Өглөө нь бодьсадва болж хүмүүн олонд өглөг буянаа түгээн хүн амьтан эдгээн, эелдэг дуу хоолойгоор дуулан хуурддаг хумшин бодьсадва байдаг гэнээ. Тэр нь үдэш болхоороо хөлийн арван хуруу нь хөдөө тийшээ махийж, гарын арван хумс нь гадаа тийшээ сарайсан уул хадыг хэмх хазсан, ургаа модыг суга шидсэн хүн амьтан хүйс тэмтэрсэн хөрст дэлхийн гай түйтгэр болдог үлгэр бишгүйдээ л байдаг. Энэ үлгэр яг л одоо МАХН-МАН-ын хооронд болж байна.
Нэгэн жишээ.
Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “баруун солгойгүй” балбаж байхад түүний мэдлийн “Зууны мэдээ” сонин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынханд мэндчилгээ дэвшүүлсэн зайг Ц.Нямдорж сайдад харамгүй гаргаж өгч байх жишээтэй.
Бас нэгэн жишээ.
М.Энхболд болон түүний нөхдийн, МАН-ын бага хурлын гишүүдийн мэдлийн гэгддэг TV8, UBSTV, ТМ, TV5, зэрэг телевизүүдээр С.Батболдыг огцруулах 9 гишүүний ярилцлага, шууд нэвтрүүлэг, мэтгэлцээнүүд Н.Энхбаярын хэвлэлийн хурал зогсоо чөлөөгүй хөвөрч байдаг билээ.
Бас нэгэн жишээ.
МАН-ын томоохон зүтгэлтэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Монголын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд Улаан Цэнхэргүй “банздаж” байхад түүнийг хамгаалах ёстой МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Д.Амарбаясгалан АНУ-руу “томилолтоор” явсан байна. Тэрээр өнгөрсөн 7 хоногийн эхэнд ерөнхий сайдтай хамт ирэх байсан авч Монголд хэвлэлүүд буцлаж байгаа нь МАН-ын зарим нэгэн хүмүүст ашигтай байгаа бололтой “томилолтоо” ахин хэд хоногоор сунган дуртай дургүй 7 хоногийн сүүлээр ирэв.
Бас нэгэн жишээ.
Ц.Нямдорж бол Засгийн газрын гишүүн. Гэвч Монгол улсын засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс гэж бий. Зөвхөн Монгол улсын ерөнхий сайд С.Батболд болон түүний эхнэрийн мэдээлэлд л хяналт тавиад суухаас бусад гишүүд нь яаж байх нь тэдэнд пад байхгүй. Хэвлэлийн албаны дарга нь ганцхан утас цохиод л хэвлэлүүдийг “нам” болгож чадах болов ч тэд тэгсэнгүй.
Бас нэгэн жишээ.
Дээрхтэй нэн ижил. Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн. УИХ-д хэвлэлийн алба гэж бий. Гэтэл түүний дарга нь мөн л Д.Дэмбэрэл болон Шаравдорж нараа л харж хандаж суухаас бусад гишүүдийг харж хандаж байсан удаагүй билээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 08, 2011 5:16:26 am )
ZAIL MALAA
-
Anonymous (November 08, 2011 5:16:48 am )
Ene menget dolir enkhbayariin hoinoos yavah ni dee.
-
Anonymous (November 08, 2011 5:35:54 am )
Мэдээжийн худлаа хэлээд байгаа хүнийг юу гэж өмгөөлөх юм вэ дараа нь хүний нүүр хархуу Нямдорж хөлсний байранд суудаг гэж худлаа бэчхүү мөн хэцүүеэ
-
Anonymous (November 08, 2011 7:08:15 am )
Албан тушаал, эрх мэдэл, мөнгө хөрөнгө өөрийгөө мэдрэх мэдрэлгүй болгодог нь Нямдорж дээр бүр нэг тодорхой харагдаж байна. Монголд юм үнэнэээрээ, хууль номын дагуу явдаг бол энэ хүнийг насаар нь хорих ял ч багадана
-
Anonymous (November 08, 2011 9:47:16 pm )
Үүнийг бичигч Ариука гэгч их том гэмт хэрэгтэн болтой. нямка-д зулгуйдаж хэргээс гэм зэмгүй мултрах нь янз нь. Хүн бүхэн нь өөрийнхөө бөндгөрийн хэмжээнд ажиллах юм даа. Гэмгүй шударга нямка-г ингэж өмгөөлж томчуудын дунд яс хаях гэж ккккккк Боохой борооноор гэгч үгийг өөрийн эрхгүй санагдуулав.
-
Anonymous (November 08, 2011 10:01:51 pm )
Энхбаярыг бушуухан барьж аваад шоронд хийгээч нуусан барьсан юмыг төр дансандаа авбал ирэх оны төсөв алдагдалгүй гарна даа
-
Anonymous (November 08, 2011 11:18:41 pm )
tsaraitaigaa adilhan dotortoi novsh.
7 Comments