antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 10 comments

Б.Баабар: Монголд 450 тэрбумын багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ…

нийтлэсэн Admin

baabarИргэн О.Эрдэнэсолонгийг нэрийн дансаараа “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээлсэн. О.Эрдэнэсолонго нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн аж. Энэ толгой эргэм мөнгөний талаар нэр нөлөө бүхий хүмүүс байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.

Тухайлбал нэрт нийтлэлч Б.Баабар твитер хуудсандаа “Ийм их мөнгөөр юу хийж болох вэ гэж яаран тооцоо хийснээс энэ тоо үнэн үү гэж эхэлж дэнсэлмээр санагдана. Энэ тоо эргэлзээ төрүүлэв. Хагас тэрбум доллар байх гэж үү? Тэрбум доллартай хүмүүсийг Форбас сэтгүүлээс тодруулдаг. Дэлхийд ийм мөнгөтэй хүн 750 байгаа. Америкт 300 мянгаар дажгүй хаус авна. Нэтээр ороод шалга. Тэгэхээр 1200 хаус авах мөнгө гэхээр энэ тоо худлаа. Монгол улсын нийт төсөв 1999 онд 280 сая доллар байсан. Тэрнээс хоёр дахин их байх гэж үү? Орон андуурсан байхаа. Би л лав тоонд нь үнэмшихгүй байна.

Сумын төсөв 100 сая байдаг гэж бодохоор бараг 500 сумын жилийн төсөв байх гэж үү? Монголын бүх намын мөнгөний нийлбэр яаж ч бодоод үүний хаана нь ч хүрэхгүй. Худлаа байхаа. Зуутын доллараар сая доллар нэг дипломат цүнх болно. Тэгэхээр 500 чемодан буюу зуутаар бүтэн ачааны машин болно. Монголд тэрбум долларын эргэлттэй гуравхан банк бий. Хичнээн далд байгаад Монголд ийм багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ” хэмээн жиргэсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрөө: Ямар ч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье. Миний хань ч ийм мөнгө мэдэхгvй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй” хэмээжээ. Дээрх эрхмүүдийн хэлж байгаа үнэн бол энэ нь Монголд яригдаж буй хамгийн том мөнгө, гүтгэлэг болж таарах нь.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (June 06, 2013 1:22:02 pm )

    орж гарсан мөнгийг нь төгрөг валютаар нийлүүлж бодож гаргасан сонгуулийн сурталчилгаа биш үү. Бөярцогт асар их мөнгө гадаадад нууцаар байршуулсан нь дэлхий даяар зарлагдаж АН-ын нэр хүнд их унасан. тийм болохоор үүнээс аймаарыг ард түмэнд сонсгох бохир арга гэж бодож байна. сайн шалгаарай даа. ийм зорилготой бол тэгээд сонгуулын дараа нам жим болно. төрийн бүх эрх мэдлийг авахын тулд энэ АН юуч хийж чаддагийг 2012 оны сумдын сонгуулийн дүнг хэрхэн өөрчилж луйвардаж чадаж байгаагаар харж болно. энэ бүх жилд орсон гарсан мөнгөний бүх дүн байвал АН бүрмөсөн унаж дуусна шүүүү

  • novsh... (June 06, 2013 1:34:47 pm )

    ene Otgonbayr uuru xamaaralgui yumshig jirgej bna……..yag chi ariun amitan bgaach!!!!!!!!!! amia bodson ***** bna dooo chi….

  • babaar (June 06, 2013 1:44:16 pm )

    olon udaagiin uildleer niitdee geed bgaam bishuu

  • 400сая ногоон бол юу ч биш (June 06, 2013 3:16:13 pm )

    400сая ногооныг бол ОТ гэрээг МУ-д хийсэн ху******ст юу ч биш. Яагаад гэвэл ОТ-оос гарах нийт ашиг нь *00тэрбум доллор. Яадаж 1-5 тэрбум доллор ************** маягаар огсон байхад нээх сонин биш…

  • cudabo (June 06, 2013 3:23:26 pm )

    1.Ene mungu chin olon udaagiin yildel.orj garsan tsag hugatsaa ni 4 jil bna.Harin ooriinh ni dansand 13 terbum tug bgaa gej bna.2.Har ***hi,alan hyadagch,hunii naimaa,tatvaraas nuuh geh metiin huuli bus mungu gadnaas orj ireed butsaad garsan shinjtei.3.Uugeer ni harahad Otgonbayariin avgai yamar ch humuus,yamar ch ulsiin gar hul bolson baij magadgui.4.Ingeheer turiin tom alban tu****ltnii ehner l ingej bhad manai ulsiin ayulgui bdal gej yum er ni bgaa yum uu.5.Mungunuus oor bodoh yumgui neg mulguu avgai l ingej bhad MAN-iin sistem bol yu ch hiij bsan magadgui yum.

  • ганаа (June 06, 2013 3:42:07 pm )

    МАН -ны юумнууд гарч байна даа. Өөр олон хүнийх гарна аа шалгаад бай. М.Энхболд, Баяр, Нямдорж… олон би нээрээ Нямдорж чинь айлын байр түрээсэлдэг билүү…. хэ хэ

  • gunduugui hun (June 06, 2013 6:26:15 pm )

    olon bnuu? tsoon bnuu? hulgaich l bol hulgaich sdee!

  • 52141 (June 06, 2013 11:42:20 pm )

    будаа ч будаа ч гэхээр сахалаа будав гээч шиг л юм бна.баавараа.энэ мөнгө чинь одоо байгаа биш 4 жилийн хугацаанд 3-4 банкинд орж гарсан тоо юм бна гэж ойлгогдож бна шүү

  • зочин (June 08, 2013 4:08:48 am )

    өө энэ олон төрийн томчуудын авгай нарыг шалгах хэрэгтэй тэр Сүгийн эхнэр хэн билээ бүх хүүхэд нь англид өсөж торниж бдаг гээ биздээ хичнээн хөрөнгөтэйн, Нямдоржийн авгай хичнээн жил архины лезинзээр занималдав, хороолол бүрийн байшингийн подъезд бүрт хүнсний дэлгүүр архины мухлаг, тэгэхээр Дунд сургуулийн хүүхдүүдийн архи ууж бгааг гайхаад байлуу?, одоо бүгдээрээ авгай нараа шорон луу илгээж өөрсдөө арьсаа хамгаалцгаах нь дээ.

  • zochin (June 08, 2013 4:49:35 pm )

    chinii bodoj bga shig ym bolvol chi ch udahgyi ingej ******ch chadahgyi bolno doo.***** mini.. ardchilal gedeg chin arai ytgaa aldaadd bn

antalya rent a car