
-
vbgt (June 06, 2013 6:46:00 pm )
ПРОЖЕКТОР тавъж байгаад саналын хуудас бүрийг ГАРААР тоолоход шударга болно. Тэр ЛУЙВАРЫН ХУУЛИЙГ НЪ өөрчил!! гараар тоолоогүй баталгаажуулаагүй бол СОНГУУЛЪ ХҮЧИНГҮЙ!!!
-
zambaga (June 09, 2013 1:54:53 am )
uuchilaarai no shuu dee
-
-
Anonymous (June 06, 2013 4:54:57 pm )
Mashin budliuldaggvi e, harin hvn ll budliuldag shv d. Hvneer tooluulj MAN – han sanal luiwardah gej bn
-
dasd (June 06, 2013 6:43:34 pm )
Гараар тоолохгүй бол Сонгуулъ ЛУЙВАР гэсэн үг л дээ!!! Герман, Швед, Хятад, Бразил гээд бусад бүх орнууд гараар тоолдог эсвэл баталгаажуулалтыг нъ гараар тоолдог!!!! ПРОЖЕКТОР тавъж байгаад саналын хуудас бүрийг ГАРААР тоолоход шударга болно. Тэр ЛУЙВАРЫН ХУУЛИЙГ НЪ өөрчил!! гараар тоолоогүй баталгаажуулаагүй бол СОНГУУЛЪ ХҮЧИНГҮЙ!!!
-
zochin (June 06, 2013 9:26:23 pm )
øóäàðãà áàéöãààÿ ë äàà Ýëáýãäîðæ ýíý ¿ãýý ýðãýí íýã ñàíýæ àâàðãûí óðèàëãûã äýìæèõ áàéëã¿é äýý
6 Comments