antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 4 comments

СОНГУУЛИЙН ИРЦ БА ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО

нийтлэсэн Admin

imagesУдахгүй Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдох вэ? гэдгээс илүү сонгуулийн ирц хүрэх үү? гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна.

Сүүлийн үеийн сонгуулиудын ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй дахин санал хураалт явуулахад хүргэж, үүнтэй холбоотой дахиад л төсвийн мөнгөний үргүй зардал, чирэгдэл гээд олон муу үр дагаварыг араасаа дагуулж,  хамгийн гол нь дахин санал хураалтын үед сонгогчдын санал асар ихээр гээгдэж сонгуулийн үр дүн хэдхэн хүний сонголтоор шийдэгдэн иргэдийн цөөнх нь юу гэж үзэж байгааг харгалзан үзэхэд чиглэгдсэн үйл явдал болж өнгөрч байна.

Аливаа сонгуулийн эцсийн зорилго бол иргэд төлөөллөө сонгоход өөрсдийн улс төрийн эрхийг эдлэн саналаа тусгуулах явдал юм.  Мэдээж иргэдийн дийлэнх олонхийнх нь  шийдвэрийг төрөө бүрдүүлэхэд тусгуулах нь гол зарчим.

Үүнээс үүдээд ардчилсан сонгуулийн “бүх нийтийн” гэсэн гол зарчим алдагдаж байгаа юм.

Ялангуяа нийслэлд өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулиар сонгогчдын ирц хүрээгүй байдал.  Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 1 хороонд нийт 6 мянган сонгогчоос ердөө 1000 орчим сонгогч буюу 16,6 %  нь л дахин санал хураалтаар саналаа өгсөн байна. Энэ мэтчилэн Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар нийт сонгогчдын 34,262 хувь нь саналаа өгсөн байна. Үүний цаана нийт сонгогчдын 65,74 % нь төлөөллгүй үлдсэн гэсэн үг.

Түүнчлэн 1992 оноос хойш байгуулсан зургаан удаагийн Парламентийн болоод орон нутгийн сонгуульд оролцох сонгогчдын ирц тогтмол буурч ирсэн нь цаашид сонгуулийн ирц анхаарал татах асуудал болсныг харуулсаар байна.

 

Untitled-1.

Сонгуулийн дараа сонгуулийн ирцийн асуудалд иргэд, улс төрийн хүрээнийхэн, судлаачид анхаарлаа хандуулж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэн өөрсдийн дүгнэлтийг хэлсэн байх боловч тусгайлан ул суурьтай судалгаа хийгдээгүй байна.

Гэвч төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй манай улсын хувьд энэхүү асуудал нь нийгмийн хэлэлцүүлэг төдийхнөөр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлээд зөнд нь орхичих асуудал биш юм.

Тиймээс сонгуулийн ирц яагаад хүрсэнгүй вэ? Тэгвэл хэн саналаа өгсөнгүй вэ?, яагаад саналаа өгөхөөр очсонгүй вэ?

Монгол улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд, Бас 40 орчим хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд. Сонгуулийн насны иргэд хүн амын 40 хувийг эзэлдэг. Тэдний тал буюу 50 хувийг дунд, ахмад насныхан бүрдүүлдэг. Сонгуулийн ирц 62 хувьтай гарсан гэхээр залуусын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Үлдсэн 80 хувийнх нь санал төрийг байгуулахад тусгалаа олоогүй гэсэн үг.

СЕХ-ны судалгаагаар бусад насны хүмүүстэй харьцуулахад 18-25 насны залуучууд хамгийн бага хувьтай буюу дөнгөж 10 гаруй хувь нь саналаа өгчээ.

Үүнээс үзэхэд залуу үеийн хувьд сонгуульд оролцох нь чухал асуудлын нэг ерөөс биш болж эрэмбэлэгдэх болсон нь харагдаж байна.  Уг нь залуу үе сонгууль гэх мэтийн асуудлууд дээр нийтээрээ эдлэх ёстой эрх, нөгөө талаас үүрэг гэж харах ёстой байх. Гэтэл тийм хандлага байхгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Монгол улсын иргэдийг сонгуульд оролцохыг үүрэгжүүлсэн хуулийн заалт байхгүй байгаа учраас сонгуульд оролцох нь тэдний зөвхөн сайн дурын асуудал төдийгүй зөвхөн энэ нь тэдний сонирхол татсан чухал асуудлуудын нэг болж эрэмблэгдэхээс нааш өөрөөр боломжгүй асуудал юм.

Гэтэл  залуучуудын энэ бүлэг сонгуульд оролцож саналаа өгөхгүй бол сонгуулийн ирц бүрдэхгүй нь тодорхой болоод байна.

Ер нь сонгуульд хэн хамгийн идэвхтэй оролцож сонгуулийн үр дүнг тодорхойлж ирсэн бэ?  Мэдээж дунд насныхан ахмад үе.

Учир нь тэд 1990 оноос өмнө бэлтгэгдсэн сонгогчид буюу тухайн үеийн нийгмийн улс төрийн үзэл суртлын дагуу төрийн бодлогоор улс төрийн нийгэмшилтээ удирдан “жолоодуулсан” сэтгэлгээний инерци бүхий иргэд юм. Гэвч энэ бүлэг сонгуулийн ирцийг хангалттай бүрдүүлж чадахаа нэгэнт больжээ.

Учир нь “хоор”оор сэтгэдэг сэтгэлгээ бүхий энэ үе давхарга биологийн хуулийн дагуу хумигдаж, хувь хүний ялгаатай байдлыг тунхагласан шинэ үеийн давалгаа хүч түрэн орж ирж байна. Нийт сонгогчдын 50% хувь18-35 насныхан.

2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн хооронд дахь 5 сарын хугацаанд л гэхэд 23 мянган6 залуучууд сонгуулийн насанд хүрэн шинээр сонгогчын бүртгэлд орж ирсэн байна.

Statistic.mn

Untitled-2

Залуучууд яагаад саналаа өгдөггүй вэ?

Залуучууд сонуульд оролцохгүй байгаагын цаад фон нь болсон залуу үеийн улс төрийн нийгэмшлийн асуудлыг хөндөхгүйгээр дүгнэлт хийх боломжгүй юм.

Энэ асуудал нь хүн амын дийлэнх олонхи болж байгаагынхаа хувьд ч, энэ удаагийн сонгуулиас эхлээд сонгуулийн үр дүнг тодорхойлох гол цөм /хэрэвээ саналаа өгвөл/ болж байгаагынхаа хувьд ч  анхаарал татаж байгаа юм.

Залуучууд улс төржихгүй байх улс төрөөс хол байх нь уг нь бол эрүүл үзэгдэл. Гэвч монголын нийгэм дэх залуучуудын улс төрийн оролцооны  хандлагын цаад шалтгаануудыг аваад үзэхэд энэ байдлыг зөнд нь орхичих асуудал биш болохыг илтгэж байна.

Хүүхэд болон өсвөр насанд бий болсон улс төрийн төсөөлөл, итгэл үнэмшил илүү тогтвортой байж, энэ суурь үнэт зүйлс насанд хүрсэн хойно ч төдий л өөрчлөгддөгүй байна. Тиймээс нийгэмшлийн анхдагч үе нь хамгийн чухал үе юм.

Монголчуудын дунд улс төрийн систем, улс төрийн намууд, улс төрчдийн талаар сэтгэл дундуур байгаа хандлага ихээр ажиглагдах болж, засаглалын легитим шинж тогтмол буурч ирсэн судалгаа байдаг.

Хүний улс төрийн нийгэмшилтийн анхдагч агент болох гэр бүлийн хүрээнд томчуудын /эцэг эх/зүгээс улс төрийн системийн талаархи сэтгэл дундуур байдлаа тэр дундаа шүүмжлэлтэй байр суурийг байнга илэрхийлж байдаг нь нийгэмшилт эрчимтэй явагдаж буй хүүхэд залууст ямар нөлөөлөлийг үзүүлдэг нь ойлгомжтой.

Мөн гэр бүлийн орчноос гадна Хэвлэл мэдээлэлийн байгууллагууд нь улс төрийн хүрээний талаар шүүмжлэлт хэлбэрийн мэдээллүүдийг цаг минут тутамд тогтмол, бүх хэлбэрээр явуулж байгааг /судалгаагаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын цацаж буй мэдээллийн 70 % нь сөрөг мэдээлэл байна гэж гарчээ/ залуучууд маш ихээр тусгаж авдаг нь судалгаанаас харагдаж байна.

/судалгаанд оролцсон залуучуудын 90 хувь нь зурагтаар гарч буй мэдээлэл бүр үнэн бодитой гэдэг нь итгэдэг/

Энэ бүхнээс үүдээд өөрийн үндэстний улс төрийн систем, улс төрийн институт, сонгуулийн үйл явц, улс төрийн лидерүүдэд  хандах үнэлэмж нь сул, өнөөгийн засаглал нь зайлшгүй чухал зохимжтой систем эсэхэд эргэлзсэн хандлага олонхид нь давамгайлж ирсэн байдаг.

Энэ нь ардчилсан нийгэм дэх  байж болох хяналт тавих, эргэлзэж хүлээж авах, шүүмжлэх эрхийн илрэл ч залуусын олонхи нь эрх үүргийн мэдрэмж сул, өөрт тулгамдсан асуудлын буруутныг гаднаас хайсан, хариуцлагын мэдрэмж бага, аливаа мэдээлэлд шүүн тунгааж, ул суурьтай хандаж шийдвэр гаргах чадвар сул зан үйл төлөвшиж   түүнчлэн улс төрийн нийцгүй оролцоог сонгох /эс үйлдэл/ зэргээр илрэн харагдаж байна. /Сонгуульд санал өгөөд яахав аль нь ялгаагүй г.м/

Үүнээс үүдээд ардчилсан нийгэмд амьдрах улс төрийн нийгэмшлийн чухал элементүүд дутагдалтай байсаар байгаа юм.

Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж байдаг хууль эрх зүйн хэм хэмжээнүүдийг албадлагын хэрэгсэл гэж илүүтэйгээр харах өмнөх нийгмийн сэтгэлгээний инерци хүчтэй хэвээр байсаар байгаа төдийгүй залуу үед уламжлагдаж байна.

Гэтэл зүй нь бол энэ тал дээр ардчилсан улс орнуудын /Их Британи зэрэг орны/ иргэдийн сэтгэлгээнд хууль, төрөөс гаргаж буй аливаа хэм хэмжээ нь бүх нийтийн сайн сайхан байдалд хүрэхэд чиглэгдсэн чухал үнэт зүйл гэж хүлээж авдаг байна.

Ингээд сэтгэл зүйн онолоор бол хүний шүүмжлэх мэдрэмж өсөөд ирэхээр бүтээх мэдрэмж багасаад ирдэг нь бид өөрчлөх ёстой гэж ярьж чаддаг хирнээ харин өөрчлөхөөр наад захын ямар ч боломжтой үйлдэл хийдэггүйгээс харагдаж байна. /ж/нь залуучуудын сонгуулийн ирц/

Монголчуудын хувьд улс төрийн системийн нөлөөг мэдэрч түүнийг өөрчилж, нөлөөлж болно гэдгийг мэдэх хэдий ч засгийн газрын үйл ажиллагаа, төрийн зүтгэлтнүүдийн талаар өөрийн байр суурь, эсэргүүцсэн юмуу дэмжсэн санаа бодолтой байдаг түүнчлэн шүүмжлэлт сэтгэлгээ өндөр боловч хувь хүний идэвхгүй хандлага давамгайлж улс төрийн оролцооны соёлгүй иргэд дийлэнх олонхи нь байна.

Нийгэм дэх улс төрийн нөхцөл байдал, улс төрийн үзэгдэл, үйл явц, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм дэх ёс суртахууны болоод хууль зөрчсөн гэмт үйлдлүүд улам бүр өсөж байгаа нь улс төрийн нийгэмшилтэнд сөрөг нөлөөг үзүүлсээр байна.

Цаашлаад хүн амын олонхи болсон залуу үеийн улс төрийн нийгэмшилтийн талаар системтэйгээр баримтлах бодлогыг бусад ардчилсан улс орнуудын жишгийн дагуу гаргаж тавих, улс төрийн боловсролын асуудалд анхаарал тавих нь чухал болжээ.  Мэдээж хуучин эв хамтын нийгмийн улс төрийн боловсролоос эрс өөр зүйл гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Монголын боловсролын системд бага боловсролоос эхлээд иргэний боловсролыг анхаарч энэ хэрээрээ улс төрийн нийгэмшилтэнд нь анхаарч байгаа боловч танин мэдэхүйн түвшингээс илүү гарахгүй хүн төрлөхтний сэтгэлгээний дэвшилтэт хандлагад нийцсэн улс төрийн боловсролын асуудал нь хэрэглээний болон хэвшүүлэх бодлого, арга зүй дээр учир дутагдалтай байсаар байна.

Жишээ нь сонгууль гэж иим зүйл байдаг гэж ярих төдийгүй бага ангиас нь л төлөөллөө сонгох дээр багш орж ирээд хэн нэгнийг нэрлэчихдэггүй ардчиллын энэ сонгох, сонгогдох элементийг хэрэглэж заншихаас улс төрийн боловсрол эхлэх юм.

Өнөөгийн нийгэмд амьдрах иргэн хүний улс төрийн ухамсар, улс төрийн үйл байдал, баримжаалал, хандлага нь ардчилсан нийгмийн үнэт зүйлс, харилцааны шинэ хэм хэмжээнд нийцэн өөрчлөгдөх зүй ёсны шаардлага байгаа бөгөөд түүнчлэн иргэдээсээ хамааралтай төр нь илүү сайн төр байхад чиглүүлэх гол хөшүүрэг нь болох юм.

Нийгмийн гишүүдийн олонхийнх нь сонголттой нийцсэн, ардчилсан нийгмийн  үнэт зүйлүүдэд тулгуурласан мэдлэг мэдээллүүдийг гэр бүл, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түгээн дэлгэрүүлж байх ухамсар үүргийг нийгмийнхээ өмнө хүлээдэг байх нь чухал болоод байна.

Түүнчлэн засаглалыг хэрэгжүүлж буй субьектууд залуу үеийнхээ обьектив ба субьектив хэрэгцээг тээсэн улс төрийн бодлогыг хэрэгжүүлж легитим байдлын олон жил үргэлжилсэн хямралаас гарах арга зам хайхгүй бол энэ нөхцөл байдал улс төрийн оролцооны хямралд хүргэж болзошгүй юм.

Дээрхээс гадна залуучуудын сонгуульд оролцохгүй байгаад шууд нөлөөлдөг хэд хэдэн шалтгаанууд байдаг..

Зарим оронд байдаг сонгуульд саналаа өгөхийг үүрэг болгосон туршлагыг ардчилсан сонгуу­лийн чөлөөт байдлын зарчимтай зөрчилдөхгүй байхаар нэвтэрүүлэх гарцыг эрэлхийлж хуулиндаа тусгах нь тулгамдсан асуудал болоод байна.

Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтанд ч залуучуудын оролцоо хангалттай түвшинд байхааргүй шалтаг, шалтгаанууд судалгааны үр дүнд гарч ирж байна. Залуучууд санал өгөхүй бол сонгуулийн ирц хүрэхгүй бөгөөд үүнээс үүдээд ямар үр дагаварууд гарч ирэх нь ойлгомжтой юм.

 

Б. Янжмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Сэлэнгэ (June 06, 2013 11:06:37 am )

    Энэ их чухал сэдвийг хөндсөн байна. Улс орноо удирдах хүнээ сонгох үйл явцад залуучуудын оролцоо хамгийн чухал билээ. Залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Та нар Монгол улсын ирээдүй шүү.

  • Тунгалаг (June 06, 2013 11:09:00 am )

    энэ өндөр өртөгтэй сонгуулийг үр дүнтэй болгоход залуучуудын хувь нэмэр ихээ.

  • Цогт (June 06, 2013 11:11:33 am )

    Судалгаанд тулгуурласан баримт нотолгоотой сайхан нийтлэл байна. Амжилт хүсье.

    • Цогт (June 06, 2013 1:43:45 pm )

      zaluuchuudad sanal uguhgui bol AN2d ashiggui dee

antalya rent a car