antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 Comments are off

Алга болсон хүүг авч явсан хүмүүстэй нь эрэн сурвалжилж байна

нийтлэсэн Admin

imagesСонгинохайрхан дүүр­гийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Улаан­чулуутын хогийн цэг дээр ээж, ах нарын хамт хог түүж амьдардаг байсан есөн настай Б.Сармандах хүү ор сураггүй алга болоод гурав хонож байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар энэ сарын 3-ны 15:00 цагийн үед марк дугаар нь тодорхойгүй цагаан өн­гийн авто машинтай 30-45 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн “Хурдны морь унах бага насны хүүхэд хайж явна. Морь унаад өгчих хүүхэд байна уу. Сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулна” гэж хог түүдэг хүмүүсээс асууж, сураглаж явжээ.

Улмаар хогийн цэг хавиар нэлээд удаан эргэлдсэний эцэст есөн настай Б.Сармандах хүүг эцэг, эхийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр аваад явсан байна. Тухайн үед хүүгийн ээж Сарантуяа гэгч эмэгтэй хамт хог түүж байсан аж.

Тэрбээр хүүгээ алга болсныг тэднийг явсны дараа мэдсэн гэнэ. Ингээд хэрэг мандаж Сарантуяа хүүгээ алга болсон талаар дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст хандаж, мэдэгджээ.

Бид энэ талаар сурвалжлахаар өчигдөр Нарангийн энгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо.

Хогийн цэг дээр очиход алга болсон хүүгийн гэрийнхнээс нэг ч хүн үгүй байв. Тэр хавийн хүмүүсийн ярьж буйгаар алга болсон хүүгийн гэрийнхэн хоёр хоног харагдаагүй гэнэ. Хүүг жижиг Мандах гэдгээр нь тэр хавийнхан анддаггүй аж.

Тэд “Жижиг Мандахын ээж Сараа /Сарантуяа/ энд хог түүдэг Амараатай явалддаг. Нөхрөөсөө салчихсан, долоон хүүхэдтэй эмэгтэй бий. Хэд хоногийн өмнө энэ хавиар цагаан машинтай хоёр хүн удаан эргэлдсэн. Сараа хүүхдээ өөрөө тэдэнтэй уулзуулж байгаа харагдсан” гэж ярьж байв. Ингээд хогийн цэг дээр хог түүж амьдралаа залгуулдаг нэгэн эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

Нэг биш хоёр хүүхэд аваад явсан

-Энд хэд хоногийн өмнө есөн настай хүүг үл таних хоёр хүн авч явахад та байсан уу?
-Тийм ээ.

-Хүүг ямар хүмүүс авч явсан юм бэ?
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ улсын дугаар ч байхгүй цагаан машинтай хоёр хүн 15:00 цагаас хойш энэ хавиар эргэлдсэн. 30-45 настай гэмээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэй нь саарал подволк өмсчихсөн харагдсан. Огт машинаасаа буугаагүй. Тиймээс сайн харж чадаагүй.

-Зарим хүн алга болдог хүүгийн ээж Сарантуяаг өөрөө хүүгээ өгч явуулсан гэж ярьж байна?
-Магадгүй ээ. Сараа тэр хоёр хүнтэй жижиг Мандахааг уулзуулж байгаа харагдсан. Тэгээд ч тэр хоёр хүн нэг хүүхэд авч яваагүй шүү дээ.

-Хэдэн хүүхэд авч явсан юм бэ?
-Хоёр хүүхэд авч явсан.

-Нөгөө хүүхдийг нь хэн гэдэг юм бэ?
-Мэдэхгүй ээ. Би тэр хүүхдийг танихгүй.

-Энд өмнө нь хүүхэд хулгайлах хэрэг гарч байсан уу?
-Үгүй ээ, огт гарч байгаагүй.

-Алга болсон хүүгийн аав, ээж нь ямар хүмүүс байдаг юм бэ?
-Олон хүүхэдтэй, тааруухан амьдралтай айл байдаг. Алга болдог Б.Сармандах хүү лав л дээрээ хоёр ахтай. Харин хоёр гурван дүүтэй юм шиг байна лээ.

-Аавыг нь хэн гэдэг юм. Юу хийдэг юм бол?
-Батбаатар гэдэг 50 гаруй настай эрэгтэй бий. Сарантуяагаас хэдэн жилийн өмнө салаад дагавар охинтойгоо суучихсан. Одоо дагавар охиноос нь хоёр хүүхэд гарсан гэсэн. Өөр зүйл мэдэхгүй ээ.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car