antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 Comments are off

Манай улсад 561 хар тамхи хэрэглэгч байгаа гэсэн судалгаа гарчээ

нийтлэсэн Admin

tamxiХар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулж мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдрийг зургадугаар сарын 26-нд өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийг манай улс хар тамхитай тэмцэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилготой юм. Тус нийгэмлэгийнхэн хэлэхдээ “Харамсалтай нь манай улсын иргэд сүүлийн үед хар тамхи мансууруулах төрлийн эм бэлдмэл ихээр хэрэглэх болсон нь төр засгийн хэмжээнд анхаарах, санаа зовоосон асуудал болоод байна. Түүнчлэн манай улс хар тамхи мансууруулах төрлийн бодис тээвэрлэгч орон болж буйг судлаачид тэмдэглэдэг. БНХАУ гэхэд хар тамхины хэргээр манай улсын 10 гаруй Монгол иргэн хоригдож байгаа юм. Тэдний зарим нь цааз, бүх насаараа хоригдох ял сонссон иргэд байдаг” гэв. Энэ үеэр тус ниймлэгийн тэргүүн Лхагвасүрэн “Дэлхийн улс орон бүрт жилээс жилд хар тамхи хэрэглэгчид нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар дэлхий нийтээр 265 сая хүн энэхүү Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан. Манай улсын хэмжээнд 1999 онд 45 хүн, 2000 онд 52 хүн, 2001 он гэхэд энэ тоо нэмэдэгдэж 140 болсон бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийтдээ 561 хэрэглэгч байгаа гэсэн судалгаа гарлаа. Нэг хүний цаана л гэхэд дөрвөн хүн байдаг” гэв. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн цаана гэмт хэрэг заавал байдаг. Тодруулбал, энэ чиглэлийн гэмт хэрэг 2008-2012 оны хооронд 90 гаруй гарсан бөгөөд 300 гаруй иргэн холбогдоод байгаа. Хар тамхи, мансууруулах бодисыг дэлхий нийт хуулиар л зохицуулдаг. Тэд хар тамхины хяналтын хуулиндаа өөрчлөлт, шинэчлэлт хийхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car