antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 7 comments

Г.Золзаяа: ”Маск” миний мөрөөдөл байсан

нийтлэсэн Admin

131284_174160569273964_100000400673181_454326_634977_o(1)“Боловсрол суваг” телевизээр гараад удаагүй ч үзэгчдийн анхаарлыг татаж буй олон ангит кино бол “Хувь тавилангийн ээдрээ”. Уг кинонд залуу жүжигчин Г.Золзаяа тоглосон юм. Түүнийг “Sound of kiss” хамтлагийн дуучин байсан гэдгээр нь хүмүүс илүү таньдаг. Тэрбээр саяхан хошин  урлагийн “Маск” продакшнд жүжигчнээр ороод удаагүй байгаа. Түүнтэй уулзаж “Хувь тавилангийн ээдрээ” кино болон шинэ хошин шоуны талаар ярилцлаа.

-Таныг  хүмүүс ихэвчлэн дуучин гэдгээр нь мэддэг. Гэхдээ сүүлийн үед жүжигчний мэргэжилд “урвасан” юм болов уу гэх боллоо?
-Тийм шүү. Анх найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулж урлагт хөл тавьсан болохоор зарим хүн намайг дуучин гэж боддог юм шиг байна билээ. Би мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ. Өнгөрсөн онд СУИС-ийн жүжигчний ангийг Н.Ганхуяг багшийн удирдлаган дор төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна.
-Та дэлгэцийн олон бүтээлд тоглосон. Хамгийн анх ямар кинонд тоглож байв?
-Оюутан байхдаа “Шүрэн бугуйвч” кинонд анх тоглож байсан. Түүнээс хойш “Итгэл” гээд ДОХ-ын эсрэг төслийн кино, “Амьдралд тавтай морил” киноны туслах дүр, МҮОНТ-ээс цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулж хийсэн “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд тоглосон. Хамгийн сүүлд “Хувь тавилангийн ээдрээ” кинонд тоглоод байна.
-Яаж яваад “Хувь тавилангийн ээдрээ” кинонд тоглохоор болсон бэ?
-Анх жил гаруйн өмнө “Фрийлайн” студиэс над руу яриад олон ангит кинонд ирж проб өгөөч гэсэн санал тавьсан. Тэгээд проб өгсний дараа энэ кинонд тоглооч гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгээд л зохиолоо уншаад кинонд тоглохоор болсон. Миний хувьд киноны зохиол маань надад маш их таалагдсан. Учир нь зохиолыг ганц хүн бичээгүй. Монголын шилдэг нийтлэлчид болох Б.Цэнддоо, Д.Батбаяр, Д.Энхболдбаатар, Г.Анхбаяр, Гаамп, Артаньян нар хамтран бичсэн. Мөн энэ кинонд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Нийт 415 жүжигчин, 500 гаруй хүн оролцсон.
-Таны бүтээсэн Энхжингийн дүр амьдрал дээрх Золзаяатай хэр төстэй байв. Дүр бүтээхэд хүндрэл гарав уу?
-Энхүүшийн дүр надаас тэс хөндлөн зан ааштай хүн байгаагүй. Тиймээс тийм ч хэцүү байгаагүй. Зан аашийн хувьд надтай их ойрхон байсан л даа. Дүрээ өөрийнхөө хэмжээнд сайн гаргахыг  хүсч тоглосон.
-Киноны гол дүрд ихэвчлэн олны танил, залуу уран бүтээлчид тоглосон. Тэднээс суралцах зүйл их байв уу?
-Мэдээж туршлага суух, сурах зүйл олон байсан. Гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, Б.Тамираа, Ж.Мөнгөнсүх гээд л. Миний хувьд гол дүрийн жүжигчдээсээ хамгийн отгон нь байсан учраас тэднээс  суралцах зүйл их байсан.
-Та “Маск” продакшнд жүжигчнээр орсон. Яагаад “Маск”-ыг сонгох болов?
-“Маск” продакшнд би өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр орсон. Надад хамтран ажиллах саналыг анх жүжигчин Э.Алдар тавьсан. “Манайх шинэ тоглолтоо удахгүй тавих гэж байгаа юм. Тэгээд шинэ жүжигчин авч хүчээ сэлбэж байгаа. Манайд ирж ажиллаач” гэсэн. Тэгээд л очиж уулзаад үндсэн жүжигчнээр орж, жүжгийн зохиолтойгоо танилцсан. Миний хувьд оюутан байхдаа л “Маск” продакшнд ажиллахыг битүүхэн хүсч, мөрөөддөг байсан. Манай ангийнхан УДЭТ-т орж ажиллана гэж хүсч байхад надад хошин урлагийн жүжигчин болохыг хүсдэг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд очиж уулзаж шалгалт өгнө дөө гэж бодож байсан ч олон ангит кинонд тоглоод амжаагүй. Харин “Маск”-ынхан надад санал тавьсанд би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл энэ продакшны жүжигчин болсноор би мөрөөдлөө биелүүлсэн.
-Өмнө нь тайзны уран бүтээлд тоглож байсан уу?
-Үгүй, энэ тоглолт миний анхных нь. Чадвартай, авьяаслаг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гараад хамт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Би өөрийгөө азтай гэж бодож байгаа. Учир нь залуу уран бүтээлчдийн хувьд нэг байгууллагад оронгуутаа жүжгийн гол дүрд тоглох нь ховор. Харин миний хувьд анхны тоглолтынхоо хоёр үзэгдлийн гол дүрд тоглосон. Хэрвээ би ямар ч авьяасгүй, жүжигчний ур чадваргүй байсан бол надад энэ их хариуцлагыг үүрүүлэхгүй байсан болов уу гэж бодож байна.
-Тайзан дээр гараад сандарч байв уу?
-Тэгэлгүй яах вэ, өмнө нь тайзны бүтээлд тоглож байгаагүй болохоор анхны тоглолтод дээр маш их сандарсан. Тоглолтын анхны үзэгдэлд  П.Эрдэнэзаан ахтай эхнэр, нөхрийн дүрд тоглосон. Яг тайзан дээр гарахын өмнө гар салганаад, чичирч байсан. Тэгэхэд Заанаа ах “Миний дүү одоо л тайвшрах хэрэгтэй. Хэрвээ одоо тайвшрахгүй бол цаашдаа ч гэсэн дандаа сандрах болно” гэсэн. Тэгээд л би өөрийгөө зоригжуулж тайзан дээр гарсан.
-Та бас “Буратино” хүүхдийн жүжигт тоглосон. Энэ жүжиг бас л анхны хүүхдийн жүжиг байсан байх?
-Тийм ээ, эх үрсийн баярт зориулсан “Буратино” жүжигт би шидэт дагины дүр бүтээсэн.  Энэ жүжгийг миний охин ирж үзсэн. Ер нь охин хүүхэд их ажигч, айхавтар байдаг юм билээ. Миний тоглосон хэсгийн үг, хөдөлгөөн гээд бүгдийг нь цээжилчихсэн байсан. Хүүхдийн жүжигт тоглоно гэдэг жүжигчин хүнд их гоё энерги, эрч хүч өгдөг юм билээ. Тоглож байхад хүүхдүүд өөдөөс энерги цацаад байгаа юм шиг маш сайхан. Миний тоглосон шидэт дагина тайзан дээр утаа тавиад, бүүдгэр гэрэлтэй байх үед гарч ирдэг юм. Тэр хэсгийг үзэж байсан хүүхдүүд харчихаад үлгэрийн орноос жинхэнэ шидэт дагина гарч ирж байгаа юм шиг гээд уулга алдаж хүлээж авсан нь надад хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээсэн.  Охин минь хүртэл “Ээж ээ, таны ирсэн тэр үлгэрийн орон чинь хаана байдаг юм бэ” гээд асууж байсан.
-Цаашдаа кинонд тоглох уу. Киноны санал ирж байна уу?
-Жүжигчин хүний хувьд өөрийгөө задлах, хөгжүүлэх нь хамгийн эхний зорилт байх ёстой гэж би боддог. Нэг ангит киноны санал ирсэн. Гэхдээ миний хувьд тоглолтдоо илүү анхаарлаа хандуулахыг хүсч байна. Яагаад гэвэл тайзны бүтээл үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж тоглодог учраас залуу жүжигчний хувьд сурах зүйл их байдаг юм билээ.
-“Маск” продакшны уран бүтээлийн дараагийн төлөвлөгөө юу байгаа бол?
-Удахгүй “Зун цаг сайхан” тоглолтын маань хаалт болно. Хөдөө орон нутгийн үзэгчдээс ирж тоглооч гэсэн санал  ирсээр байгаа. Тиймээс удахгүй Дархан, Эрдэнэтийн үзэгчдэдээ тоглолтоо сонирхуулахаар явна.
-Таны тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гардаг. Энэ бүхэнд хэрхэн ханддаг вэ?
-Харин тийм. Намайг нөхрөө араар нь тавьж байгаад баригдсан гэх мэтээр дандаа худлаа мэдээлэл бичдэг. Эхэндээ  заргалддаг байсан. Сүүлдээ их ажилтай болохоор тэр мэдээллийг нь ч унших завгүй болсон. Гэхдээ худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг хүмүүс сүүлдээ тэр мэдээлэлд итгэчихсэн байсан. Үнэхээр үнэн бол хамт байсан зургийг нь тавиад баримтжуулах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би тийм ёс суртахуунгүй хүн биш. Үүнийг  миний эргэн тойрны хүмүүс мэдэж байгаа. Хамгийн анх худлаа мэдээлэл гарахад би их цочирдсон. Тэгээд тэр сайтын хүмүүстэй уулзахад залруулга гаргасан. Гэхдээ тэр сайтны эзэн нь “Таны тухай мэдээ гарахаар сайт руу маань хүмүүс их хандаж, уншдаг юм” гэсэн.
-Таны цаашдын зорилго юу байна вэ?
-Хамгийн түрүүнд мэргэжлийн жүжигчин гэдгээ батлахыг хүсч байна. Зарим хүн намайг мэргэжлийн бус жүжигчин, гудамжинд явж байгаад л кино, жүжигт тоглоод байгаа юм шиг ярьдаг. Тиймээс өөрийгөө цаашид чадвартай жүжигчин гэдгийг олон хүмүүст харуулахыг хүсч байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • uuuu (June 06, 2013 7:43:36 pm )

    maskaar yadgiiin yun joohon muruudul be

    • Anonymous (June 25, 2013 1:22:54 pm )

      TER NI YMR HAMAATAI YUM HUVI HUNDEEL TOM BAIVAL BOLOOSHD

  • s (June 06, 2013 8:50:45 pm )

    yu ve yariaanaas ni hen boloh ni ugaasaa l haragdaj bna shd

  • zochin (June 07, 2013 1:15:02 am )

    mergejileree ahij ylam sain juji****n boloroi.haybi zayanii erled iin enhuush goe boljee .amjilt husie.gehdee jujigelletee yalm saijryylaarai.enhuushiin durees harahad uuruu dabhar orj ireed bgaa um shig.uuriin aranshing *** garagarai

  • Anonymous (June 09, 2013 8:58:18 am )

    Yu ny goyo yum bee hamargui ****** bna shd

  • Anonymous (June 10, 2013 12:41:13 am )

    Kinon deer gardagaasaa goy ohin bna amjilt hysii

  • TG (June 25, 2013 1:24:37 pm )

    AMJILT!;)

antalya rent a car