antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 6 comments

А.Сүхбат аваргын гэргий Б.Баясгалан: Эгч нь өөрийгөө мисс биш муу хүн гэдгээ сайн мэднэ шүү дээ

нийтлэсэн Admin

imagesА.Сүхбат аваргын гэргий Баясгалангаас ярилцлага авах гэж араас нь мөн ч их хөөцөлдсөн дөө. Зуслангаас орж ирэхийг нь хүлээж үүдэн дээр нь шөнө дөл болтол сууж, чамгүй олон утсаар ярьж, араас нь муур хулгана шиг хөөцөлдөж байж арай гэж уулзсан. Тэр үед аваргыг сайхан залуу, гэргий нь түүнд дүйцэхээр үзэсгэлэнтэй биш гэж нэг Топ модель бүсгүй ярьж байсан удаатай. Харин аваргын гэргий Б.Баясгалантай уулзахад тунарсан зөөлөн харцтай, зөөлхөн дуутай, аргагүй л Зууны манлай бөх, үндэсний бөхийн их аваргын гэрт хүмүүжсэн эмэгтэй л ийм байдаг болов уу гэмээр намба төгс эмэгтэй байсан. Залуу бөх Агваансамдангийн Сүхбаттай бусад залуусын адил орцонд болзож, орцонд шөнөжингөө ярьж сууж, бичил хороололд байр авчихаад тавилгагүй ханхай өрөөнд ганцхан гудастай амьдралаа эхэлж байсан тухай амьдралыг нь мэдэх хүмүүс хэлдэг. Агуу эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг. Үндэсний бөхийн аваргын ард ч энэ эмэгтэй байж, Монгол улсдаа данстай албан ёсны гэр бүл гэдгийг бид мэдэх билээ.
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Таныг их даруухан охин байсан гэдэг. Одоо ч таныг жинхэнэ монгол эмэгтэйн намба, дүр төрхтэй сайхан эмэгтэй гэдэг?
-Баярлалаа. Чи эгчийгээ арай ч дэндүү магтчихав уу даа. Миний бага нас бусдын л адил эгэл жирийн өнгөрсөн. Харин одоо эргээд харахад  аав, ээж минь биднийг их даруухан, хүнлэг, хүмүүжилтэй өсгөж дээ гэж бодогддог. Ер нь хүн бага насандаа гэр орноосоо олж авсан хүмүүжлээрээ цаашдаа төлөвшдөг гэдэг. Миний ах дүү бүгд төлөв даруу хүмүүс бий.
-Төрийн наадам таны хувьд хүндэтгэлтэй баяр гэдэг нь мэдээж, та сэтгэлдээ үлдсэн наадмын хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Төрт ёсны наадам гэдэг зөвхөн миний хувьд ч биш монгол хүн бүрийн сэтгэлд ойр байдаг сайхан баяр. Миний хувьд ухаан орж, өсөх наснаас өнөөдрийг хүртэл жил бүрийн наадам сэтгэлд тодхон байдаг. Бага залуу байхад аав минь дандаа түрүүлнэ. Наадмын түрүү их амархан санагдана. 12-ны орой олон хүн манайд ирээд сайхан байдаг байлаа. Өсөж том болоод хүний хань болоод, нөхөр нь наадамд түрүүлээд ирэхэд арай өөр нүдээр харагдах шинжтэй шүү. Тэр л үед хэцүүг нь мэдэрнэ. Бас ээж минь над шиг л их баярлаж байсан байх даа гэж бодогдоно. Аавыгаа ямар ямар их хөдөлмөр хийснийг ч ойлгох шиг болдог байлаа. Ер нь наадам болгон сэтгэлд гэгээн дурсамжтай үлддэг юм.
-20-р зуунд 16 аварга төрсөн гэдэг. Тэдний нэг нь таны аав, нөгөө нь таны хань Сүхбат. Энэ бол хэр баргийн эмэгтэй хүнд заяахгүй ховор хувь тавилан. Та үүгээрээ бахархдаг уу?
-Баярлалаа. Хүн өөрт заяасан сайхан зүйлээрээ бахархахгүй байх аргагүй. Гэхдээ би үүндээ  бардамнаж явсангүй. Харин ч үүнийг дааж явах ёстой гэж боддог. Нөгөө талаараа хүн бахархал гэж юу вэ гэдгийг сайтар ухамсарлаж явах ёстой юмуу гэж боддог. Зүгээр нэг бахархаад  баярлаад явах биш, зүрх сэтгэлдээ нандигнан хүндэлж, хамгаалж явах хэрэгтэй л гэж хэлэх байна даа.
-Тэрчлэн үндэсний бөх, аваргуудад баримтлах ёстой дэг жаяг, зан заншил байдаг. Энэ бүхэн танд хэцүү санагдах үе гардаг уу?
-Бөхчүүдийн зан заншил гээд  хэлээд байдаг зүйл чинь зөвхөн бөхчүүдэд зориулагдсан зан заншил биш шүү дээ. Ерөөсөө л эрт дээр үеэс манай өвгөд, хөгшид, ард түмний маань хэрэглэж байсан энгийн ёс байсан юм ш дээ. Ахмад настнаа хүндлэх, хатуу ч байсан хүнээс үг сонсож сурах, асуудалд тэвчээртэй хандах, өөрөөс хүч дорой нялхас, эмэгтэйчүүдийг хайрлах гэх мэт олон зүйл ордог доо. Нэг үгээр хэлбэл эртнээс ард олон маань туйлын ёс суртахуунтай амьдарч байж. Харин ороо бусгаа энэ цагт бөхчүүд энэ заншлаа арай илүү хадгалж авч үлдсэн шиг байгаа юм. Үүнд хэцүү зүйл огт байхгүй шүү дээ.
-Та аварга Сүхбат, заан Гантогтох хоёрыг барилдахад хэнийг нь даваасай гэж боддог вэ?
-Надад хэн нь ч байсан ялгаагүй. Унаж л байдаг, давж л байдаг барилдаан шүү дээ.
-Та Баянмөнх аваргын охин, Сүхбат аваргын гэргий, Гантогтох зааны эгч гэдгийн алинаар нь нэрлүүлэх дуртай вэ?
-Уг нь аав ээж маань надад Баясгалан гэдэг нэр хайрласан. Би хийж бүтээсэн зүйлтэй цуутай хүүхэн биш ч гэсэн өөрийнхөө нэрээр нэрлүүлэх дуртай. Намайг зүгээр л Баясаа гээд дуудвал зүгээр ш дээ /инээв/.
-Нэгэнт танайх үндэсний бөхийн хамгийн алдартай гэр бүл, тэгээд ч аваргуудыг тойрсон хэл ам тасардаггүй?
-Ер нь ганц биднийг ч биш, олон алдартай хүмүүсийг хэл ам дагалдаж  л байдаг шүү дээ. Үүнийг би нийгэмтэйгээ холбож ойлгодог.
-А.Сүхбат аварга саяхан “Буян” дэвжээгээ сольж “Бишрэлт  трейд”-ээр овоглох болсон. Ханийнх нь хувьд асуухад яагаад ийм шийдвэр гаргав. Тантай зөвлөсөн үү?
-Эр хүний амьдралдаа гаргаж байгаа янз бүрийн шийдвэрт би тэр болгон оролцоод байдаггүй. Гэхдээ мэдээж ханийнх нь хувьд санаа бодлоо  хэлэлгүй яахав. Бид хоёрын хувьд бие биендээ нуух хаах зүйл өчүүхэн ч байдаггүй.
-“Буян” дэвжээ Сүхбат аваргыг аварга болох жил нь 3-5 өрөө тавилгатай байраар шагнасан биз дээ?
-Уучлаарай, энэ бол ташаа мэдээлэл. Бид өөрсдийн худалдаж авсан 3 өрөө байрандаа бусдын адил эгэл жирийн амьдарч байна. Бид энэ байрандаа аварга цолд хүрэхээс өмнө орсон байсан.
-Жаргалсайхан гуай тухайн үед “Сүхбат манайхаас гараад олон айлын хаалга тогшсон” гэж байсан. Үүнд үнэний хувь бий юу?
-Хүн ер нь ганц өөрийгөө амтайд тооцож болохгүй. Хүмүүсийн дунд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүн юу ярьж байгаагаараа өөрийгөө таниулдаг гэж  эцэг эх минь сургадаг. Сүхбат “Буян”-д ганцаараа байгаагүй. Ганцаараа ч гараад яваагүй. Хамт хөлсөө урсгаж, бэлтгэл хийж амьдралд зовлон жаргалаа хуваалцаад явж байсан залуусаа гудамжинд хаяад өөрийгөө болгоод явж чадаагүй юм. Түүнээс биш өөрийгөө болгох гэсэндээ биш. Энэ зорилгодоо ч хүрсэн. Одоо ч “Бишрэлт” дэвжээндээ гурван тамирчныхаа хамт байгаа. Сүхбатад өөрт нь санал тавьж байсан олон газар байсан. Үүнийг эрүүл саруул ухаантай хүмүүс зөвөөр ойлгосон биз дээ. Тэдгээр бөхчүүдээс өнгөрсөн наадмаар олон хүн улс, аймгийн цол хүртсэнд бид баяртай байгаа. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ.
-“Буян”-гийн Жагаа цаад газар нь Сүхбатад мисс хүүхэн, онгоц амласан юм байлгүй” гэж ярихад олон түмэн тийм ч таатай хүлээж аваагүй. Эхнэр хүний хувьд та эмзэглэсэн үү?
-Би юунд эмзэглэхэв дээ. Эгч нь өөрийгөө мисс биш муу хүн гэдгээ сайн мэднэ шүү дээ.Тэр хүн тухайн үедээ уурлаад л тэгээ биз.  Юу нь буруу байхав. Би л тэгж ойлгож байна. Ер нь Сүхбатын эхнэрт санаа зовогсод их шүү дээ. “Баясаа ер нь тохирохгүй байна. Больё. Түүнийг ер нь сольё” гээд л. Нэг үе хаанаас ч юм бүү мэд Дулмаа, Думаа нар гарч ирж гараа өргөөд “Би Сүхбатын эхнэр болъё, би л чадна” гээд л. Сүүлийн үед Дондог, Дорж нар гарч ирж байгаад би их баяртай байгаа.
-Наадам болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч наадмын талаарх таны сэтгэгдэл уншигчдад сонин байх болов уу? Энэ жилийн наадмаар Сүхбат аварга түрүүлэх болов уу гэж олон хүн харж байсан. Аварга яагаад өвдөг шороодчихов оо?
-Энэ жилийн наадам болдгоороо сайхан болж өнгөрлөө. Олон залуучууд улсын цолд хүрлээ. Бидний хувьд сэтгэл хангалуун байна. Энэ жил манай галаас олон аймгийн арслан, улсын начин төрсөн. Үүнд би нөхрийгөө түрүүлсэн юм шиг л баярлаж байгаа шүү. Сүхбатын хувьд яах вэ, унаж л байдаг, давж л байдаг наадам хойно. Шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг муу амжилт биш.
-Сүхбат аварга түрүүлээгүйд сэтгэл дундуур байсан уу?
-Юунд тийм зүйл байхав. Би ханийнхаа гаргасан амжилтанд сэтгэл хангалуун явдаг. Улсын наадамд түрүүлж арслан, аварга цолыг авлаа. Энэ бол хэн дуртай аавын хүүгийн хүрдэг оргил биш. Өнөөдөр бидний гал голомтын хойморт наадмын 12 түрүү, тэр дундаа түүхт 50, 60, 80-н жилийн ойн түрүү, олимпийн мөнгөн медаль, дэлхийн аваргын 5 алтан медаль хүндэтгэлтэйгээр залагдаж байдаг. Энэ бол дэндүү бахархалтай бөгөөд ховор тохиолдол. Үүнийг би энэ амжилтын эздийн авъяас билиг, уйгагүй хөдөлмөр, үнэнч амьдралынх нь зам мөрийг бурхнаас харж үзсэн шагнал гэж залбирч явдаг. Тэгэхээр энэ жил наадамд түрүүлж чадаагүй гэж сэтгэл дундуур явах нь утгагүй.
-Ер нь танай гэрийн амьдрал, бизнесийг сонирхох хүн их байдаг. Танайхыг Богд уулын аманд дархан цаазтай газар жуулчны бааз байгуулах гэж байгаа гэж шуугиад байгаа?
-Уучлаарай, би нэг зүйлийг эргүүлээд асууя. Өнөөдөр Богд уулын ам болгонд жуулчны бааз, амралт гэсэн газрууд байдгийг та нар мэдэх үү? Тэгээд Сүхбат нэг ам хамгаалалтад авахаар л та нар гэнэт ухаан оров уу. Манайх тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн хэсэг, бүх юм хуулийн дагуу явагдаж байгаа. Бид учиргүй жуулчны бааз барихаасаа өмнө байгаль орчны нөхөн сэргээлтэнд илүү анхаарлаа хандуулж байгаа. Анх биднийг очиход тус газар нь аймшгийн бохирдсон, ойн захаар архины шил, хог цаастай, модыг угаар нь тайраад авчихсан сэтгэл өвдмөөр зураг байсан. Бүгдийг нь цэвэрлээд хашаа хороо татаад хамгаалалтанд аваад ирэхэд байгаль дэлхий өвс ургамал илт сэргээд ирж байгаа юм. Ийм юмыг хараад  өөрийн эрхгүй хүнд баярлах сэтгэл төрдөг юм билээ. Ирээдүйд 3000 мод суулгаж тарих зорилготой байна. Гэх мэтчилэн чадлынхаа хэрээр ажиллаж байна. Богд уулаа арчлаад өөд нь татаад байвал тэр цэнгэг агаар нийт Улаанбаатарчуудад хамаатай гэдгийг ойлгоорой гэх байна.
-Таныг нэг үе Улсын заан Хишигдоржтой хамт амьдарч байсан гэж үе үе яригддаг?
-Би ийм ор үндэсгүй ярианд дургүй. Үүн шиг худал зүйл гэж хаа байхав. Оргүй зүйлийн тухай тайлбар өгөх нь ч утгагүй.
-Сүхбат аваргыг яруу найрагч Ичинхорлоотой бас холбосон зүйл хэвлэлд гарсан?
-Тийм үү /инээв/. Одоо л сонсож байна. Миний хань чинь надтай суухаасаа өмнө залуу л хүн юм чинь үерхэж нөхөрлөж байсан бүсгүйчүүд байлгүй яахав. Үүнийхээ тухай надад нуулгүй ярьдаг. Түүн дотор нь Ичинхорлоо гэсэн нэртэй хүн байгаагүй шүү.
-Таныг гурван хүүхэдтэй гэдгийг мэднэ. Аваргуудын удмыг залгах сайн бөх таны хөвгүүдээс  төрөх нь дамжиггүй. Одооноос мэдэгдэж байна уу?
-Хүүхдүүд маань бусдын л адил бужигнаад өсөж байна. Эгч нь тийм алс хойчийн юмыг яаж мэдэхэв. Бид хоёр хүүхдүүдээ багаас нь элдэв тансаг зүйл хэрэглүүлж, хэт их эрхлүүлж өсгөхийг боддоггүй. Өсөхийн жаргал жаргал биш гэж ярьдаг шүү дээ. Хүүхдүүдээ боловсрол хүмүүжил сайтай, эрүүл саруул, өлчир чийрэг бие бялдартай болгохыг л хүсдэг.
-Аварга хэр сайн аав бэ?
-Зүгээр сайн биш, онцсайн гэх үү дээ.
-Таныг Herbalife-ийн сүлжээнд сайн ажилладаг гэж сонссон?
-Herbalife-ийн хувьд сайн бүтээгдэхүүн  учраас өөрөө хэрэглэх журмаар элсэн орсон. Сүлжээнд сайн ажиллахын тулд доороо олон хүн элсүүлээд түүнээсээ зохих цалин аваад явах тал байдаг. Өнөөдрийн байдлаар нэг ч хүн элсүүлээгүй яваа. Өөрөөр хэлбэл их муу сүлжээчин шүү дээ.
-Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Би ч энэ тал дээр бусдаас арай өөр бодолтой явдаг. Гоо сайхны газраар  их очоод байдаггүй. Үсчинд жилдээ нэг хоёр л орох жишээтэй. Би эмэгтэй хүний гоо сайхны нууц нь ая тухтай амьдралд байдаг гэж ойлгодог. Дээрээс нь сайхан сэтгэлтэй, элдэв шуналгүй байх чухал. Хэчнээн үнэтэй газар орж нүүрээ илүүлээд, хэчнээн сайхан тос авч нүүрэндээ наагаад ч тэр эмэгтэй сэтгэл санааны хямралтай, тайван биш амьдралтай, нөхөртөө сэтгэл хангалуун биш, шаналах зүйл ихтэй байдаг бол тэр хүн гоо сайхнаа алдаж, хөгшрөлт маш хурдан явагддаг. Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд эмэгтэй хүний сэтгэл, оюун санааны төлөвшилт нь нүдний харцаар нь шууд илтгэгддэг. Сайхан хувцастай, сайхан нүүрээ будсан хэрнээ хүн рүү эвгүй хардаг, нүдэнд нь шунал, атаархал хурсан байвал тэр сайхан хүүхэн биш шүү дээ. Хүн бүр чухам ийм нарийн мэдрэмжийг олж хардаг юмуу бүү мэд. Үүнд баян чинээлэг амьдрал ч ач тусаа өгөх нь ховор байдаг. Иймд эмэгтэй хүн сайхан хувцас, сайхан царайтай явахаас гадна юунд анхаарлаа хандуулж явах  ёстой вэ гэдэг нь ойлгомжтой.
-Саяхан нэгэн сонин дээр “Сүхбат аварга хоёр хүүхэнтэй наргиж байгаад 02 цагт эхнэртээ баригдав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэ талаар?
-Үүн шиг худал зүйл байхгүй. Сүлд хийморио дээдэлж явдаг хүн гэртээ элдэв хүн оруулаад янз бүрээр авирлаад байна гэж байхгүй шүү дээ. Энэ бол муу зохиолчийн дутуу үлгэр. Миний хань өөрийн гэсэн хатуу ёс жаягтай хүн. Би арав гаруй жил ханилахдаа нөхрийгөө архи уугаад согтуу ирэхийг нь бараг үзээгүй. 10 жилд нэг үү, хоёр уу. Сүхбат гэртээ хүнд архи өгөөд наргих  битгий хэл ах дүү, найз нөхөд нь жаахан үнэртүүлээд явахдаа манайхаар айгаад ордоггүй юм. Үүнийг ойр дотныхон нь бүгд мэднэ. Хамгийн том ах маань хүртэл жаахан уухаараа зовоод ойртдоггүй. Нөхрийг маань архи, хүүхэн хоёртой холбоод чадахгүй болохоороо адаг сүүлд нь орон гэр лүү минь дайрч  доромжилж байгаа нь өрөвдөлтэй. Би ч бас нөхөр хүүхдээ хаячихаад шөнийн 02 цагт гэртээ гэнэт ирдэг хүн болж таарч байна уу. Намайг ямар ч муугаар хэлж болно. Эмэгтэй хүн үүн дээр хардах сэтгэл төрдөг бол би харин ч эсрэгээр нь өмөөрөх сэтгэл төрж байна. Энэ галзуу хүний гэмээр үлгэрийг хэн зохиосныг ч бид гадарлаж байна. Бидний гэрэл гэгээтэй сайхан амьдрал руу халдагч нар олон шүү дээ. Яахав дээ, бид хоёр хар залуугаараа хатуу үг сонсож сурсан улс. Бид хоёрын дунд ямар  нэгэн сэтгэлийн шарх байдаггүй. Нөхөр нь нэг хүүхэнтэй явдаг, эхнэр нь түүнийг нь мэдээд хүлээн зөвшөөрөөд байгаад амьдраад байдаг тийм завхарсан гэр бүл манайх биш. Иймэрхүү зүйлээр бидний сайхан амьдралыг гутаая гэж бодож байгаа бол санасны гарз. Миний хань уран сайхан барилдаан, өөрийн авъяас билгээрээ ард түмнээ олон жил баярлуулж яваа залуухан бөх хүн. Яаж ч гутааж доромжилж  бичсэн, хаана ч явсан ард түмэн бөхдөө хайртай байдгийг үлгэр зохиогсод анхаарч яваарай.
-Баянмөнх аварга улсад 10 түрүүлсэн. Бат-Эрдэнэ аварга 12 түрүү авсан. Энэ утгаар Бат-Эрдэнэ аваргыг илүү сайн бөх гэж ярьдаг ч хүмүүс бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-/Инээв/ Яахав ээ, Бат-Эрдэнэ аварга наадмын олон түрүүг авсан  сайн бөх.Үүнтэй хэн ч маргахгүй. Би энэ хүнийг эцэг шигээ хүндэлж явдаг. Харин энэ хүний амжилтыг миний аавтай зүйрлэхийн арга байхгүй шүү дээ. Бат-Эрдэнэ аварга маань их спортоор дэлхийн хэмжээнд яригддаг, олимпийн төрөлд ордог спортоор дэлхийгээс бүү хэл Азийн аварга ч болж үзээгүй хүн шүү дээ. Миний нөхөр улсдаа түрүүлсэн аварга хүн. Өөр нэрлэвэл олон хүн бий. Энэ хүмүүс чинь Монголдоо л зөвхөн энэ дошиндоо л од болсон нөхдүүд. Гэтэл аав маань бас Мөнхбат аварга зүлэг ногоон дэвжээндээ төдийгүй, дэлхийн хүчтнүүдтэй гар зөрүүлж, ялж явсан жинхэнэ агуу хүмүүс шүү дээ. Монголд, дэлхийд нэрээ дуурсгасан хүчтэнгүүд хуруу дарам цөөхөн бий. Бөхийн төрлөөр энэ бахархал болсон буурлуудаас өөр хүмүүс өнөөдрийг хүртэл эх орондоо дэлхийн аваргын “Алтан” медаль, олимпийн медалийг хараахан авчирч дийлээгүй байна. Ингээд бодохоор өнөөдрийн аварга, арслангууд маань хоёр Мөнхийн амжилтанд хүрэхэд дэндүү хол хоцорчээ гэж бодох юм.
-Ярилцсанд баярлалаа. 2003 он
                                              Эх сурвалж: www.tovchoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Бүсгүй (June 05, 2013 1:17:13 am )

    Ёстой л эмэгтэй хүний гоо сайхан дотроосоо гэрэлтсэн ойроос хараад баймаар сайхан бүсгүй ш дээ.Бас волейбол тоглодог.Гүдэсхэн ярианаас нь оюуны потенциал нь харагдаж байгаа биз дээ.Ёжтой үг хэлнээ,бас.Мундаг эмэгтэй.Сүхбат аваргад ахадсан эмэгтэй гэж би боддогийн.

  • hundeldeg bsn emegtei (June 05, 2013 9:12:11 am )

    Sukghbat avargiig hundeldeg baisan, odoo bol ugui… ter nertei surtei bailaa geed az jargaltai saikhan amidralaa t a m bolgoson, zugeer l s h a li g ban di boloo bizdee…. anhij zuleg nogoon demjeenee garakhii ni ch harahiig husekhgui bna.

  • Anonymous (June 05, 2013 3:56:50 pm )

    Бат-Эрдэнэ Хар аврагын хаана нь ч хүрэхгүй.

  • бөх (June 05, 2013 3:58:53 pm )

    Бат-Эрдэнэ аварга Хар аваргын хаана нь ч хүрэхгүй.

  • bbbbb (June 05, 2013 9:09:03 pm )

    ****ana biz haana ni ch hvrehgvi geh shig chinhen domog baihgui yu baterdene awraga chini ene bvsgvin huwid bol uhaalag hvn bna

  • Anonymous (June 05, 2013 9:48:45 pm )

    эр нөхрөө дээдэлсэн ийм сайхан эмэгтэйг гомдоож орхиод явсан тэр хүн өөрөө одоо үүнийг ун******д ухаан санаандаа нэгийг бодох байлгүй.эмэгтэй хүн ямагт эр нөхрөө,үр хүүхдээ гэж л сэтгэл гаргаж явдаг.үүний 1 монгол эмэгтэй байна.харин аварга бөхчүүдийн хувьд хаана ч хүч,хөлс хөдөлмөр гаргаж ард түмнийхээ бахархал болсон улс.бөхийн түүхэндээ 2 Мөнх,2 Эрдэнэ гэдэг нэрийг үлдээсэн мөртэй,нэртэй аваргууд шүү дээ.соц нийгмийн үед дэлхийд монгол гэсэн нэрийг гаргахын тулд гадаадад их барилдуулдаг нэрээ ч өргөөд ирдэг байсан.энэ бол яах аргагүй давуу амжилт.гэхдээ эрийн 3 наадмаа чимж 12 түрүү авсан бөх бас их л хөлс гаргаа байлгүй.аль аль нь сайхан бөхчүүд.

antalya rent a car