antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 1 comment

ДАЯН АВАРГА А.СҮХБАТ: БАЯСАА БИД 2 НООМОЙ БИШ, ААГТАЙ, ААШТАЙ, АМЬДРАЛЫГ БОДИТООР НЬ ХАРАХЫГ ХҮСДЭГ ХҮМҮҮС

нийтлэсэн Admin

A.S-avarga-“Олимп” сургуулийн үйл ажиллагаа хэр явагдаж байгаа вэ?
-Анх 2006 онд “Гачуурт” группын захирал Л.Чинбат ахтай хамтарч сургууль байгуулахаар шийдвэр гаргаж Х.Баянмөнх аварга багшаас зөвлөгөө авч хамтарч ажилласан. “Олимп” гэж нэрлэсэн нь Олимпийн аваргуудыг билэгдсэн хэрэг. Манай сургуулийн ард “Гачуурт” групп, “Алтан хүнс” группын 2000 шахам ажилчид хамт олон болон ард түмэн түшин дэмжиж байдаг. Бид дараа дараагийн олимпийн алдартнуудыг бэлтгэж, дэмжиж бойжуулж байна. Манай сургуулийн Өндөр ээж нь болж явдаг хүн бол “Гачуурт” компанийн захирал Н.Наранчимэг эгч юм. Энэ олон хүүхдийг авч явах гол ажлыг нугалж, бие сэтгэлээрээ зүтгэж явдаг хүн дээ. Үүний хариуд манай тамирчид амжилттай сайн барилдаж,ерөнхий боловсролын сургууль, дээд сургуульдаа сайн суралцаж, амжилтаараа бидэнд бэлэг барьдаг шүү.
-Олимп сургуулийг оюутнуудаа их нарийн шалгуураар авч сургадаг гэж сонссон. Оюутнууд хэр суралцаж байна.
-Манайд содон авъяастай, спорт бөхөд үнэн сэтгэлээсээ дуртай хүүхдүүд ирж байгаад баяртай байна. Дараа дараагийн олимп, тэмцээний амжилтыг тодорхойлох Монголыг төлөөлөх хүүхдүүд бэлтгэгдэж байгаа. Манайх 2016, 2020 оны олимпод оролцох хүүхдүүдийг бэлтгэж байна. Нэг тамирчныг бэлтгэхэд олон жил шаардагддаг хүнд ажил шүү. Нэг хүн ч гэсэн олимпоос медаль авна, амжилт гаргана гэдэг Монголын нэр  нүүр. Монголчууд хэр явна даа гэсэн нэг хэмжүүр. Японы мэргэжлийн сумод Асашёорү, Хакухо хоёрын хэн нь ч түрүүлсэн хамаагүй, Монгол яллаа гэж баярладаг.
Монгол залуучууд аз хийморьтой байж амжилт үзүүлбэл Монголыг мэдэх хүний тоо төдийчинээ ахина гэсэн үг. Монголоос олон олимпийн аварга төрнө гэдэг бол сайхан хэрэг. Бид амжилт гаргах хүүхдүүдийг сэтгэл санаа, эд материалаар дэмжиж сэтгэл зүйн хувьд өндөр авч явъя гэж боддог. Манай сургуульд олон аймгаас хүүхэд ирсэн. Бөхөөр амьсгалж амьдарч байна. Иймэрхүү амьдралтай байсан бөхчүүд дэлхий дээр олон л доо. Тухайлбал Анатолий Сергей Белоглазов гэж Олимпийн хошой аварга, Дэлхийн олон удаагийн аварга Оросын тамирчид  бий. Энэ хоёр ихэр ах дүү. Энэ хоёр шөнө босож бэлтгэлээ хийдэг. Дэвжээн дээрээ хонодог байсан гэдэг. Авъяас чадалтай байгаа идэр залуу насыг зөв л ашиглаж өнгөрөөх хэрэгтэй.
Манай Гантогтох, Пүрэвбаатар, Цогтбаяр, Нармандах, Сумьяабазар аварга, Өсөхбаяр аварга зэрэг онцгой сайхан барилдаж байсан залууст олон зүйл дутсан. Бодлогоор сайн авч явж бэлтгэсэн бол дэлхий, олимпийн аварга болох байсан байх гэж боддог.
Бөхийн спорт хүнийг хүмүүжүүлдэг төлөвшүүлдэг сайхан спорт. Дунд сургуульд нэг ангид сурч байсан хүүхдүүд “Сүхбат бөхийн секцэнд ороод тэс өөр хүн болсон” гэдэг. Би багадаа сахилгагүй тархи байж л дээ. Ер нь хүссэнээ хийдэг хүүхэд байсан. Бөхөөр хичээллээд жинхэнэ хүмүүжсэн дээ.  Би олимпод орж үзээгүй. Боломж байсан уу гэвэл байсан. Хийж чадаагүйгээ шавь нараараа дамжуулж гүйцээх юмсан гэж боддог.
-Та Буяндоржоос үйлдвэр авсан нь хэл ам их дагуулсан. Архи спиртийн үйлдвэрийн байдал хэр байгаа вэ? Ажил үйлс нь муу байна гэж бичигдэх юм, хэрэггүй худалдаж авч гэж бодогддог уу?
-Үйлдвэрийн хувьд сайн үйлдвэр. Алтан хүнс группын ажил сайн явж байгаа. Манай үйлдвэр удахгүй чанартай нэр хүндтэй шинэ брэнд гаргаж ирнэ. Манай газар тариалангийн хамт олон улаан буудайгаа сайн тарьж чадаж байна.
-Таныг Богд уулын аманд байсан газраасаа Солонгосчуудад 2 сая доллараар зарсан гэсэняриа гарлаа?
-Би бусадтай адилхан Монгол газар шороогоо харийнханд үнэлж зарахгүй ээ. Зарим нэгэн аймгийн газар нутаг дээр гишгэх газаргүй болтол лиценз олгосон байна ш дээ. Ашигт малтмал илэрлээ гарлаа гэхэд эцэст нь хэдэн овоолсон шороо үлдэнэ биз. Би  үүнээс тэс өөр ажил хийж байгаа. Манайхан хэдэн үеэрээ Богд уулаа тойрч нүүдэллэж ирсэн  удам судартай улс. Манай өвөг дээдэс бугыг ойн савдаг гэж шүтэж ирсэн. Бид Богд уулынхаа модны мөчрийг ч хугалахаас эмээж  өссөн дөө. 1995 онд Богд уулын бугыг тоолоход 5000 орчим тоологдож байсан. Өнөөдөр Богд ууланд буга харагдахгүй байна. Бугын эвэр, чив засаа, согооны сав сүүл гэсэн үнэт зүйлээсээ болж энэ амьтан хүний гарт үрэгдэж устаж байна. Богд ууланд хэсэг бүлэг хүмүүс амьдардаг юм билээ.  Энэ бол эмгэнэл. Тийм болохоор өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлж энэ уулынхаа хэсэгхэн газрыг ч чадах чинээгээрээ хамгаалалтанд авч байна. Мод тарьж байна, буга үржүүлж байна. Бидний Монголчууд байгаль ан амьтнаа хайрлаж хамгаалж байж сайхан амьдарна шүү гэж хэлмээр байна.
-Зарим гадаадын алдартай жүжигчид ангийн арьс, үсэн хувцас өмсдөггүй гэдэг.  Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Тэгж эсэргүүцэх нь ч юу юм. Сүүлийн таван жил анд явсангүй. Гэмгүй амьтныг очиж буудна, амийг нь тасална гэдэг хэцүү юм билээ. Чоныг давхиад явж байхыг нь харах дуртай, буудаад унагачихаар эвгүй харагддаг. Байгальд давхиж байгаа амьтныг муу сэтгэл гаргаж очоод буудаж ална гэдэг муухай санагдаад байдаг болчихож. Одоо сэтгэл зөөлрөөд байгаа юм байлгүй. Надад ангийн арьсан хувцас байдаггүй. Манайхан машиныхаа цонхоор хогоо хаячих юм, суугаад цайлахаараа бүх хогоо хаяад явдаг. Тамхины иш, шүлсээ хаа сайгүй хаяна.  Үүнээсээ бид салж байж цэвэрхэн сайхан амьдарна биз дээ. Өвөл ОХУ-ын гавъяат дасгалжуулагч Миндашвилий багштай зураг  авахуулах гээд Сүхбаатарын талбайд очсон. Хаясан шүлс нь хөлдөөд бор цоохор юм байсан. Хийж бүтээснээ нулимж байна уу даа.
-Түрүү жилийн наадамд түрүүлсэн Мөнхбаатар арслан заалны барилдаанд нэг залууд унах юм. Аваргууд нь айдаг юм уу барилдахаа болилоо.
-Мөнхбаатар жаахан бэртэлтэй байсан байх. Ер нь цолоо хамгаалж барилдана, хэмжээндээ барилдана гэдэг хариуцлага юм шүү дээ. Хадбаатар аварга “Аварга цолыг авах амархан юм байна, авч явах хэцүү юм байна” гэж хэлж  байсан гэдэг. Энэ үгийг бодлоготой л хэлсэн байх. Ер нь залуучууд том цол аваад түүндээ эзэн нь болж барилдах ёстой байх. Үүнийг бөх сонирхогчид ард түмэн хүлээж байдаг  шүү дээ. Хэдхэн сарын дараа үндэсний их баяр наадам болно, сур харваачид онч мэргэн байна байх, хурдан хүлгүүд маань салхи шиг хурдлах байх. Харин бөхийн хувьд нөгөө найраа нь давтагдана шүү дээ. Найрааны эсрэг юу хийх вэ. Манай төр засаг Монголын үндэсний  бөхийн холбоо гэсэн төрийн бус байгууллага дотор орж ажиллаад байдаг. МҮБХ-ны амин сүнс болсон бөхөд цол өгдөг эрхийг нь төр булаагаад авчихсан, Ерөнхийлөгч зарлигаа гаргадаг болсон. Тэгэхээр ард түмнийг басамжилсан бөхийн найрааг төр нэгэнт орсон юм чинь анхаарах ёстой шүү. Наадам болдгоороо болно, найраа гардгаараа гарна. Найрааг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бөхийн цолыг үнэнч шударгаар хүчээ шавхаж авах ёстой. Би хүүхдүүдтэйгээ маш сайн бэлтгэл хийж байгаа.
-Хэдийгээр та зодог тайлснаа зарласан ч таныг шийдвэрээ өөрчилж эргээд барилдах болов уу гэж олон хүн найддаг. Та ер нь барилдахгүй юм уу?
-Би барилдаж л байгаа. “Олимп” сургуулийнхаа тамирчдад биетээр мэх техник заах, үзүүлэх барилдааны бэлтгэлийг нь хангаж өгөх гээд биеийн хүчний дасгал бэлтгэлжилт тогтмол хийж байгаа шүү. Арай л болоогүй байхад нь зодог тайлж дээ гэж бодож байгаа. Уулзаж учирч байгаа хүмүүс “Таныг барилдвал баярлах болно.Таны барилдахыг байнга очиж сонирхож амьдралдаа бахархалтай байхыг хүсч байна” гэсэн хүсэлт байнга тавих юм. Би Монгол түмнээ уухайн дуутай уран хурц дайчин, давтагдахгүй барилдаанаар цэнгүүлэхээр ирсэн хүн юм байна гэж ойлгох болсон. Би хариагүй байна. Одоохондоо тамирчиддаа дийлдэхгүй л барилдаж байна.
-Саяхан О.Пүрэвбаатар, Х.Эрдэнэт-Од хоёр ёслол төгөлдөр зодог тайллаа. Та урьдаас бэлтгээгүй гэнэт огцом шийдвэр гаргасан болохоор олон хүн гайхаж цочирдож ганц сайхан үг ч хэлж чадаагүй. Та үүндээ харамсдаг уу?
-Миний хувьд огцом том шийдвэрийг нэг удаа гаргачихсан хүн. Өнгөрсөн хойно тэгэх байж дээ гэж бодоод яахав дээ. Хүмүүст эвгүй байсан байх. Надад бүр ч эвгүй байсан. Пүрэвбаатар маань бодож төлөвлөж сайн зохион байгуулж зодог тайллаа. Ахиад ийм агуу бөх олон төрөөсэй л гэж бодох юм. Хэрвээ одоо Пүрэвбаатар 20 настай бидний гар дээр ирсэн бол хэдэн удаагийн олимпийн аварга, дэлхийн аварга болох байсан бол гэсэн бодол төрдөг шүү. Ховор хүн, ховор авъяас. Бид хоёр анх 1987 оноос өнөөдрийг хүртэл бөхийн садангууд, ах дүү хоёр болж явж ирлээ. Пүрэвбаатар хариагүй сайн байгаа. Шавь нар нь дийлэхгүй талдаа байгаа байх шүү.
-Та байнга олны анхааралд байдаг хүн. Таныг хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн, 20 гаруй насны охинтой амьдарч байгаа гэгдээд байгаа. Энэ хэр үнэний хувьтай юм бэ?
-Сүхбатын хувийн амьдрал, гал тогооны гэх мэт асуудал наддаа л нууцлаг байсан нь дээр байх гэж бодож байна. Энэ бүхнээ тоочоод байвал надад юу ч үлдэхгүй нь ээ. Зарим нэг хүн мэргэжлээ ашиглаад хүнийг гүтгэх, санаатайгаар муу хэлж байж таашаал авдаг болчихсон юм уу даа гэж харагдаад байгаа. Тэр хорон үг атгаг санаагаа ганцхан над руу л илгээ. Миний гэр бүл рүү өнгийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй бөгөөд гэр бүлийн асуудалдаа хэнийг ч шагайлгаж үзээгүй юм шүү гэдгээ хэлье.
-Тэрчлэн гэр бүлийн асуудлаа цэгцэл гэж таныг Баянмөнх аварга загнасан гэсэн үү?
-Би Х.Баянмөнх аварга багшдаа  загнуулж байсан. Ихэвчлэн Гантогтохтой хамт загнуулж байсан санагдана. Арчаа муутай бага байсан үедээ шүү дээ. Сүүлийн хэдэн жил зэмлэл бараг хүртээгүй дээ.  Намайг сайн ажиллаж, дажгүй амжилт гаргаж, биеэ зөв авч явдгийг ойлгодог байх аа. Гэр бүлийн тал дээр багш Баясаа бид хоёрт нэг ч үг хэлж үзээгүй. Бид хоёр ч хэлүүлэх ч үгүй. Баясаа бид хоёр тийм ноомой амьтад биш байх шүү. Өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, ааштай бол ааштай, аагтай бол аагтай, амьдралыг бодит үнэнээр нь харахыг хүсэж явдаг хүмүүс гэж ойлгож болно. Баясаа бид хоёрын гэрлэлтийг Баянмөнх аварга багштай холбож үздэг юм шиг байгаа юм. Хүн л болоод төрчихсөн болохоор хэн нэг хүнтэй гэрлэж л таарна биз дээ. Багш маань юм болгонд гүтгүүлж явах заяатай хүн юм болов уу гэж хааяа бодогддог. Х.Баянмөнх гэдэг хүнийг хэн ч өөрчилж чадахгүйтэй адил Сүхбат гэдэг хүнийг хэн ч юу ч өөрчилж чадахгүй байх аа.  Надад нэг л алдаа байдгийг би өөрөө мэддэг. Энэ нь би өөрийнхөөрөө амьдарч чаддаг.
-Ер нь энэ яриаг таны гэргий Баясгалан яаж хүлээж авсан бэ?
-За даа бид хоёр ч бодох юмаа бодно, хэрэггүй зүйлийг дотроо оруулахгүй байж чаддаг байх гэж бодож байна.
-Таны шавь нарын нэг Ө.Даваабаатар наадмаар сайн барилдсан. Та хэдий хугацаанд бэлдсэн бэ?
-Ө.Даваабаатар болон бусад шавь нар бүгд л хувь заяа, тавилангаараа учирсан байх. Бүгд л над дээр ирж, хамт бэлтгэл хийж заавар зөвлөгөө авч миний бэлтгэлийг хангаж өгдөг байсан. Өнгөрсөн жил Ө.Даваабаатар маань миний тооцоолсноос их доогуур барилдсан. Миний хувьд түрүүлэхээр бэлдэж чадлаа даа гэсэн мэдрэмж төрж байсан. Үзүүрийн бэлтгэлийг нь тусад нь авч хамт барилдаж тааруулж байсан.
Таны туйлын хүсэл Монгол хүн Олимпоос алтан медаль авахыг харах гэсэн. Хоёроороо олимпийн медаль авахыг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Өнгөрөгч 2008 оны Олимпоос 2 алтан медаль, 2 мөнгөн медалийг эр зориг авъяас чадлаараа хүртсэн агуу тамирчиддаа дахин баяр хүргэж сайны ерөөл дэвшүүлье. Та бүхэнд ахиад ч боломж бий шүү гэдгийг хэлмээр байна. Энэ сайхан амжилт бол Монгол улс Олимпизмын үзэл санааг дэмжиж гишүүнээр элссэнээс эхлээд өнөөг хүртэл тамирчдаа бодлогоор дэмжиж, төсөв баталж хөрөнгө зарж чадаж байсан төр засаг ард түмний маань сайхан биелэл гэж үзэж байгаа. Манай үе үеийн тамирчид дасгалжуулагч нар ч гэсэн бие сэтгэлээ, амьдралаа зориулж чадаж юм шүү гэдгийг хэлэхэд сайхан байна. Олимпийн аварга болох алдрын оргилд хүрэх ямар сайхан байдгийг манай хойч үе залуучууд ард нийтээр бүгд нэгэн зэрэг харсан болохоор олон үг илүү байхаа. Тэгэхээр залуусаа урагшаа л гэмээр байна. Гэхдээ үр дүн гаргахаар сайн тооцоолж хөдлөөрэй. Хүн толгойгоороо амьдардаг, толгойгоороо барилддаг юм шүү.
-Ярилцсанд баярлалаа  www.tovchoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • йриука (June 11, 2013 8:29:29 pm )

    ХӨӨЕ ТЭНЭГЭЭ ЦАГ ХУГАЦАА НЬ ТААРАХГҮЙ БН Ш ДЭЭ. ӨМНӨ НЬ АВСАН ӨГСӨН ЯРИЛЦЛАГУУДААС АВЧ ЭВЛҮҮЛЭЭД НЭГ ЮМ ТАВИХДАА ИЧЭЭЧ ЭЭ. БАЯСАА ЭНЭ ХОЁР ЧИНЬ САЛААД СҮХБАТ 4 ДЭХЬ АВГАЙТАЙГАА АМЬДПАРЧ БАЙГАА Ш ДЭЭ ЧИ МЭДРЭЛ МУУТАЙ ЮМ УУ ЭСВЭЛ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ. АЛЬ ХЭДИЙНЭЭ ХОЁР ТИЙШЭЭ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ БАЯНМӨНХ ЗАГНАХ УУ ЮУ ГЭЧИХЭВЭ ЗӨВ ХУУЛЖ ЗӨВ БИЧ ДЭ

antalya rent a car