ИНЕГ-ын агаарын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын менежер Э нь “Элекрон систем” хувьцаат компанийн захирал Б нарыг УМБГ-аас шалгаж эхэлсэн байна.
Тэднийг бүлэглэн өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сараас аравдугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр ИНЕГ-ын зорчигч бүртгэлийн сүлжээний опператорын сонгон шалгаруулалах төсөлд зарцуулагдах төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Тодруулбал, төсвийн хөрөнгөөс 783 сая 167 мянга 600 төгрөгийн бусадтай бүлэглэн завшиж улмаар энэ мөнгөө Хонг Конгийн “Treasude cosmo limited”, “Media summit limited” компаниудын дансаар шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж эхэлжээ.
Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар “Бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн болон мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр буруутга эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.