antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 3 comments

Н.Энхбаярт зөнч Фатима Хадуева нууц уулзалтаараа шившлэгтэй чулуу зүүж өгөөд буцсан гэнэ

нийтлэсэн Admin

enkhbayarkahdӨнгөрсөн тавдугаар сарын 22-нд ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Фатима Хадуева Монголд гурав хоног айлчлаад буцсан.

Тэрбээр энэ гурав хоногийн хугацаанд Монголын сэтгүүлчилтэй уулзаж, Улаанбаатар ресторанд 100 ам.доллларын үнэтэй VIP уулзалт хийж,  Төв аймгийн Батсүмбэрт байрлах ахмадын асрамжийн газарт очиж, 120 гаруй ахмадуудад гарын бэлэг гардуулаад буцсан.

Сэтгүүлчид түүнээс энэ удаагийн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг асуухад   “Миний мэдэрч байгаагаар танай улсын дараагийн Ерөнхийлөгч болох хүн эрх мэдлийн хажууд ойрхон байна. Тэр хүн галын энергитэй эрч хүчтэй хүн байна. Бас залуу сэтгэлгээтэй, чадалтай хүн юм” гэж хариулаад амжсан.

Фатима Хадуевагийн VIP лекцийг сонирхсон хүмүүс зохион байгуулагчдаас “Тусдаа ганцаарчилж үзүүлж болох уу?” гэх асуултыг тавьж байсан. Зөн билэгтэн Фатима хүсэлт гаргасан иргэдтэй уулзах тарифаа 3000 ам.доллараар тогтжээ. Өөрөөр хэлбэл нэг хүнийг таван сая төгрөгөөр үзэж, хүссэн болгоных нь хариуг хэлж өгөх тухай мэдээлэл гарч байсан юм.

Тэрээр маш нууц байдалд шөнийн 02 цагийн үед Нэгдсэн II эмнэлэгт экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай бүтэн цаг уулзаад явсаныг тус эмнэлэгийн албан хаагчид болон сэхээний тасгийн сахиурууд батлан ярьж байгаа. Аргагүй байдалд байгаа экс ерөнхийлөгч маань шашин шүтлэгтэй гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Тиймдээ ч Фатима Хадуевагийн өндөр өртөг бүхий тусгай уулзалтыг авсан байж болох юм.

Тэбрээр экс ерөнхийлөгчид оюу шигтээтэй, шившлэгтэй чулууг хүзүүнд зүүж өгсөн гэнэ. Энэ чулуу нь өөрийгөө хамгаалахаас гадна, өстөн дайснаа дарахад ихээхэн нөлөөтэй юм гэнэ шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (June 05, 2013 5:44:23 pm )

    hudal ugiig 1000 helehed unen boldog.

  • Zochin (June 05, 2013 11:06:10 pm )

    Unen bgasai.

  • Anonymous (June 05, 2013 11:25:26 pm )

    heleh ch ug alga mongolchuud uneheeriin ***** uls shuu haa gazriin yu ch yum neg yumiig burhan ireed butsahiin daind l bh yum huurhiis… getel bid chid tednees iluu chadaltai bmaar sanagdah yum

antalya rent a car